A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭС
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ

2005 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 1/01

Улс төрийн намын тухай хуулийн зарим

заалт Монгол Улсын Үндсэн хуулийн

холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай

маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны

танхим 15.00 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүдэд Н.Жанцан, Л.Рэнчин, П.Очирбат, Ж.Болдбаатар, Ч.Дашням, Д.Наранчимэг, Ц.Сарантуяа /илтгэгч/, нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд өргөдөл гаргагч Нийслэлийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 27 дугаар байр, 16 тоотод оршин суугч, иргэн Х.Сэлэнгэ, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Д.Одбаяр, Л.Гансүх нар оролцов.

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн хэлэлцэв.

Нэг.Иргэн Х.Сэлэнгэ Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээлэлдээ:

1."Улс төрийн намын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-д "Нам үйл ажиллагаагаа зогсоосон, нэгдэх замаар өөрчлөн байгуулагдсан, түүнийг тараасан, түүнчлэн нам нэрээ өөрчилсөн бол тэдгээрийн бүтэн болон товчилсон нэрийг шинээр байгуулагдсан болон өөр бусад нам 24 жилийн турш дахин хэрэглэхийг хориглоно" гэж заасан нь Үндсэн хуулийн эрх зүйн онолын үүднээс авч үзвэл, хүн хэрвээ өөрийн үзэл бодлын

үүднээс эвлэлдэн нэгдсэн нам нь үйл ажиллагаагаа зогсоосон /дахин тухайн үзлийг нийгэмд хэрэгжүүлэхгүй нь/, эс бөгөөс өөр бусад намтай нийлэн нэгдэж өөрчлөн байгуулагдсан /өөрчлөгдсөн гэдэг нь мөн үзэл санаанд өөрчлөлт гарсан байх нь/, түүнийг тараасан /анх нам байгуулагдахдаа шударга ёс, хуулийн дагуу байсан учраас мэдээж Дээд шүүх бүртгэсэн боловч үзэл санаанаасаа гажиж, улмаар хууль зөрчсөнөөр Дээд шүүх тараах шийдвэр гаргасан/ тохиолдолд дахин эвлэлдэн нэгдэх эрхээ эдлэх эрхтэй бөгөөд өөрийн үзэл санааны үндсэнд эвлэлдэн нэгдэж байсан намынхаа нэрийг дахин хэрэглэх эрхтэй юм. Нөгөө талаар намын нэр нь үзэл санааны хураангуйлсан хэлбэр бөгөөд үзэл санааны үндсэнд эвлэлдэн нэгдсэн намын гишүүдийн оюуны өмч учраас төр намын асуудалд хөндлөнгөөс оролцож, энэхүү эрхэнд халдаж, цаг хугацааны хязгаарлалт хийж байгаа нь эвлэлдэн нэгдэх эрхээ чөлөөтэй хэрэгжүүлэх боломжийг хааж байна.

Мөн төр намын хэрэгт оролцон, түүний дотоод асуудлыг хуульчилж, улмаар Монгол Улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлгийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь хэсгийн "нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй", Арван зургадугаар зүйлийн 16-ын "итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх ...эрх чөлөөтэй" гэсэн заалтыг зөрчсөн байна.

Улс төрийн намын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-ыг шинжлэн судалбал, нам үзэл санаа, үйл ажиллагаагаа зогсоосон, эсвэл бусад намтай нэгдэх замаар үзэл санаа үйл ажиллагааны хувьд өөрчлөн байгуулагдсан, эсвэл үзэл санаанаасаа ухарч хууль зөрчсөний улмаас Дээд шүүх намыг тараасан тохиолдолд, Монгол Улсын иргэн "нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, итгэл үнэмшил, үзэл бодлын үүднээс нам байгуулан, сайн дураараа эвлэлдэн нэгдэж", дахин өөрийн намын бүтэн болон товчилсон нэрийг хэрэглэх эрхгүй болсон байна. Намын нэр гэдэг нь намын гишүүдийн үзэл санааны илрэл, тэдний оюуны өмч учраас Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2-д заасан "Төр нь ...өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална" гэсэн энэхүү заалтыг мөн зөрчиж, намын асуудалд хөндлөнгөөс оролцож, тэдний эрхийг хязгаарласан байна.

Ийнхүү хүний итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэх эрхийг хязгаарласнаар Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2-т заасан "Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ", Аравдугаар зүйлийн 3-д заасан "Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ" гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

2.Монгол Улсын Улс төрийн намуудын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 6-д "Нам үүсэн байгуулагдаж, Улсын Дээд шүүхэд бүртгүүлснээс хойш 18 сарын дараа Улсын Их Хурлын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцож болох бөгөөд энэ заалт өөрчлөн байгуулагдаж, шинээр бүртгүүлсэн намуудад хамаарахгүй" гэж заасан нь хүн бүр тайван замаар, сайн дурын үндсэн дээр, чөлөөтэй эвлэлдэн нэгдэх эрхтэй байхаас гадна сонгуулийн тэгш эрхийн үндсэн дээр сонгох, сонгогдох тэгш эрхтэй бөгөөд энэхүү эрхээ эдлэхэд цаг хугацаа, орон зай, нутаг дэвсгэр, илэрхийлэх арга, хэлбэрийн хувьд төр хязгаарлалт хийх ёсгүй. Хэрвээ хязгаарлалт хийвэл ардчилсан ёс, үндсэн хуульт ёсноос ухарч буй хэрэг болно. Хүний эрхийг хүлээн зөвшөөрч байгаа бол энэхүү эрхээ хэрэгжүүлэхэд эрх зүйн бус хязгаарлалт хийж болохгүй юм.

Монгол Улсын Улс төрийн намын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 6-д заасан иргэд нам үүсэн байгуулж, Улсын Дээд шүүхэд бүртгүүлснээс хойш 18 сарын дараа Улсын Их Хурлын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох эрхтэй байгаа нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан "Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй", 10- дахь хэсэгт заасан, "нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй" гэсэн заалтыг зөрчихөөс гадна тэгш эрхийн зарчмыг зөрчсөн байна.

Ийнхүү хүн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэх эрхийн үндсэн дээр нэгдэн нам байгуулан, сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэх боломжийг хязгаарласнаар Үндсэн хуулийн 10 дугаар ззүйлийн 2-д заасан "Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ", 10 дугаар зүйлийн 3-д заасан "Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ" гэсэн заалтуудыг мөн зөрчсөн байна" гэжээ.

Мөн иргэн Х.Сэлэнгэ мэдээлэлдээ "Улс төрийн намын тухай" хуулийн дээрх заалтууд нь Монгол Улсын Үндсэн хууль төдийгүй Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенц, тухайлбал, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын холбогдох заалтуудыг зөрчсөн талаар дурджээ.

