A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр

Улаанбаатар хот

ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

1 дүгээр зүйл.

Хэвлэх

2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөхөөс өмнө улсын бүртгэлд бүртгүүлсэн хуулийн этгээдийн улсын бүртгэл хүчин төгөлдөр байна.

2 дугаар зүйл.

Хэвлэх

2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөхөөс өмнө улсын бүртгэлд бүртгүүлсэн хуулийн этгээдийн хувийн хэрэг, улсын бүртгэлтэй холбогдох бусад материал нь улсын бүртгэлийн мэдээллийн эх сурвалжийн бүрэлдэхүүн хэсэг болно.

3 дугаар зүйл.

Хэвлэх

Энэ хуулийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД