A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • УЛСЫН ИХ ХУРЛЫН 1999 ОНЫ 5 ДУГААР САРЫН 13-НЫ ӨДРИЙН 29 ДҮГЭЭР ТОГТООЛЫН ЗАРИМ ЗААЛТ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ УЛСЫН ИХ ХУРЛЫН 1999 ОНЫ 5 ДУГААР САРЫН 13-НЫ ӨДРИЙН 29 ДҮГЭЭР ТОГТООЛЫН ЗАРИМ ЗААЛТ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТАЛААР МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Дүгнэлт/

2005 оны 12 дугаар сарын 7-ний өдөр

Дугаар 09

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 11.00 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, Цэцийн гишүүн П.Очирбат, Л.Рэнчин, Ж.Амарсанаа (илтгэгч), Ч.Дашням нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Хуралдаанд өргөдөл гаргагч Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны оршин суугч, иргэн Ш.Мижиддорж, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батхуяг нар оролцлоо.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Улсын Их Хурлын 1999 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 29 дүгээр тогтоолын зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны оршин суугч, иргэн Ш.Мижиддорж Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө:

“Монгол Улсын Засгийн газрын Өмч хувьчлалын комиссын 1991 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 33 дугаар тогтоолоор Үйлдвэрийн барилга трест /одоогийн “Хаш-Орд” ХК/-ийг хувьцаат болон бүрэн бус хариуцлагатай найман компани болгон зохион байгуулж “Их-Өртөө”, “Өргөө”, “Зэв” зэрэг компаниудын дүрмийн сангийн 30 хувь болох нийт 81554 ширхэг хувьцааг “Хаш-Орд” ХК эзэмшиж байхаар тус тус тогтоосон байна.

Дээрх тогтоол болон Өмч хувьчлалын комиссын 1993 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 39 дүгээр тогтоолын дагуу “Их-Өртөө”, “Өргөө” компаниудын нийт хувьцааны 30 хувь болох “Хаш-Орд” ХК-нийн эзэмшиж байгаа 81554 ширхэг хувьцаа нийтэд “Хаш-Орд” ХК-нийн нэр дээр арилжаалагдсан байна.

”Их-Өртөө”, “Өргөө” компаниудын дүрмийн сангийн 30 хувь болох “Хаш-Орд” ХК-ийн эзэмшиж байгаа хувьцааны 49 хувь буюу 39961 ширхэг хувьцааг хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр баталгаажуулж хувьцаа эзэмшигчид авсан байдаг тул хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хөндөгдөж байгаа юм.

Иймд “Их-Өртөө” ХК, “Өргөө” /Далай буян/ ХХК-ийн тус тус 30 хувийг 1999 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Улсын Их Хурлын 29 дүгээр тогтоолын холбогдох хавсралтаас хасаж, БНМАУ-ын Засгийн газрын Өмч хувьчлалын комиссын 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 33 дугаар тогтоол, 39 дүгээр тогтоолуудыг хүчинтэй болох, мөн Улаанбаатар хотноо барилгын үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг “Хаш Орд” ХК-ийн эзэмшиж буй хувийг 1999 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Улсын Их Хурлын 29 дүгээр тогтоолоор нийслэлийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэр нь өмч хоёр эзэнтэй болгоход хүргэсэн байна гэж үзэж байгаа тул Улсын Их Хурлын 1999 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 29 дүгээр тогтоол Монгол Улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлгийн Арван зургадугаар зүйлийн 3-т заасан “Үл хөдлөх, хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор үнийг төлнө” гэсэн заалтыг зөрчиж байгаа тул хянан шийдвэрдэх өгнө үү” гэжээ.

