A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • УЛСЫН ИХ ХУРАЛ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАХДАА ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ МА
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ УЛСЫН ИХ ХУРАЛ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАХДАА ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Дүгнэлт/

2008 оны 2 дугаар сарын 5-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 01

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны

танхим 15.00 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Цэцийн орлогч дарга Н.Жанцан даргалж, Цэцийн гишүүн Ж.Амарсанаа, Ц.Сарантуяа /илтгэгч/, Д.Мөнхгэрэл, Б.Пүрэвням нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд өргөдөл гаргагч Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны оршин суугч, иргэн Б.Энхзаяа, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Л.Пүрэвдорж, гэрчээр Хууль зүй, Дотоод хэргийн дэд сайд М.Төрбаяр, Хүнс, Хөдөө аж ахуйн дэд сайд Н.Ганбямба, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Энхболд нар оролцлоо.

Цэцийн дунд суудлын хуралдаанаар Улсын Их Хурлаас 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр баталсан Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль нь Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хууль, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зарим заалтыг зөрчиж батлагдсан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны оршин суугч, иргэн Б.Энхзаяа Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө:

“Монгол Улсын Их Хурлаас 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр баталсан “Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг зөрчиж батлагдсан байна. Үндсэн хуулийн энэ заалтаар бол Улсын Их Хурал нь хуулиар тогтоосон журмыг ягштал биелүүлэх ёстойг тунхагласан. Гэтэл Улсын Их Хурал Үндсэн хуулийн “хууль дээдлэх” зарчмыг зөрчиж “Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай” болон “Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай” хуулиудын тодорхой зүйл заалтуудыг үл хэрэгсэн маргаж буй хуулийн төслийг авч хэлэлцэж баталсан байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 4-т “Улсын Их Хурлын ...үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно”, Хорин долдугаар зүйлийн 1-д “Улсын Их Хурал бүрэн эрхээ чуулган, зохион байгуулалтын бусад хэлбэрээр хэрэгжүүлнэ” гэж тус тус заасан байдаг. Энэ нь Улсын Их Хурлын үйл ажиллагааны журмын нэг болох “хууль тогтоох” онцгой бүрэн эрхээ Улсын Их Хурал өөрөө хэрхэн, яаж эдлэхийг хуулиар тогтоох учиртайг тодорхойлж өгч байна гэсэн үг. Гэтэл Улсын Их Хурал дээрх журмыг тогтоосон “Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-ийн “...Улсын Их Хурлын гишүүн нь санаачилж буй хуулийн төслийнхөө талаар Засгийн газрын, түүнчлэн хуулийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүрэг бүхий холбогдох бусад байгууллагын санал, дүгнэлтийг авсан байх”, 18 дугаар зүйлийн 18.10-ын “Улсын Их Хурлын гишүүн энэ хуулийн 3.1.4-т заасны дагуу Засгийн газар болон холбогдох бусад байгууллагад хуулийн төслөө явуулна”, 18.11-ийн “Засгийн газар энэ хуулийн 18.10-т заасан төслийг хуралдаанаараа хэлэлцэн санал дүгнэлтээ 30 хоногт багтаан хууль санаачлагчид хүргүүлэх...”, 18 дугаар зүйлийн 18.14-т “Энэ хуулийн 18.1-д заасан хугацаанд Засгийн газар хариу ирүүлээгүй бол тусгайлан өгөх саналгүй гэж үзнэ” мөн хуулийн “Хуулийн төсөл өргөн мэдүүлэх” 20 дугаар зүйлийн 20.3.5-ын “Засгийн газар, холбогдох бусад байгууллагын санал дүгнэлт...”-ийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байгаа хуулийн төсөлд хавсаргах ёстойг хуульчилсан заалтуудыг зөрчсөн. Түүнчлэн “Монгол Улсын Их Хурлын тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-ийн “Улсын Их Хурал хууль тогтоох бүрэн эрхээ гагцхүү чуулганаар хэрэгжүүлэх бөгөөд Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаан болон Байнгын хороодын хуралдааныг бэлтгэн явуулах, хуралдаанаар хууль болон Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл, бусад асуудал хэлэлцэх санал хураалгах, батлах, шийдвэр гаргахдаа Улсын Их Хурлын хуралдааны дэгийг баримтлана” гэсэн заалт, “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай” хуулийн 16 дугаар зүйлд заасан “Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл хэлэлцэх журам” болон 18 дугаар зүйлийн 18.1-ийн “Өргөн мэдүүлсэн төслийг Улсын Их Хурлын дарга холбогдох байнгын хороонд шилжүүлэх бөгөөд уг хороо төслийг хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал дүгнэлт, гаргах нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бүх ажлыг хариуцна” 18.2-ын “Энэ хуулийн уг төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж эхлэхээс 7-оос доошгүй хоногийн өмнө холбогдох Байнгын хороо нийт гишүүдэд хувилж хүргүүлнэ” гэсэн заалтыг тус тус зөрчиж, хэлэлцүүлгийн явцад зарим гишүүд сануулсаар байсан атал Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэж баталснаараа Монгол Улсын Үндсэн Хуулийн дээрх 2 заалтыг зөрчлөө.

