A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр

Дугаар 19

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Цагдаагийн албаны тухай хуулийн 19.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2014 оны 100 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Цагдаагийн байгууллагын хамгаалалтад авах онц чухал обьектын жагсаалт"-ын "I. Цагдаагийн төсөвт хамгаалалтад байх обьект" гэсэн хэсэгт "15. Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн төв байр, радио, телевизийн эфирийн студи" гэж нэмсүгэй.

2. Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн төв байр, радио, телевизийн эфирийн студийг цагдаагийн төсөвт хамгаалалтад авч байгаатай холбогдуулан 2015 онд шаардагдах зардлыг Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголд тусгаж, цаашид жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Хууль зүйн сайд Д.ДОРЛИГЖАВ