Хоёр. Иргэн Ш.Мижиддорж Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа:

“Үнэт цаасны хоёрдахь зах зээл эхлэх үеэс хөрөнгийн биржээс “Их-Өртөө”, “Хаш-Орд” ХК-дын хувьцааг худалдан авснаар “Их-Өртөө” ХК-нийн 34 хувь, “Хаш-Орд” ХК-нийн 20 гаруй хувийг гэр бүлийн хамт эзэмшсэн. Биднийг хувьцаа авахад “Хаш-Орд” ХК нь “Их-Өртөө” ХК, “Далай буян” буюу /Өргөө/ ХК-ийн 30, 30 хувийг Засгийн газрын Өмч хувьчлалын комиссын 1991 оны 12 дугаар сарын 14-ний 33 дугаар тогтоол, мөн Өмч хувьчлалын комиссын 1993 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 39 дүгээр тогтоолоор толгойлох компанийн хэлбэрээр “Хаш-Орд” ХК эзэмшинэ гэснийг судалсны үндсэн дээр хувьцааг давхар эзэмшсэн нь зөв юм гэж шийдэн хувьцааг төвлөрүүлэн эзэмшсэн юм.

Гэтэл Монгол Улсын Их Хурлаас 1999 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 29 дүгээр тогтоол гарснаар толгойлох “Хаш-Орд” хувьцаат компани болон нийт хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг ноцтойгоор зөрчигдсөн.

Улсын Их Хурлын дээрхи тогтоол гарснаас хойш өдийг хүртэл Нийслэлийн өмчийн газраас өмчийн төлөөлөл хэрэгжүүлэхээр удаа дараа маргалдсан бөгөөд тухайн үед Төрийн өмчийн хорооны дарга Д.Зоригт 1999 оны 10 дугаар сард “Хаш-Орд” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хүсэлтээр Нийслэлийн өмчийн газарт албан тоот явуулсан юм.

Уг албан тоотод “Өргөө”, “Их Өртөө” компаниудын нийт хувьцааны 30, 30 хувь буюу 63515 ширхэг хувьцаа Хаш орд ХК-ийн дүрмийн санг нэмэгдүүлж, энэхүү нэмэгдсэн хувьцааны 49 хувь нь холбогдох тогтоол, шийдвэрийн дагуу “Хаш-Орд” хувьцаат компанийн нэр дээр арилжаалагдсан гэж ойлгох нь зүйтэй.

Улсын Их Хурлын 29 дүгээр тогтоолын дагуу “Их Өртөө”, “Өргөө” компанийн нийт хувьцааны 30 хувийг Нийслэлийн өмчлөлд шилжүүлэх тухай асуудлыг Төрийн өмчийн хороо авч хэлэлцээд дээрх үндэслэлээр маргаантай гэж үзэж байгаа болно. Цаашид дээрх асуудлын талаар тайлбар үндэслэл гаргасны үндсэн дээр Улсын Их Хуралд танилцуулж холбогдох шийдвэр гаргах болно. Иймд дээрх хоёр компанийн 30, 30 хувийн хувьцааны төлөөллийг “Хаш-Орд” компани хэрэгжүүлж байгааг анхааралдаа авахыг хүсье гэсэн хариу өгсөн” гэдгийг дурджээ.

Гурав. Улсын Их Хурлын даргын 2005 оны 210 дугаар захирамжаар Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Ж.Батхуяг Үндсэн хуулийн цэцэд 2005 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 3/7889 дүгээр албан бичгээр ирүүлсэн тайлбартаа:

“Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчлөлд шилжүүлэх эд хөрөнгийн жагсаалт батлах тухай Улсын Их Хурлын 1999 оны 29 дүгээр тогтоолын хавсралтаар “Далай буян”, “Их-Өртөө” гэсэн хуулийн этгээдийн төрд ногдох 30 хувийг нийслэлийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Засгийн газрын 1991 оны 33 дугаар тогтоолоор “Их-Өртөө” /хуучин нэрээр Өртөө/, “Далай буян” /хуучин нэрээр Өргөө/ Зэв компанийн гаргасан хувьцааны 30 хувийг “Хаш-Орд” ХК-нд /хуучин нэрээр Үйл бар/ эзэмшүүлэхээр шийдвэрлэж, улмаар Засгийн газрын 1993 оны 39 дүгээр тогтоолоор дээрх 3 компанийн 30 хувийн оролцоо буюу 8155.4 мянган төгрөгөөр “Хаш-Орд” компанийн дүрмийн сангийн хэмжээг нэмэгдүүлж энэхүү нэмэгдсэн хөрөнгийн 49 хувийг нийтэд арилжаалахаар шийдвэрлэжээ.

