Хэвлэх DOC Татаж авах
АВТОБЕНЗИН, ДИЗЕЛИЙН ТҮЛШНИЙ ГААЛЬ, ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 18

АВТОБЕНЗИН, ДИЗЕЛИЙН ТҮЛШНИЙ ГААЛЬ, ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ

Онцгой албан татварын тухай хуулийн 6.7, “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 27 дугаар тогтоолын 4 дүгээр зүйлийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Импортоор оруулж ирсэн автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг дор дурдсанаар тогтоосугай: /Энэ заалтыг 2015 оны 438-р тогтоол, ЗГ-ын 2016 оны 109, 166-р тогтоол, ЗГ-ын 2017 оны 34-р тогтоол, ЗГ-ын 2017 оны 207-р тогтоол, ЗГ-ын 2017 оны 309-р тогтоол, ЗГ-ын 2018 оны 26-р тогтоолоор тус тус өөрчилсөн бөгөөд дор дурдсан өөрчлөлтийг 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө../

Хилийн боомтын нэр Ногдуулах онцгой албан татварын хэмжээ (төгрөгөөр)
Автобензин (шинжилгээний аргаар тодорхойлсон октаны хэмжээ) Дизелийн түлш
80 92 95 болон түүнээс дээш
1 Цагааннуур, Ярант, Боршоо, Арцсуурь, Тэс, Бургастай, Гашуунсухайт, Шивээхүрэн, Баянхошуу, Бичигт, Хавирга 0 0 0 0
2 Ханх, Ульханмайхан 0 0 0 0
3 Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг 0 0 210,000.0 280,000.0
4 Эрээнцав 0 0 80,000.0 150,000.0

2. Импортоор оруулж байгаа автобензин, дизелийн түлшний гаалийн албан татварыг “5” хувиар тогтоосугай. /Энэ заалтад 2015 оны 65-р тогтоолоор өөрчлөлт орсон/

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Автобензин, дизелийн түлшний гааль, онцгой албан  татварын тухай” Засгийн газрын 2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 24 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Энэ тогтоолыг 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД                                                       Ч.САЙХАНБИЛЭГ

САНГИЙН САЙД                                                                                      Ж.ЭРДЭНЭБАТ