A

A

A

Бүлэг: 1979

СТАНДАРТЧИЛАЛ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр

Дугаар А/384

Улаанбаатар хот

ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /Улсын баталгаажуулалтад заавал хамруулах хэмжих хэрэгслийн/

Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. Улсын баталгаажуулалтад заавал хамруулах хэмжих хэрэгслийн жагсаалт, баталгаажуулалтын хугацааг хавсралтаар баталсугай.

2.Улсын баталгаажуулалтад заавал хамруулах хэмжих хэрэгслийн жагсаалтын мөрдөлтөд байнгын хяналт тавьж, аж ахуйн нэгж байгууллагыг арга зүйн зөвлөмжөөр хангаж ажиллахыг Хэмжил зүйн бодлого, эталоны хэлтэс /Д.Нарангэрэл/, Хэмжих хэрэгслийн шалгалт, баталгаажуулалтын хэлтэс /З.Ганболд/, аймгуудын Стандартчилал, хэмжил зүйн хэлтсийн дарга нарт даалгасугай.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын нэгдсэн бүртгэлийн 2946 дугаар бүртгэлтэй Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төвийн даргын 2008 оны 06 дугаар тушаал, Хэмжил зүйн зөвлөлийн 2013 оны А/11 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Г.ГАНТӨМӨР

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр

Дугаар А/29

Улаанбаатар хот

Тушаал хүчингүй болгох тухай

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Хэмжил зүйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэг, Монгол Улсын Шадар сайдын 2021 оны 125 дугаар тушаалыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Монгол Улсын Шадар сайдын 2021 оны 125 дугаар тушаалаар "Шалгалт баталгаажуулалтад хамруулах хэмжих хэрэгслийн жагсаалт"-ыг шинэчлэн баталсантай холбогдуулан Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/384 дүгээр тушаалаар баталсан "Улсын баталгаажуулалтад заавал хамруулах хэмжих хэрэгслийн жагсаалт, баталгаажуулалтын хугацаа"-г хүчингүйд тооцсугай.

2. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан зохих арга хэмжээ авч ажиллахыг Хэмжил зүйн бодлогын газар (Д.Нарангэрэл), Хэмжих хэрэгслийн шалгалт, баталгаажуулалтын газар (Л.Баярхүү)-т тус тус даалгасугай.

ДАРГА Б.БИЛГҮҮН