A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр

Дугаар 28

Улаанбаатар хот

ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДҮРМИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Хөдөлмөрийн тухай хуулийн 138.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны дүрэм"-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо, түүний ажлын албаны 2015 оны үйл ажиллагааны зардлыг Хөдөлмөрийн сайдын төсвийн багцаас санхүүжүүлж, цаашид жил бүр улсын төсөвт тусгаж байхыг Хөдөлмөрийн сайд С.Чинзориг, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нарт даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Үндэсний хороо байгуулах тухай" Засгийн газрын 1999 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 123 дугаар тогтоолын 2, 3 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Хөдөлмөрийн сайд С.ЧИНЗОРИГ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр

Дугаар 22

Улаанбаатар хот

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Хөдөлмөрийн тухай хуулийн 15.8-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны дүрэм"-ийг хавсралт ёсоор баталсугай.

2. Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хороо, түүний ажлын албаны 2022 оны үйл ажиллагааны зардлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын төсвийн багцаас санхүүжүүлж, цаашид жил бүр улсын төсөвт тусгаж байхыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Үндэсний хорооны дүрмийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.АРИУНЗАЯА