A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 2 дугаар сарын 2-ны өдөр

Дугаар 38

Улаанбаатар хот

ДҮРЭМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2004 оны 66 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Аймаг, нийслэл, дүүргийн цэргийн штабын дүрэм"-д дор дурдсан агуулга бүхий 3.9 дэх заалт, 71 -73 дахь хэсэг нэмсүгэй:

1) "3.9. орон нутгийн хамгаалалтын үйл ажиллагааг аймаг, нийслэл, дүүргийн хэмжээнд зохион байгуулах."

2) "71. Штабын дарга дараах шаардлагыг хангасан байна:

-цэргийн академид суралцаж, цэргийн дээд боловсрол эзэмшсэн;

-цэргийн ухааны магистр, түүнээс дээш эрдмийн зэрэг, цолтой;

-зэвсэгт хүчинд тасралтгүй 15, түүнээс дээш жил, үүнээс сүүлийн 4-өөс доошгүй жил батальон захирагч, түүнтэй адилтгах албан тушаалд ажилласан ажлын туршлагатай байх;

-хошууч болон түүнээс дээш цолтой байх.

72. Цэргийн штабын ажилтан дараах шаардлагыг хангасан байна:

-цэргийн дээд сургууль төгссөн;

-цэргийн ухааны бакалавр, түүнээс дээш боловсролын зэрэгтэй;

-зэвсэгт хүчинд тасралтгүй 10, түүнээс дээш жил, үүнээс сүүлийн 4-өөс доошгүй жил ротын захирагч, түүнтэй адилтгах албан тушаалд ажилласан ажлын туршлагатай байх;

-ахмад болон түүнээс дээш цолтой байх.

73. Штабын дарга, ажилтан нь "Цэргийн алба хаагчдын бие бялдрын

стандарт"-д заасан шалгуур үзүүлэлтийг хангасан байна."

2. Мөн дүрмийн 7 дахь хэсгийг "Штабын даргыг Батлан хамгаалахын сайд, ажилтныг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга томилж, чөлөөлнө" гэж өөрчлөн найруулсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Батлан хамгаалахын сайд Ц.ЦОЛМОН