


Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.“Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 11 дүгээр тогтоолын 1 дэх заалтын 1 дэх дэд заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“1/нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын цахилгаан эрчим хүчний үнэд хөнгөлөлт үзүүлэх урамшууллын шалгуур, хэлбэр, цаг, хувь хэмжээг тогтоож, зөрүүг улсын төсвөөс санхүүжүүлэх;”
2.Энэ тогтоолыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