Хоёр. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Д.Одбаяр, Д.Ганхуяг нар 2005 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

1.Улс төрийн намын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д "Нам оноосон нэртэй байх"-аар заахдаа намын нэр нь түүний үзэл санааны хураангуй байхаар тогтоогоогүй юм. Намын нэр бусад намын нэртэй адил байхыг хуулиар хориглосон. Нөгөө талаар барууны эсхүл зүүний үзэл баримтлалтай нэг чиглэлийн намууд байлаа ч адил нэртэй байх боломжгүй билээ. Иймд намын нэр үзэл санааны хураангуй байх ёстой гэх, түүнчлэн намын нэрээс шалтгаалан эвлэлдэн нэгдэх эрхээ хэрэгжүүлэх боломжийг хаасан гэх үндэслэлгүй болно.

Монгол Улсын иргэнд "нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх, итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөтэй байх зэрэг иргэний эрхийг Монголын төр Үндсэн хууль болон бусад хуульдаа заан эрх зүйн зохицуулалттай болгож баталгаажуулж өгсөн. Нөгөө талаар ямар ч хязгаарлалтгүй эрх хэмжээ, абсолют эрх гэж байдаггүй, байх ч боломжгүй, аливаа эрхийг тодорхой эрх зүйн зохицуулалтын хүрээнд эдлэх тухай ардчилсан зарчим олон улсын эрх зүйд хүлээн зөвшөөрөгдсөн байдаг бөгөөд энэ хязгаар, зохицуулалтыг Үндсэн хуульд нийцсэн хуулийн зохицуулалтаар тогтоодог. Энэ ч үндэслэлээр Улс төрийн намын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалт, тухайлбал, Аравдугаар зүйлийн 2-т заасан "Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ", мөн зүйлийн 3-т заасан "Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ", Арван есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна гэжээ.

Улс төрийн нам нь хуулийн этгээд болохын хувьд түүнтэй холбогдсон зарим харилцааг холбогдох бусад хуультай, тухайлбал, Монгол Улсын Иргэний хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулиудтай нийцүүлэх, уялдуулах шаардлага бодитойгоор байсан юм. Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д хуулийн этгээд өөрийн зохион байгуулалт, эрх зүйн хэлбэрийг тусгасан нэртэй байх, 27.3-т хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй" байх, 27.4-т хуулийн этгээдийн нэрийг бусад этгээд хууль бусаар ашиглахыг хориглох, 27.5-д хуулийн этгээд нэрээ хуульд заасан /Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай/ журмын дагуу бүртгүүлж байхаар тус тус заасантай бүрэн нийцүүлж баталсан юм.

Тиймээс 6.3 дахь хэсгийн заалт нь сайн дураараа эвлэлдэн нэгдэх, итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх зэрэг эрхийг хязгаарлаж байгаа асуудал биш гагцхүү "хуулийн этгээд" болохын хувьд Иргэний хуулийн дээрх ерөнхий нөхцөлтэй нийцүүлсэн намын нэртэй холбогдсон эрх зүйн харилцааны зохицуулалт юм. Түүнчлэн гадаад улс орны, тухайлбал ардчилалд шинээр нэгдсэн орнуудын энэ төрлийн хуулиар намын нэрийг тусгайлан зүйл, заалт болгон тусгаж зохицуулсан жишгийг ч харгалзан үзсэн хэрэг.

Тухайлбал ОХУ, Украйн, Беларусь, Казахстан зэрэг улсын Улс төрийн намын тухай хуульд намын нэртэй холбогдсон тодорхой хязгаарлалтууд тусгагдсан байна. ОХУ, Беларусьт шүүхээр татан буугдсан намын нэрийг дахин хэрэглэхийг бүр мөсөн хориглосон байна. Харин Монгол улсын Улс төрийн намын тухай хуулийн холбогдох заалтад "24" жилийн хугацаанд л хязгаарлаж байгаа юм.

2.Улс төрийн намын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсгийн заалт нь Монголын улс төрийн тогтолцооны өнөөгийн төлөвшил, иргэд, улс төрчдийн улс төрийн мэдлэг боловсрол, соёлын түвшинтэй холбогдож зайлшгүй шаардлагаар урган гарсан зохицуулалт болно. Манай орны улс төрийн амьдралын өнгөрсөн арав гаруй жилийн практикаас үзэхэд иргэд нь жинхэнэ өөрсдийн улс төрийн үзэл бодол, ашиг сонирхлоороо эвлэлдэн нэгдэх, түүндээ итгэл үнэмшилтэй, тууштай байж, улс төрийн амьдралд идэвхтэй байнга оролцож, улс төрийн үзэл бодол, намын зорилт, зорилгоо бодитойгоор хэрэгжүүлж, тогтвортой ажиллахын тулд бус гагцхүү тухайн сонгуульд нэрээ дэвшүүлж оролцох гэсэн хэн нэгэн буюу цөөн хэдэн хүмүүс өөрсдийн ашиг сонирхлын үүднээс бусдын тодорхой нэгэн хараат байдал /сургуулийнхаа суралцагсад, үйлдвэр, компанийхаа ажилтнаа/-ыг ашиглан, тэдний улс төрийн үзэл бодол, ашиг сонирхол, итгэл үнэмшлийг үл харгалзан нэрийн жагсаалт үйлдэж нам байгуулдаг, тэр нь цаашдаа дараа дараагийн сонгуульд оролцох зэргээр тогтвортой үйл ажиллагаа явуулах сонирхол, зорилгогүй байдаг нь харагдаж байгаа юм.

Энэ нь 1990 онд "Улс төрийн намуудын тухай" хууль батлагдсанаас хойш 20 гаруй нам улсын бүртгэлд бүртгэгдсэн боловч ихэнх намын байршил, хаяг, утас нь тодорхойгүй, удирдлага нь ч олдохгүй, үйл ажиллагаа нь ч тодорхойгүй, зарим нь бүр ор нэрийн төдий байгаагаар нотлогдож байгаа юм.

Бүртгэлийн байгууллага ч тэр бүр хяналт тавьж чадахгүй, хариуцлага тооцох механизм ч байхгүй байдал үргэлжилсээр байгаа юм. Энэ байдал нь тухайн намын гишүүдийн эрх ашгийг хөсөрдүүлж байгаа хэрэг гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Бий болсон энэхүү нөхцөл байдлыг арилгах, намуудын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, тэдгээрийн төлөвшлийн байдлыг харгалзан үзэж энэ заалтыг 1 жил 6 сарын хугацаагаар тусгасан. Гэхдээ энэ нь нам сонгуульд оролцох эрхийн асуудлыг анх удаа зохицуулж байгаа хэрэг биш гэдгийг анхаарах хэрэгтэй юм. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар "Сонгууль зарлахаас өмнө улсын бүртгэлд бүртгүүлсэн нам буюу намуудын эвсэл Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй" байхаар хязгаарлалт тогтоосон байдгийг дурдахад хангалттай юм.

Дээрх үндэслэлүүдээр Улс төрийн намын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсгийн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9, 10 дахь заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй, түүнчлэн Аравдугаар зүйлийн 2, 3 дахь хэсгийн заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна" гэжээ.

