- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ““Цагааннуур” худалдааны чөлөөт бүс байгуулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоол хүчингүй болсонд тооцох тухай
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2015 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 31
Улаанбаатар хот
""Цагааннуур" худалдааны чөлөөт бүс байгуулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай" тогтоол хүчингүй болсонд тооцох тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Чөлөөт бүсийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ баталсантай холбогдуулан ""Цагааннуур" худалдааны чөлөөт бүс байгуулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Монгол Улсын Их Хурлын 2003 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 58 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
2.Энэ тогтоолыг Чөлөөт бүсийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A