Хэвлэх DOC Татаж авах
Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого батлах тухай

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2015 оны  01  сарын  29  өдөр

Дугаар  12

Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого батлах тухай

            Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

            1.“Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ыг хавсралтаар баталсугай.

            2.“Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т даалгасугай:

                        1/“Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэхтэй уялдуулан холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулж, Монгол Улсын Их Хурлаар батлуулан хэрэгжүүлэх;

                        2/“Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ын стратегийн зорилтыг Монгол Улсын жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон улсын төсөвт тусгаж хэрэгжүүлэх.

          3.“Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо /Д.Батцогт/-нд үүрэг болгосугай.

            4.Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан ““Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ыг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 1995 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 36 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

                       


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                                          З.ЭНХБОЛД