Гурав.Үндсэн хуулийн цэц энэхүү маргааныг 2005 оны 9 дүгээр сарын 29-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцэж гаргасан 2/06 дугаар дүгнэлтдээ:

"Улс төрийн намын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Нам үйл ажиллагаагаа зогсоосон, нэгдэх замаар өөрчлөн байгуулагдсан, түүнийг тараасан, түүнчлэн нам нэрээ өөрчилсөн бол тэдгээрийн бүтэн болон товчилсон нэрийг шинээр байгуулагдсан болон өөр бусад нам 24 жилийн турш дахин хэрэглэхийг хориглосон хязгаарлалт хийсэн нь иргэдийн нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх үндсэн эрхэд халдсан шинжийг агуулсан төдийгүй аливаа нам үүсэн байгуулагдаж Улсын Дээд шүүхэд бүртгүүлснээр үйл ажиллагаа явуулах бүрэн эрхтэй байхад түүнийг 18 сарын дараа төрийн сонгуульд оролцуулахаар хуульчилсан нь иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хязгаарласан байна гэж тус тус үзэн,

1. Монгол Улсын Улс төрийн намын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "Нам үйл ажиллагаагаа зогсоосон, нэгдэх замаар өөрчлөн байгуулагдсан, түүнийг тараасан, түүнчлэн нам нэрээ өөрчилсөн бол тэдгээрийн бүтэн болон товчилсон нэрийг шинээр байгуулагдсан болон өөр бусад нам 24 жилийн турш дахин хэрэглэхийг хориглоно" гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлгийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь хэсгийн "Нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй" гэсэн заалтыг зөрчсөн байна.

2.Монгол Улсын Улс төрийн намын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн "Нам үүсэн байгуулагдаж Улсын Дээд шүүхэд бүртгүүлснээс хойш 18 сарын дараа Улсын Их Хурлын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцож болно" гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх хэсгийн "Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй" гэсэн заалтыг зөрчсөн байна" гэж дүгнэжээ.

3.Өргөдөл гаргагч Х.Сэлэнгэ Цэцийн дунд суудлын хуралдааны явцад Улс төрийн намын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг зөрчсөн гэсэн өргөдлийн шаардлагаасаа татгалзсан болохыг Цэц дүгнэлтдээ дурдсан байна.

Дөрөв. Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн энэхүү дүгнэлтийг 2005 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж 58 дугаар тогтоол гаргасан. Уг тогтоолд Улс төрийн намын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3, 8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9, 10 дахь заалтыг тус тус зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 2/06 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзжээ.

Тав.Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Л.Гансүх, Д.Одбаяр нар Үндсэн хуулийн цэцэд 2005 оны 11 дүгээр сарын 9-ны өдрийн 11/7092 дугаар албан бичгээр ирүүлсэн тайлбартаа:

"1. Иргэний эвлэлдэн нэгдэх эрх нь эвлэлдэн нэгдсэн бусад этгээдүүдийн эрхийг хөндөхгүй байх эрхээр хязгаарлагддаг ерөнхий зарчим нь ардчиллын үндсэн зарчмуудын нэг байдаг. Иргэний эрхийн тодорхой эрх зүйн зохицуулалт Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиар зохицуулагдаж байгаа жишээ олныг дурдаж болохоор байна. Тухайлбал, иргэний амьд явах эрхийг ч хязгаарлаж болох тухай заасан заалт нь үүний нэг жишээ юм. Монгол Улсын Үндсэн хуульд иргэний амьд явах эрхийг заасан бөгөөд Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулдаг.

Хэдийгээр сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэх эрхийнхээ дагуу улс төрийн намыг иргэд байгуулдаг боловч ийнхүү байгуулсан "нам"-ыг зохион байгуулалтын нэгдэл гэж үзэн хуулийн этгээд болохын хувьд тэдгээрийн нэртэй холбогдуулан тавих нийтлэг шаардлагын хүрээнд зохицуулж байгаа асуудал юм.

Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримт бичгийн нэг нь түүний дүрэм байдаг. Намыг үүсгэн байгуулах хурлаар тухайн намын бүтэн болон товчилсон нэр, бэлгэдэл, далбааны загварыг батлах зэрэг намын дотоод зохион байгуулалттай холбогдолтой асуудлаа хэлэлцэх бөгөөд ийнхүү хэлэлцэхдээ ардчилсан зарчмыг баримтлан олонхийн саналаар шийдвэрлэж, намын дүрэмдээ тусгахаар заасан. Энэ утгаар авч үзвэл тухайн намын нэрний асуудал нь эвлэлдэн нэгдэх эрхийн асуудалтай холбогдолгүй байх бөгөөд гагцхүү түүний гишүүдийн хамтаар хэлэлцэн олонхоороо шийдвэрлэх асуудал тул намын нэрээс шалтгаалан эвлэлдэн нэгдэх эрхээ хэрэгжүүлэх боломжийг хаасан гэх үндэслэлгүй байна.

Нөгөө талаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд хуулийн этгээдийн бүртгэлийн жагсаалтад тусгах мэдээлэлд тухайн хуулийн этгээдийн нэрийг тусгахаар онцлон зааж, мөн хуулийн 16.1.6-д хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан эсэхийг холбогдох бүртгэх байгууллагаас шалгуулж баталгаажуулсан баримтыг ч давхар бүрдүүлэн өгөх шаардлага тавьсан. Энэ нь хуулийн этгээдийн нэр нь өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй байх ерөнхий зарчмыг баримталсан хэрэг юм.

Хуулийн дээрх зохицуулалт нь сайн дураараа эвлэлдэн нэгдэх иргэний эрхийг хязгаарлаж байгаа асуудал биш харин хуулийн этгээд болохын хувьд өөрөөр хэлбэл "байгууллага"-д хязгаарлалт тогтоож байгаа асуудал гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Энэ асуудалтай жишиж авч үзэж болох хуулийн тодорхой зохицуулалт ч манайд үйлчилж байгаа. Тухайлбал, Улсын Их Хурлын 1998 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 103 дугаар тогтоолоор "Ардын эрх", "Засгийн газрын мэдээ" сонин, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, яам, агентлаг, түүнтэй адилтгах байгууллагын дэргэдэх радио, телевиз, сонин, сэтгүүлийг 1999 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс татан буулгаж, тэдгээрийн нэрийг 5 жилийн хугацаанд дахин хэрэглэхийг хязгаарласан юм.

Түүнчлэн Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулиар зарим зүйлийг барааны тэмдгээр бүртгэхгүй байх, түүнчлэн зарим барааны тэмдгийг бүртгэхгүй байхаар хязгаарлалт тогтоосон байна. Энэ нь нэр хэрэглэхтэй адил төсөөтэй хуулийн хязгаарлалт гэж үзэж болно.