Дээрх шийдвэрийн дагуу 30 хувийн оролцооны 49 хувь нь нийтэд арилжаалагдаж хувийн өмчид шилжсэний хамт, “Хаш-Орд” ХК-ийн хувьцааны бүртгэлд холбогдох өөрчлөлтийг оруулан бүртгэжээ.

Засгийн газраас Улсын Их Хурлын тогтоолын төслийн холбогдох заалтад дээрх өөрчлөлтийг тусгалгүйгээр өргөн мэдүүлж, улмаар энэ хэвээр төслийн заалтыг Улсын Их Хурлаас батлан гаргасан нь иргэн Ш.Мижиддоржоос өмчлөх эрх зөрчигдсөн гэж үзэж гомдол гаргах үндэслэл болсон гэж үзэж байна.

Улсын Их Хурлын 1999 оны 29 дүгээр тогтоолын хавсралтад “Далай буян”, “Их-Өртөө” компанийн төрд ногдох 30 хувийг нийслэлийн өмчлөлд шилжүүлсэн байдал нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг зөрчсөн гэсэн иргэн Ш.Мижиддоржийн өргөдлийг хүлээн авах үндэслэлтэй байна” гэжээ.

ДҮГНЭЛТИЙН ҮНДЭСЛЭЛ

Улсын Их Хурал Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан “Төрийн өмчийг орон нутгийн өмчид шилжүүлэх тухай шийдвэр гаргах” бүрэн эрхийнхээ хүрээнд 1999 оны 5 дугаар сарын 13-ны өдөр “Аймаг, нийслэлийн өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх тухай” 29 дүгээр тогтоол гаргасан хэдий ч уг тогтоолын хавсралтад буй шилжүүлэх ногдол хувь, хувьцаа гэсэн “Б” хэсгийн 16-д “Далай буян”, 17-д “Их өртөө” компанийн нийт хувьцааны тус тус 30 хувийн ногдол хувь, хувьцааг нийслэлийн өмчлөлд шилжүүлэхдээ компанийн дүрмийн сангийн хэмжээг нарийвчлан тогтоогоогүй нь хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг зөрчсөн төдийгүй Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Үл хөдлөх, хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэсэн заалтыг зөрчсөн болох нь дараахь байдлаар тогтоогдож байна.

1. БНМАУ-ын Засгийн газрын Өмч хувьчлалын комиссын 1991 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн Үйлдвэрийн барилга трестийг хувьчлах тухай 33 дугаар тогтоолд “Өртөө” ХК /одоогийн нэрээр Их өртөө/, “Өргөө” ББХК /одоогийн нэрээр “Далай буян”-ийг/ хувьчилсан байдал, 1992 оны 8 дугаар сарын Монголын хөрөнгийн биржийн Клирингийн албанд “Өртөө” /Их өртөө ХК/ компанийн үнэт цаасыг хадгалуулсан зөвшөөрөл /дугаар 104/, мөн 1997 онд Засгийн газрын 160 дугаар тогтоолоор Хувьчлах үйлдвэр, аж ахуйн жагсаалтыг батлахдаа дээрхи 2 хувьцаат компанийг төрийн өмчийн оролцоотой компанийн тоонд оруулсан нь алдаатай шийдвэр болсныг Төрийн өмчийн хороо 1998 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 225 дугаар тогтоолоор залруулсан зэргээс дүгнэхэд “Их өртөө”, “Далай буян” ХК-ийн нийт хувьцаанд төрийн мэдлийн хувьцаа байхгүй, эдгээр компаниуд нь төрийн оролцоогүй хувьцаат компани болох нь нотлогдож байна.