Нэгэнт ингэж Үндсэн хууль зөрчиж батлагдсан хууль нь өөрөө бүхлээрээ Үндсэн хуульд харшилсан хууль болох ёстой. Үүгээрээ Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-ын “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг Монгол Улсын Их Хурлаас 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр баталсан “Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хууль зөрчсөн байгаа тул түүнийг хүчингүй болгуулахаар энэхүү гомдлоо гаргалаа.

Маргаж буй хуулийн төслийг хэлэлцэх үеийн материалтай танилцаж байхад энэ асуудлаар хуульд заасан нөхцөл журмын дагуу Улсын Их Хурлын гишүүд ямар нэгэн үйлдэл хийгээгүй, энэ асуудлаар Монгол Улсын Засгийн газар байр сууриа илэрхийлж, саналаа Засгийн Газрын хуралдаанаар хэлэлцээгүй учир өргөн мэдүүлсэн хуульд хавсаргах ёстой холбогдох материалууд нь ч байхгүй байгаагаас гадна Монгол Улсын Их Хурал 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн чуулганаар нэгэнт хэлэлцэн баталсан хуульд нөхөж материал бүрдүүлэх ажил зохион байгуулж байгаа нь Хууль зүй, Дотоод хэргийн сайдын 2007 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1/3137, Хүнс, Хөдөө аж ахуйн сайдын 2007 оны 12 дугаар сарын 21-ний 1/2714 тоот албан бичгүүдээс тодорхой харагдаж байна.

Энэ бүхэнд үндэслэж Үндсэн хуулийн тодорхой заалт зөрчиж Монгол Улсын Их Хурлаас 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр баталсан “Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” Монгол Улсын хуулийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хоёр. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Л.Пүрэвдорж Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“1. Монгол Улсын 2008 оны төсвийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэх явцад төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр онцгой албан татварын хэмжээг өөрчлөх асуудлаар санал хураан шийдвэрлэсэн бөгөөд үүнтэйгээ уялдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд “төслийн анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн зарчмын зөрүүтэй санал нь бусад хуулийн заалттай зөрчилдвөл Байнгын хороо эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хамтад нь хэлэлцүүлж болно” гэсний дагуу Л.Пүрэвдорж, Г.Занданшатар, Н.Батбаяр нарын Улсын Их Хурлын 15 гишүүн Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

Хууль санаачлагчид Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, журмын тухай хуулийн 18.11-д заасан Засгийн газрын саналыг авахаар мөн хуулийн 18.10-д заасны дагуу 2007.11.28-ны өдрийн 10/7115 тоот бичгээр хуулийн төслийг хүргүүлсэн бөгөөд, Засгийн газар 2007 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж Улсын Их Хурлын гишүүн Л.Пүрэвдорж нарын санаачлан боловсруулсан Онцгой албан татварын тухай хууль, мөн зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн, 2007 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ХЭГ/2402 тоот албан бичгээрээ Засгийн газрын нэгдсэн саналаа хууль санаачлагчид хүргүүлжээ. Хууль санаачлагч нар Онцгой албан татварын хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, мөн зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2007 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлсэн байна.

Улсын Их Хуралд Улсын Их Хурлын гишүүн Л.Пүрэвдорж, Н.Батбаяр нарын 15 гишүүний санаачилсан Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэгдэж, түүнийг хэлэлцэн баталсан бөгөөд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын болон Хүнс, хөдөө аж ахуйн сайдын албан бичгүүд нь Ц.Дамиран, А.Бакей, Р.Буд, Ч.Содномцэрэн нарын санаачлахаар боловсруулж байсан Онцгой албан татварын хуулийн төсөлд хамаарах бичгүүд байна.