2. Улс төрийн намын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн заалт нь улс төрийн намын байгууллагад тавьсан шаардлага гэж ойлгож байгаа юм. Өөрөөр хэлбэл, нам нь улс төрийн үйл ажиллагаа явуулах гол зорилгын үүднээс байгуулагдаж байдаг бөгөөд нам байгуулах, улс төрийн тогтолцоонд өөрийн гэсэн байр сууриа эзэлнэ гэдэг нь үндсэндээ сонгогчдын өмнө хүлээх хариуцлагыг өөртөө бий болгох чадамжийг бүрдүүлсэн байх шаардлагатай юм. Дурын хүн, дурын бүлэг нам байгуулдаггүй. Онолчдын тайлбарласнаар нам байгуулах /нам болох/, улс төрийн үйл ажиллагаанд оролцох гол шалгууруудыг ерөнхийд нь авч үзвэл тодорхой хэмжээний гишүүд дэмжигчдээс гадна онолын суурь дэвсгэр, тэр онолд тулгуурлан гаргасан улс орны эдийн засаг, нийгэм, улс төрийн байдалд хийсэн үнэлэлт, дүгнэлт, улс орныг цогцолбороор хөгжүүлэх үзэл баримтлал зайлшгүй байх шаардлагатай гэж үздэг байна. Энэхүү үзэл баримтлалыг тусгасан гол баримт бичиг нь намуудын мөрийн хөтөлбөр болдог. Иргэд, сонгогчид эдгээрийг үндэслэн, өөрөөр хэлбэл ямар мөрийн хөтөлбөртэй оролцож байгааг үндэслэн улс төрийн намуудыг хооронд нь ялгаж, сонгуульд ямар намын нэр дэвшигчийн төлөө саналаа өгөхөө шийддэг нийтлэг жишиг дэлхийн улс орнуудад үйлчилж байна. Манай орны хувьд ч энэхүү нийтлэг жишгээр явж байгаа билээ.

Тийм ч учраас Улс төрийн намын тухай хуулийн 12 дугаар зүйлд нам нь Монгол Улсын хууль тогтоомж, үндэсний эрх ашигт нийцсэн өөрийн үзэл баримтлал, үйл ажиллагааны зарчим, эрхэм зорилго, тэдгээрийг хэрэгжүүлэх үндсэн арга замыг тодорхойлсон мөрийн хөтөлбөртэй байхаар тусгагдсан. Сонгуульд оролцож байгаа намууд ч өөрийн мөрийн хөтөлбөртэйгээ оролцож байдаг.

Сонгох, сонгогдох эрхийн "сонгох" иргэний эрх нь суурь эрх, нийтийн эрх гэж ойлгодог бөгөөд харин "сонгогдох" иргэний эрхэд хуулиар хязгаарлалт тогтоосон байдаг. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулиар Ерөнхийлөгчийн сонгогдох эрхийг насаар хязгаарласнаас гадна, Монгол Улсын уугуул иргэн байх, сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан байх нөхцлүүдээр хязгаарласан.

Улс төрийн намын төлөвшил, хүлээх хариуцлага нь сонгогчдын эрх ашигтай ийнхүү шууд холбоотойгоор гарч ирдэг, энэ ч утгаараа Үндсэн хуулийг сахин хамгаалах, Үндсэн хуулийн хүрээнд төрийн буюу ард түмний эрх мэдлийг тогтвортой баталгаатай хангах, төрийн эрх барих дээд байгууллагаараа уламжлан төрийн үйл хэрэгт шууд оролцох иргэд, сонгогчдын эрхийг /суурь эрх, нийтийн эрхийг/ хамгаалахад чиглэгдсэн чухал заалт гэж үзсэн.

Дээрх үндэслэлүүдээр Улс төрийн намын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3, 8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9, 10 дахь хэсгийн заалтыг зөрчөөгүй байна гэж үзэж байна" гэжээ.

Маргааныг хянан хэлэлцээд гаргасан тогтоолын үндэслэл:

1.Улс төрийн намын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Нам үйл ажиллагаагаа зогсоосон, нэгдэх замаар өөрчлөн байгуулагдсан, түүнийг тараасан түүнчлэн нам нэрээ өөрчилсөн бол тэдгээрийн бүтэн болон товчилсон нэрийг шинээр байгуулагдсан болон өөр бусад нам 24 жилийн турш дахин хэрэглэхийг хориглосон хязгаарлалт хийсэн нь иргэдийн нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх үндсэн эрхэд халдсан шинжийг агуулжээ. Намын нэрийг хэрэглэхэд цаг хугацааны хязгаарлалт хийж болох юм гэж үзвэл дээрх хуулиар тогтоосон хугацаа нь "аливаа хязгаарлалт хэмжээ хэтрээгүй байх ёстой" гэсэн Үндсэн хуулийн эрх зүйн нийтлэг зарчимд харшилсан шинжтэй болсон байна.

2.Аливаа нам үүсэн байгуулагдаж Улсын Дээд шүүхэд бүртгүүлснээр үйл ажиллагаа явуулах бүрэн эрхтэй байхад түүнийг 18 сарын дараа төрийн сонгуульд оролцуулахаар хуульчилсан нь иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хязгаарласан байна. Улс төрийн намууд Улсын Дээд шүүхэд бүртгүүлж гэрчилгээ авснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах эрхтэй бөгөөд энэхүү үйл ажиллагааны гол хэсэг нь улс төрийн сонгуульд оролцох явдал мөн.

Монгол Улсын Yндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 3, Yндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2, Yндсэн хуулийн цэцэд Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2, 36 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтуудыг удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Улс төрийн намын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "Нам үйл ажиллагаагаа зогсоосон, нэгдэх замаар өөрчлөн байгуулагдсан, түүнийг тараасан, түүнчлэн нам нэрээ өөрчилсөн бол тэдгээрийн бүтэн болон товчилсон нэрийг шинээр байгуулагдсан болон өөр бусад нам 24 жилийн турш дахин хэрэглэхийг хориглоно" гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлгийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь хэсгийн "Нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй" гэсэн заалтыг зөрчсөн байх тул хүчингүй болгосугай.

2.Монгол Улсын Улс төрийн намын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн "Нам үүсэн байгуулагдаж Улсын Дээд шүүхэд бүртгүүлснээс хойш 18 сарын дараа Улсын Их Хурлын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцож болно" гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх хэсгийн "Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй" гэсэн заалтыг зөрчсөн байх тул хүчингүй болгосугай.