2. Улсын Их Хурлын 1999 оны 29 дүгээр тогтоолын хавсартад буй “Их өртөө”, “Далай буян” компанийн нийт хувьцааны 30 хувийг Засгийн газрын Өмч хувьчлалын комиссын 1991 оны 33, 1993 оны 39 дүгээр тогтоолын дагуу “Хаш Орд” ХК-д эзэмшүүлж, мөн тэр хэмжээгээр нь тус компанийн дүрмийн санг нэмэгдүүлэн энэхүү нэмэгдсэн хөрөнгийн 49 хувийг “Хаш Орд” компанийн нийт гаргасан хувьцаан дээр нэмж нийтэд арилжаалах, харин үлдэх 51 хувь нь уг компанийн төрийн мэдлийн хувийг нэмэгдүүлсэн болох нь Төрийн өмчийн хорооны 1998 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 225, мөн хорооноос Монголын хөрөнгийн биржид явуулсан 1998 оны 2/537 дугаар албан бичиг, Үнэт цаасны хорооны 1998 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 49 дүгээр тогтоолд тодорхой тусгагджээ. Тухайлбал, “Хаш орд” ХК-ийн гаргасан нийт хувьцаа, үүнээс төрийн мэдэлд байгаа хувьцааны бүрдүүлбэрээс үзэхэд төрийн мэдлийн хувьцаа нь “Их өртөө”, “Далай буян” ХК–д бус харин холдинг компани болох “Хаш орд” ХК-д байдаг болох нь тодорхой байна.

3.“Хаш орд” ХК-д дээрхи 2 компаниас нэмэгдсэн хөрөнгө нь төрийн мэдлийнх байсан бол түүнд ногдох хувьцаа нь толгой компанийн нэрээр хөрөнгийн биржээр арилжаалагдах ёсгүй болно. Нэгэнт нэмэгдсэн хөрөнгө нь тус компанийн дүрмийн санг бүрдүүлж, улмаар нийт хувьцааны 49 хувь нь арилжаалагдсан болох нь Хөрөнгийн биржийн арилжааны тухай мэдээнд тусгагдсан зэргээс үзэхэд иргэдийн хувийн өмчлөлд шилжсэн хөрөнгийг төрийн мэдлийн гэж тооцож, түүнийг нийслэлийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн Улсын Их Хурлын 1999 оны 29 дүгээр тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

4.Улсын Их Хурлын 1999 оны 29 дүгээр тогтоол нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчин иргэдийн өмчлөх эрхэд халдаж, олон жилийн турш иргэдэд эд хөрөнгийн хохирол учруулсаар ирснийг Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвөөс ирүүлсэн албан бичиг болон шинжээчдийн дүгнэлт, гэрч нарын тодорхойлолт нотолж байна.

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг үндэслэн ДҮГНЭЛТ гаргах нь:

1. Улсын Их Хурлын 1999 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн “Аймаг, нийслэлийн өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх тухай” 29 дүгээр тогтоолын хавсралтад буй шилжүүлэх ногдол хувь, хувьцаа гэсэн “Б” хэсгийн 16-д “Далай буян”, 17-д “Их өртөө” компанийн нийт хувьцааны тус тус 30 хувийн ногдол хувь, хувьцааг нийслэлийн өмчлөлд шилжүүлэхээр тогтоосон нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Үл хөдлөх, хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэсэн заалтыг зөрчсөн байна.

2. Улсын Их Хурлын 1999 оны 29 дүгээр тогтоолын холбогдох заалтын үйлчлэлийг 2005 оны 12 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.

3. Энэхүү тогтоолыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 15 хоногийн дотор хэлэлцэн, зохих хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГА Ж.БЯМБАДОРЖ

ГИШҮҮН Ж.АМАРСАНАА

Л.РЭНЧИН

П.ОЧИРБАТ

Ч.ДАШНЯМ

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ
УЛСЫН ИХ ХУРЛЫН 1999 ОНЫ 5 ДУГААР САРЫН 13-НЫ ӨДРИЙН 29 ДҮГЭЭР ТОГТООЛЫН ЗАРИМ ЗААЛТ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТАЛААР МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Дүгнэлт/

2005 оны 12 дугаар сарын 7-ний өдөр Улаанбаатар