Иймд Онцгой албан татварын тухай хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлэхдээ Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн 3.1.4, 16 дугаар зүйл, 18.10, 18.11, 18.14, 20.3.5-д заасныг зөрчөөгүй гэж үзэж байна.

Дээр дурдсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.5 дахь хэсэгт заасан “төслийн анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн зарчмын зөрүүтэй санал нь бусад хуулийн заалттай зөрчилдвөл Байнгын хороо эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хамтад нь хэлэлцүүлж болно” гэж заасны дагуу Монгол Улсын 2008 оны төсвийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгтэй хамтад нь хэлэлцүүлэх үүднээс Төсвийн байнгын хороо Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг 2007 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд улмаар мөн хуулийн 16.3 дахь хэсэгт заасны дагуу 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр анхны хэлэлцүүлгээр нь баталсан юм.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 23.5 дахь хэсэг нь аливаа хуулийн төслийг хэлэлцэх явцад дэмжигдсэн санал, бусад хуультай зөрчилдвөл холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хуулийн уялдаа холбоог хангах, бусад хуультай зөрчилдсөн хууль батлахгүй байх шаардлагын үүднээс эхний хуулийн төсөлтэй хамт хэлэлцүүлж, батлах асуудлыг зохицуулсан байдаг.

Түүнчлэн Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 33.5-д заасны дагуу Монгол Улсын төсвийн тухай хуулийг өмнөх оны 12 дугаар сарын 1-ний дотор багтаан баталдаг тул Монгол Улсын 2008 оны төсвийн тухай хуулийг 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр баталж, ингэхдээ хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгээр дэмжигдсэн саналын дагуу Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хамт хэлэлцүүлэн батлуулсан байх тул Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн, батлахдаа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16.1, 18.1, 18.2 дахь хэсгийг зөрчөөгүй гэж үзэж байна.

Иймээс Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэн батлахдаа Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэснийг зөрчөөгүй болно” гэжээ.

Гурав. Хууль зүй, Дотоод хэргийн дэд сайд М.Төрбаяр Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд гэрчээр оролцож гаргасан тодорхойлолтдоо:

“...2007 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 8/7019 тоот албан бичгээр Ц.Дамиран гишүүний бланкаар нэр бүхий 4 гишүүн Онцгой албан татварын тухай хуульд өөчлөлт оруулах асуудлаар хуулийн төсөл боловсруулж, Засгийн газрын санал, дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн. Хуулийн дагуу эхлээд энэ тоотоороо Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хандсан байгаа. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар манай яаманд хандсан... Хуулийн төсөлд яамдаас санал аваад манайх санал, дүгнэлт боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлдэг журамтай. Тэр дагуу яамдад албан тоот явуулсан нь энд дурьдагдсан 1/3137 тоот ч түүний нэг байгаа юм. Ц.Ганхуяг гишүүний хариу ирүүлсэн тоот нь болохоор энэ 4 гишүүний санаачилсан хуулийн төсөлд санал ирүүлсэн 1/2714 тоот байгаа. Тэгэхээр энэ нь Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар нэр бүхий 4 гишүүний санаачилсан хуулийн төсөлд манай яамнаас явуулсан албан тоотын дагуу Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас ирүүлсэн хариу юм. Ганцхан Хүнс, хөдөө аж ахуйн яам биш энд бүх яамдуудаас санал ирүүлсэн байгаа.

2008 оны төсвийн тодотгол хэлэлцүүлэхтэй холбогдуулаад нэр бүхий 7 хуулийг Л.Пүрэвдорж гишүүний албан бланкан дээр Засгийн газраас санал авахаар ирүүлсэн. Түүн дотор дахиад Онцгой албан татварын хууль явж байсан. Энэ хуулийн бичлэг нь өөр, санаачлагчид нь бас өөр. Хоёр өөр хуулийн төсөл байгаа юм. Өөрөөр хэлбэл цаг хугацааны хувьд хойно урдаа гараад явж байсан гэсэн үг. Агуулга нь бол адилхан.