3.Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 2/06 дугаар дүгнэлтийн тухай Монгол Улсын Их Хурлын 2005 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 58 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

4.Энэхүү тогтоол гармагцаа хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

ДАРГА Ж.БЯМБАДОРЖ

ГИШҮҮД Н.ЖАНЦАН

Л.РЭНЧИН

П.ОЧИРБАТ

Ж.БОЛДБААТАР

Ч.ДАШНЯМ

Д.НАРАНЧИМЭГ

Ц.САРАНТУЯА

МОНГОЛ УЛСЫН

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ

2005 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр                                                                                                                                                                                                                                                                                      Улаанбаатар хот

Дугаар 1/01

   Улс төрийн намын тухай хуулийн зарим

 заалт  Монгол  Улсын  Үндсэн  хуулийн 

 холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай

 маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай

 Үндсэн хуулийн цэцийн хуралдааны

танхим 15.00 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж  даргалж, гишүүдэд Н.Жанцан, Л.Рэнчин, П.Очирбат, Ж.Болдбаатар,   Ч.Дашням,  Д.Наранчимэг, Ц.Сарантуяа /илтгэгч/,  нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн  хуулийн цэцийн хуралдаанд өргөдөл гаргагч Нийслэлийн  Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 27 дугаар байр, 16 тоотод оршин суугч, иргэн Х.Сэлэнгэ,  Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн  төлөөлөгчөөр  Улсын Их Хурлын гишүүн  Д.Одбаяр, Л.Гансүх нар оролцов.

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн  хэлэлцэв.

Нэг.Иргэн Х.Сэлэнгэ Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээлэлдээ:

1.“Улс төрийн намын тухай хуулийн  6 дугаар зүйлийн  3-д “Нам үйл ажиллагаагаа зогсоосон, нэгдэх замаар өөрчлөн байгуулагдсан, түүнийг тараасан, түүнчлэн нам нэрээ өөрчилсөн бол тэдгээрийн бүтэн болон товчилсон нэрийг шинээр байгуулагдсан болон өөр бусад нам 24 жилийн турш дахин хэрэглэхийг хориглоно” гэж заасан нь Үндсэн хуулийн эрх зүйн онолын үүднээс авч үзвэл, хүн хэрвээ өөрийн үзэл бодлын

үүднээс эвлэлдэн нэгдсэн нам нь үйл ажиллагаагаа зогсоосон /дахин тухайн үзлийг нийгэмд хэрэгжүүлэхгүй нь/, эс бөгөөс өөр  бусад намтай нийлэн нэгдэж өөрчлөн байгуулагдсан /өөрчлөгдсөн гэдэг нь мөн үзэл санаанд өөрчлөлт гарсан байх нь/, түүнийг тараасан /анх нам байгуулагдахдаа шударга ёс, хуулийн дагуу байсан учраас мэдээж Дээд шүүх бүртгэсэн боловч үзэл санаанаасаа гажиж, улмаар хууль зөрчсөнөөр Дээд шүүх тараах шийдвэр гаргасан/ тохиолдолд  дахин эвлэлдэн нэгдэх эрхээ эдлэх эрхтэй бөгөөд өөрийн үзэл санааны үндсэнд эвлэлдэн нэгдэж байсан намынхаа нэрийг дахин хэрэглэх эрхтэй юм. Нөгөө талаар намын нэр нь үзэл санааны хураангуйлсан хэлбэр бөгөөд үзэл санааны үндсэнд эвлэлдэн нэгдсэн намын гишүүдийн оюуны өмч учраас төр намын асуудалд хөндлөнгөөс оролцож, энэхүү эрхэнд халдаж, цаг хугацааны хязгаарлалт хийж байгаа нь эвлэлдэн нэгдэх эрхээ чөлөөтэй хэрэгжүүлэх боломжийг хааж байна.

            Мөн  төр  намын хэрэгт оролцон, түүний дотоод асуудлыг хуульчилж, улмаар Монгол Улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлгийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь хэсгийн “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй”,  Арван зургадугаар зүйлийн 16-ын “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх ...эрх чөлөөтэй” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Улс төрийн намын тухай хуулийн 6 дугаар  зүйлийн 3-ыг шинжлэн судалбал, нам үзэл санаа, үйл ажиллагаагаа зогсоосон, эсвэл бусад намтай нэгдэх замаар үзэл санаа үйл ажиллагааны хувьд өөрчлөн байгуулагдсан, эсвэл үзэл санаанаасаа  ухарч хууль зөрчсөний улмаас Дээд шүүх намыг тараасан тохиолдолд, Монгол Улсын иргэн “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, итгэл үнэмшил, үзэл бодлын үүднээс нам байгуулан, сайн дураараа эвлэлдэн нэгдэж”, дахин өөрийн намын бүтэн болон товчилсон нэрийг хэрэглэх эрхгүй болсон байна. Намын нэр гэдэг нь намын гишүүдийн үзэл санааны илрэл, тэдний оюуны өмч учраас Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2-д заасан “Төр нь ...өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” гэсэн энэхүү заалтыг мөн зөрчиж, намын асуудалд хөндлөнгөөс оролцож, тэдний эрхийг хязгаарласан байна.

            Ийнхүү хүний итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэх эрхийг хязгаарласнаар Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2-т заасан “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”, Аравдугаар зүйлийн 3-д заасан “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

            2.Монгол Улсын Улс төрийн намуудын тухай хуулийн      8 дугаар зүйлийн 6-д “Нам үүсэн байгуулагдаж, Улсын Дээд шүүхэд бүртгүүлснээс хойш 18 сарын дараа Улсын Их Хурлын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцож болох бөгөөд энэ заалт өөрчлөн байгуулагдаж, шинээр бүртгүүлсэн намуудад хамаарахгүй” гэж заасан нь  хүн бүр тайван замаар, сайн дурын үндсэн дээр, чөлөөтэй эвлэлдэн нэгдэх эрхтэй байхаас гадна сонгуулийн тэгш эрхийн үндсэн дээр сонгох, сонгогдох тэгш эрхтэй бөгөөд энэхүү эрхээ эдлэхэд цаг хугацаа, орон зай, нутаг дэвсгэр, илэрхийлэх арга, хэлбэрийн хувьд төр хязгаарлалт хийх ёсгүй. Хэрвээ хязгаарлалт хийвэл ардчилсан ёс, үндсэн хуульт ёсноос ухарч буй хэрэг болно. Хүний эрхийг хүлээн зөвшөөрч байгаа бол энэхүү эрхээ хэрэгжүүлэхэд эрх зүйн бус хязгаарлалт хийж болохгүй юм.

            Монгол Улсын Улс төрийн намын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 6-д заасан иргэд нам үүсэн байгуулж, Улсын Дээд шүүхэд бүртгүүлснээс хойш 18 сарын дараа  Улсын Их Хурлын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох эрхтэй байгаа нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан “Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй”, 10- дахь хэсэгт заасан, “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй” гэсэн заалтыг зөрчихөөс гадна тэгш эрхийн зарчмыг зөрчсөн байна.

            Ийнхүү хүн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэх эрхийн үндсэн дээр нэгдэн нам байгуулан, сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэх боломжийг хязгаарласнаар Үндсэн хуулийн       10 дугаар ззүйлийн 2-д заасан “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”, 10 дугаар зүйлийн 3-д заасан “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэсэн заалтуудыг мөн зөрчсөн байна” гэжээ.

Мөн иргэн Х.Сэлэнгэ  мэдээлэлдээ “Улс төрийн намын тухай” хуулийн дээрх заалтууд нь Монгол Улсын Үндсэн хууль төдийгүй Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенц, тухайлбал, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын холбогдох заалтуудыг зөрчсөн талаар дурджээ.

