- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТАТВАРЫН АЛДАНГИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ /ЗГ-ын 2016 оны 30-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 25
ТАТВАРЫН АЛДАНГИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ /ЗГ-ын 2016-1-11-ний өдрийн 30-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Татварын ерөнхий хуулийн 60.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй болон татварын алба, татварын улсын байцаагчийн буруугаар татвар төлөгчөөс үндэслэлгүй илүү хураасан татварт тооцох алдангийн хэмжээг хоног тутамд 0.052 хувь байхаар тогтоож, 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Татварын алдангийн хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын 2014 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 38 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Сангийн сайд Ж.ЭРДЭНЭБАТ
Текст томруулах
A
A
A