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж санал дүгнэлт гарсан төсөл нь Л.Пүрэвдорж гишүүний тайлбарлаад байгаа нэр бүхий 7 хууль дотор явж байгаа төсөл юм. Манайх яамдаас санал аваад санал, дүгнэлт гаргаж байх шатанд энэ төсөл нь түрүүлээд батлагдчихсан болохоор дахиж эхнийхээр Засгийн газрын хуралдаан хийж хэлэлцүүлэх шаардлагагүй юм. Санал, дүгнэлт бэлтгэж байх явцад түрүүлээд батлагдчихлаа гээд энэ асуудлыг картаар хаасан.

Өргөдөл гаргагч хоёр дахь хуулийн төсөл буюу багцаараа явж байгаа хуулийн төсөлд нөхөж санал аваад байна гэж ойлгоод байна.Яамдаас нөхөн санал авсан юм ерөөсөө байхгүй. Эхний хуулийн төсөл дээр санал авах процесс яамдуудад янз бүрийн хугацаанд явагдаж байсан байгаа юм.

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдэж санал, дүгнэлт гарсан хуулийн төсөл нь бол сүүлд нэр бүхий 15 гишүүний санаачилсан 7 багц хууль юм. Энэ төсөл нь 11 дүгээр сарын 28-ны хуралдаанаар хэлэлцэгдээд 58 дугаар тэмдэглэл гараад 11 дүгээр сарын 29-нд Улсын Их Хуралд хүргэгдсэн. “ гэв.

Дөрөв. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Энхболд Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд гэрчээр оролцож гаргасан тодорхойлолтдоо:

“Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Л.Пүрэвдорж нарын санаачилж боловсруулсан Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Энэ үеэр нилээд олон хууль хамт хэлэлцэгдсэн. Яагаад олон хууль нэг дор хэлэлцэгдсэн бэ гэхээр Монгол улсын төсөв батлагдах хугацаа тулсан байсан учраас төсөвтэй холбогдуулж зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг Улсын Их Хурлын гишүүд санаачлаад, яаралтай хэлэлцэж өгөөч гэж хүсэлт тавьж Засгийн газарт хандаад тэр асуудлуудыг хэлэлцсэний дотор Онцгой албан татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл байсан.

Монгол улсын төсвийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх явцад Улсын Их Хурлын ажлын хэсгээс боловсруулсан хуулийн төслүүдийг зарчмын хувьд дэмжиж байна гэдгээ Засгийн газар албан ёсоор илэрхийлсэн. Энэ дотор Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль орж байгаа. Улсын Их Хурал 2008 оны Монгол улсын төсвийн төслийг хуулиар тогтоосон хугацаанд хэлэлцэн батлахад Засгийн газраас бүх талын туслалцаа дэмжлэг үзүүлэх болно гэдгээ тэмдэглэлд мөн тусгаж өгсөн.“ гэв.

ҮНДЭСЛЭЛ:

1. Улсын Их Хурлаар 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр батлагдсан Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2007 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж Засгийн газрын санал авсан болох нь Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны явцад гэрчүүдийн мэдүүлэг, бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

2. Монгол Улсын Их Хурал 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Хорин тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Улсын Их Хурлын ...үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно”, Хорин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурал бүрэн эрхээ чуулган, зохион байгуулалтын бусад хэлбэрээр хэрэгжүүлнэ” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Улсын Их Хурал хууль тогтоох онцгой бүхэн эрхээ хэрэгжүүлэхдээ Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай болон Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан хэм хэмжээг ягштал баримталж ажиллах нь зүйтэй болох нь маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны явцад харагдаж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтуудыг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1. Монгол Улсын Их Хурал 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Хорин тавдугаар зүйлийн 4 дэх хэсэг, Хорин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтуудыг тус тус зөрчөөгүй байна.

2. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү дүгнэлтийг 2008 оны хаврын чуулган эхэлснээс хойш 15 хоногийн дотор багтаан хэлэлцэж, хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГАЛАГЧ Н.ЖАНЦАН

ГИШҮҮД Ж.АМАРСАНАА

Ц.САРАНТУЯА

Д.МӨНХГЭРЭЛ

Б.ПҮРЭВНЯМ

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ
УЛСЫН ИХ ХУРАЛ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАХДАА ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Дүгнэлт/

2008 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хот