            Хоёр. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Д.Одбаяр, Д.Ганхуяг нар 2005 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

            1.Улс төрийн намын тухай хуулийн 6 дугаар зүйлийн  6.1-д “Нам оноосон нэртэй байх”-аар заахдаа намын нэр нь түүний үзэл санааны хураангуй байхаар тогтоогоогүй юм. Намын нэр бусад намын нэртэй адил байхыг хуулиар хориглосон. Нөгөө талаар барууны эсхүл зүүний үзэл баримтлалтай нэг чиглэлийн намууд байлаа ч адил нэртэй байх боломжгүй билээ. Иймд намын нэр үзэл санааны хураангуй байх ёстой гэх, түүнчлэн намын нэрээс шалтгаалан эвлэлдэн нэгдэх эрхээ хэрэгжүүлэх боломжийг хаасан гэх үндэслэлгүй болно.

            Монгол Улсын иргэнд “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх, итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөтэй байх зэрэг иргэний эрхийг Монголын төр Үндсэн хууль болон бусад хуульдаа заан эрх зүйн зохицуулалттай болгож баталгаажуулж өгсөн. Нөгөө талаар ямар ч хязгаарлалтгүй эрх хэмжээ, абсолют эрх гэж байдаггүй, байх ч боломжгүй, аливаа эрхийг тодорхой эрх зүйн зохицуулалтын хүрээнд эдлэх тухай ардчилсан зарчим олон улсын эрх зүйд хүлээн зөвшөөрөгдсөн байдаг бөгөөд энэ хязгаар, зохицуулалтыг Үндсэн хуульд нийцсэн хуулийн зохицуулалтаар тогтоодог. Энэ ч үндэслэлээр Улс төрийн намын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалт, тухайлбал, Аравдугаар зүйлийн 2-т заасан “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”, мөн зүйлийн 3-т заасан “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ”, Арван есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна гэжээ.

            Улс төрийн нам нь хуулийн этгээд болохын хувьд түүнтэй холбогдсон зарим харилцааг холбогдох бусад хуультай, тухайлбал, Монгол Улсын Иргэний хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулиудтай нийцүүлэх, уялдуулах шаардлага бодитойгоор байсан юм. Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д хуулийн этгээд өөрийн зохион байгуулалт, эрх зүйн хэлбэрийг тусгасан нэртэй байх, 27.3-т хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй” байх, 27.4-т хуулийн этгээдийн нэрийг бусад этгээд хууль бусаар ашиглахыг хориглох, 27.5-д хуулийн этгээд нэрээ хуульд заасан /Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай/ журмын дагуу бүртгүүлж байхаар тус тус заасантай бүрэн нийцүүлж баталсан юм.

            Тиймээс 6.3 дахь хэсгийн заалт нь сайн дураараа эвлэлдэн нэгдэх, итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх зэрэг эрхийг хязгаарлаж байгаа асуудал биш гагцхүү “хуулийн этгээд” болохын хувьд Иргэний хуулийн дээрх ерөнхий нөхцөлтэй нийцүүлсэн намын нэртэй холбогдсон эрх зүйн  харилцааны зохицуулалт юм. Түүнчлэн гадаад улс орны, тухайлбал ардчилалд шинээр нэгдсэн орнуудын энэ төрлийн хуулиар намын нэрийг тусгайлан зүйл, заалт болгон тусгаж зохицуулсан жишгийг ч харгалзан үзсэн хэрэг.

            Тухайлбал ОХУ, Украйн, Беларусь, Казахстан зэрэг улсын Улс төрийн намын тухай хуульд намын нэртэй холбогдсон тодорхой хязгаарлалтууд тусгагдсан байна. ОХУ, Беларусьт шүүхээр татан буугдсан намын нэрийг дахин хэрэглэхийг бүр мөсөн хориглосон байна. Харин Монгол улсын Улс төрийн намын тухай хуулийн холбогдох заалтад “24” жилийн хугацаанд л хязгаарлаж байгаа юм.

            2.Улс төрийн намын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсгийн заалт нь Монголын улс төрийн тогтолцооны өнөөгийн төлөвшил, иргэд, улс төрчдийн улс төрийн мэдлэг боловсрол, соёлын түвшинтэй холбогдож зайлшгүй шаардлагаар урган гарсан зохицуулалт болно. Манай орны улс төрийн амьдралын өнгөрсөн арав гаруй жилийн практикаас үзэхэд иргэд нь жинхэнэ өөрсдийн улс төрийн үзэл бодол, ашиг сонирхлоороо эвлэлдэн нэгдэх, түүндээ итгэл үнэмшилтэй, тууштай байж, улс төрийн амьдралд идэвхтэй байнга оролцож, улс төрийн үзэл бодол, намын зорилт, зорилгоо бодитойгоор хэрэгжүүлж, тогтвортой ажиллахын тулд бус гагцхүү тухайн сонгуульд нэрээ дэвшүүлж оролцох гэсэн хэн нэгэн буюу цөөн хэдэн хүмүүс өөрсдийн ашиг сонирхлын үүднээс бусдын тодорхой нэгэн хараат байдал /сургуулийнхаа суралцагсад, үйлдвэр, компанийхаа ажилтнаа/-ыг ашиглан, тэдний улс төрийн үзэл бодол, ашиг сонирхол, итгэл үнэмшлийг үл харгалзан нэрийн жагсаалт үйлдэж нам байгуулдаг, тэр нь цаашдаа дараа дараагийн сонгуульд оролцох зэргээр тогтвортой үйл ажиллагаа явуулах сонирхол, зорилгогүй байдаг нь харагдаж байгаа юм.

            Энэ нь 1990 онд “Улс төрийн намуудын тухай” хууль батлагдсанаас хойш 20 гаруй нам улсын бүртгэлд бүртгэгдсэн боловч ихэнх намын байршил, хаяг, утас нь тодорхойгүй, удирдлага нь ч олдохгүй, үйл ажиллагаа нь ч тодорхойгүй, зарим нь бүр ор нэрийн төдий байгаагаар нотлогдож байгаа юм.

            Бүртгэлийн байгууллага ч тэр бүр хяналт тавьж чадахгүй, хариуцлага тооцох механизм ч байхгүй байдал үргэлжилсээр байгаа юм. Энэ байдал нь тухайн намын гишүүдийн эрх ашгийг хөсөрдүүлж байгаа хэрэг гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Бий болсон энэхүү нөхцөл байдлыг арилгах, намуудын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, тэдгээрийн төлөвшлийн байдлыг харгалзан үзэж энэ заалтыг 1 жил 6 сарын хугацаагаар тусгасан. Гэхдээ энэ нь нам сонгуульд оролцох эрхийн асуудлыг анх удаа зохицуулж байгаа хэрэг биш гэдгийг анхаарах хэрэгтэй юм. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Сонгууль зарлахаас өмнө улсын бүртгэлд бүртгүүлсэн нам буюу  намуудын эвсэл Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй” байхаар хязгаарлалт тогтоосон байдгийг дурдахад хангалттай юм.

            Дээрх үндэслэлүүдээр Улс төрийн намын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсгийн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9, 10 дахь заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй, түүнчлэн Аравдугаар зүйлийн 2, 3 дахь хэсгийн заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна” гэжээ.

Гурав.Үндсэн хуулийн цэц энэхүү маргааныг 2005 оны 9 дүгээр сарын 29-ны өдрийн  дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцэж гаргасан 2/06 дугаар дүгнэлтдээ:

“Улс төрийн намын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Нам үйл ажиллагаагаа зогсоосон, нэгдэх замаар өөрчлөн байгуулагдсан, түүнийг тараасан, түүнчлэн нам нэрээ өөрчилсөн бол тэдгээрийн бүтэн болон товчилсон нэрийг шинээр байгуулагдсан болон өөр бусад нам 24 жилийн турш дахин хэрэглэхийг хориглосон  хязгаарлалт хийсэн нь иргэдийн нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх үндсэн эрхэд халдсан шинжийг агуулсан төдийгүй аливаа нам үүсэн байгуулагдаж Улсын Дээд шүүхэд бүртгүүлснээр үйл ажиллагаа явуулах бүрэн эрхтэй байхад түүнийг 18 сарын дараа төрийн сонгуульд оролцуулахаар хуульчилсан нь иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хязгаарласан байна гэж тус тус үзэн,

1. Монгол Улсын Улс төрийн намын тухай хуулийн  6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Нам үйл ажиллагаагаа зогсоосон, нэгдэх замаар өөрчлөн байгуулагдсан, түүнийг тараасан, түүнчлэн нам нэрээ өөрчилсөн бол тэдгээрийн бүтэн болон товчилсон нэрийг шинээр байгуулагдсан болон өөр бусад нам 24 жилийн турш дахин хэрэглэхийг хориглоно” гэсэн заалт нь Монгол  Улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлгийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь хэсгийн “Нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй” гэсэн заалтыг зөрчсөн байна.

2.Монгол Улсын Улс төрийн намын тухай хуулийн  8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн “Нам үүсэн байгуулагдаж Улсын Дээд шүүхэд бүртгүүлснээс  хойш 18 сарын дараа Улсын Их Хурлын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцож болно” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн    9 дэх хэсгийн “Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй”  гэсэн заалтыг зөрчсөн байна” гэж дүгнэжээ.

3.Өргөдөл гаргагч Х.Сэлэнгэ Цэцийн дунд суудлын хуралдааны явцад Улс төрийн намын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг зөрчсөн гэсэн өргөдлийн шаардлагаасаа татгалзсан болохыг Цэц дүгнэлтдээ дурдсан байна.

Дөрөв. Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн энэхүү дүгнэлтийг 2005 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж 58 дугаар тогтоол гаргасан. Уг тогтоолд Улс төрийн намын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3, 8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9, 10 дахь заалтыг тус тус зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 2/06 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзжээ.

Тав.Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Л.Гансүх, Д.Одбаяр нар Үндсэн хуулийн цэцэд 2005 оны 11 дүгээр сарын  9-ны өдрийн 11/7092 дугаар албан бичгээр ирүүлсэн тайлбартаа:

“1. Иргэний эвлэлдэн нэгдэх эрх нь эвлэлдэн нэгдсэн бусад этгээдүүдийн эрхийг хөндөхгүй байх эрхээр хязгаарлагддаг ерөнхий зарчим нь ардчиллын үндсэн зарчмуудын нэг байдаг. Иргэний эрхийн тодорхой эрх зүйн зохицуулалт Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиар зохицуулагдаж байгаа жишээ олныг дурдаж болохоор байна. Тухайлбал, иргэний амьд явах эрхийг ч хязгаарлаж болох тухай заасан заалт нь үүний нэг жишээ юм. Монгол Улсын Үндсэн хуульд иргэний амьд явах эрхийг заасан бөгөөд Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулдаг.

Хэдийгээр сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэх эрхийнхээ дагуу улс төрийн намыг иргэд байгуулдаг боловч ийнхүү байгуулсан “нам”-ыг зохион байгуулалтын нэгдэл гэж үзэн хуулийн этгээд болохын хувьд тэдгээрийн нэртэй холбогдуулан тавих нийтлэг шаардлагын хүрээнд зохицуулж байгаа асуудал юм.

Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримт бичгийн нэг нь түүний дүрэм байдаг. Намыг үүсгэн байгуулах хурлаар тухайн намын бүтэн болон товчилсон нэр, бэлгэдэл, далбааны загварыг батлах зэрэг намын дотоод зохион байгуулалттай холбогдолтой асуудлаа хэлэлцэх бөгөөд ийнхүү хэлэлцэхдээ ардчилсан зарчмыг баримтлан олонхийн саналаар шийдвэрлэж, намын дүрэмдээ тусгахаар заасан. Энэ  утгаар авч үзвэл тухайн намын нэрний асуудал нь эвлэлдэн нэгдэх эрхийн асуудалтай холбогдолгүй байх бөгөөд гагцхүү түүний гишүүдийн хамтаар хэлэлцэн олонхоороо шийдвэрлэх асуудал тул намын нэрээс шалтгаалан эвлэлдэн нэгдэх эрхээ хэрэгжүүлэх боломжийг хаасан гэх үндэслэлгүй байна.

Нөгөө талаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд хуулийн этгээдийн бүртгэлийн жагсаалтад тусгах мэдээлэлд тухайн хуулийн этгээдийн нэрийг тусгахаар онцлон зааж, мөн хуулийн 16.1.6-д хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан эсэхийг холбогдох бүртгэх байгууллагаас шалгуулж баталгаажуулсан баримтыг ч давхар бүрдүүлэн өгөх шаардлага тавьсан. Энэ нь хуулийн этгээдийн нэр нь өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй байх ерөнхий зарчмыг баримталсан хэрэг юм.

Хуулийн дээрх зохицуулалт нь сайн дураараа эвлэлдэн нэгдэх иргэний эрхийг хязгаарлаж байгаа асуудал биш харин хуулийн этгээд болохын хувьд өөрөөр хэлбэл “байгууллага”-д хязгаарлалт тогтоож байгаа асуудал гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Энэ асуудалтай жишиж авч үзэж болох хуулийн тодорхой зохицуулалт ч  манайд үйлчилж байгаа. Тухайлбал, Улсын Их Хурлын 1998 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 103 дугаар тогтоолоор “Ардын эрх”, “Засгийн газрын мэдээ” сонин, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, яам, агентлаг, түүнтэй адилтгах байгууллагын дэргэдэх  радио, телевиз, сонин, сэтгүүлийг 1999 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс татан буулгаж, тэдгээрийн нэрийг 5 жилийн хугацаанд дахин хэрэглэхийг хязгаарласан юм.

Түүнчлэн Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулиар зарим зүйлийг барааны тэмдгээр бүртгэхгүй байх, түүнчлэн зарим барааны тэмдгийг бүртгэхгүй байхаар  хязгаарлалт тогтоосон байна. Энэ нь нэр хэрэглэхтэй адил төсөөтэй хуулийн хязгаарлалт гэж үзэж болно.

2. Улс төрийн намын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн заалт нь улс төрийн  намын байгууллагад тавьсан шаардлага гэж ойлгож байгаа юм. Өөрөөр хэлбэл, нам нь улс төрийн үйл ажиллагаа явуулах гол зорилгын үүднээс байгуулагдаж байдаг бөгөөд нам байгуулах, улс төрийн тогтолцоонд өөрийн гэсэн байр сууриа эзэлнэ гэдэг нь үндсэндээ сонгогчдын өмнө хүлээх хариуцлагыг өөртөө бий болгох чадамжийг бүрдүүлсэн байх шаардлагатай юм. Дурын хүн, дурын бүлэг нам байгуулдаггүй. Онолчдын тайлбарласнаар нам байгуулах /нам болох/, улс төрийн үйл ажиллагаанд оролцох гол шалгууруудыг ерөнхийд нь авч үзвэл тодорхой хэмжээний  гишүүд дэмжигчдээс гадна онолын суурь дэвсгэр, тэр онолд тулгуурлан гаргасан улс орны эдийн засаг, нийгэм, улс төрийн байдалд хийсэн үнэлэлт, дүгнэлт, улс орныг цогцолбороор хөгжүүлэх үзэл баримтлал зайлшгүй байх шаардлагатай гэж үздэг байна. Энэхүү үзэл баримтлалыг тусгасан гол баримт бичиг нь намуудын мөрийн хөтөлбөр болдог. Иргэд, сонгогчид  эдгээрийг үндэслэн, өөрөөр хэлбэл ямар мөрийн хөтөлбөртэй оролцож байгааг үндэслэн улс төрийн намуудыг хооронд  нь ялгаж, сонгуульд ямар намын нэр дэвшигчийн төлөө саналаа өгөхөө шийддэг нийтлэг жишиг дэлхийн улс орнуудад үйлчилж байна. Манай орны хувьд ч энэхүү нийтлэг жишгээр явж байгаа билээ.

Тийм ч учраас Улс төрийн намын тухай хуулийн 12 дугаар зүйлд нам нь Монгол Улсын хууль тогтоомж, үндэсний эрх ашигт нийцсэн өөрийн үзэл баримтлал, үйл ажиллагааны зарчим, эрхэм зорилго, тэдгээрийг хэрэгжүүлэх үндсэн арга замыг тодорхойлсон мөрийн хөтөлбөртэй байхаар тусгагдсан. Сонгуульд оролцож байгаа намууд ч өөрийн мөрийн хөтөлбөртэйгээ оролцож байдаг.

Сонгох, сонгогдох эрхийн “сонгох” иргэний эрх нь суурь эрх, нийтийн эрх гэж ойлгодог бөгөөд харин “сонгогдох” иргэний эрхэд хуулиар хязгаарлалт тогтоосон байдаг. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулиар Ерөнхийлөгчийн сонгогдох эрхийг насаар хязгаарласнаас гадна, Монгол Улсын уугуул иргэн байх, сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан байх  нөхцлүүдээр хязгаарласан.

Улс төрийн намын төлөвшил, хүлээх хариуцлага нь сонгогчдын эрх ашигтай ийнхүү шууд холбоотойгоор гарч ирдэг, энэ ч утгаараа Үндсэн хуулийг сахин хамгаалах, Үндсэн хуулийн хүрээнд төрийн буюу ард түмний эрх мэдлийг тогтвортой баталгаатай хангах, төрийн эрх барих дээд байгууллагаараа уламжлан төрийн үйл хэрэгт шууд оролцох иргэд, сонгогчдын эрхийг /суурь эрх, нийтийн эрхийг/ хамгаалахад чиглэгдсэн чухал заалт гэж үзсэн.

Дээрх үндэслэлүүдээр Улс төрийн намын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3, 8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн  9, 10 дахь хэсгийн заалтыг зөрчөөгүй байна гэж үзэж байна” гэжээ.

Маргааныг хянан хэлэлцээд гаргасан тогтоолын үндэслэл:

            1.Улс төрийн намын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Нам үйл ажиллагаагаа зогсоосон, нэгдэх замаар өөрчлөн байгуулагдсан, түүнийг тараасан түүнчлэн нам нэрээ өөрчилсөн бол тэдгээрийн бүтэн болон товчилсон нэрийг шинээр байгуулагдсан болон өөр бусад нам 24 жилийн турш дахин хэрэглэхийг хориглосон хязгаарлалт хийсэн нь иргэдийн нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх үндсэн эрхэд халдсан шинжийг агуулжээ. Намын нэрийг хэрэглэхэд цаг хугацааны хязгаарлалт хийж болох юм гэж үзвэл дээрх хуулиар тогтоосон хугацаа нь “аливаа хязгаарлалт хэмжээ хэтрээгүй байх ёстой” гэсэн Үндсэн хуулийн эрх зүйн нийтлэг зарчимд харшилсан шинжтэй болсон байна.

            2.Аливаа нам үүсэн байгуулагдаж Улсын Дээд шүүхэд бүртгүүлснээр үйл ажиллагаа явуулах бүрэн эрхтэй байхад түүнийг 18 сарын дараа төрийн сонгуульд оролцуулахаар хуульчилсан нь иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хязгаарласан байна. Улс төрийн намууд Улсын Дээд шүүхэд бүртгүүлж гэрчилгээ авснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах эрхтэй бөгөөд энэхүү үйл ажиллагааны гол хэсэг нь улс төрийн сонгуульд оролцох явдал мөн. 

Монгол Улсын Yндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 3, Yндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2, Yндсэн хуулийн цэцэд Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2, 36 дугаар зүйлийн 3 дахь  хэсгийн заалтуудыг удирдлага болгон

       МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Улс төрийн намын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Нам үйл ажиллагаагаа зогсоосон, нэгдэх замаар өөрчлөн байгуулагдсан, түүнийг тараасан, түүнчлэн нам нэрээ өөрчилсөн бол тэдгээрийн бүтэн болон товчилсон нэрийг шинээр байгуулагдсан болон өөр бусад нам 24 жилийн турш дахин хэрэглэхийг хориглоно” гэсэн заалт нь Монгол  Улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлгийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь хэсгийн “Нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй” гэсэн заалтыг зөрчсөн байх тул хүчингүй болгосугай.

2.Монгол  Улсын  Улс төрийн намын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн “Нам үүсэн байгуулагдаж Улсын Дээд шүүхэд бүртгүүлснээс  хойш 18 сарын дараа Улсын Их Хурлын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцож болно” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн   9 дэх хэсгийн “Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй”  гэсэн заалтыг зөрчсөн байх тул хүчингүй болгосугай.