A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 2 дугаар сарын 25-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 69

БҮРЭЛДЭХҮҮН ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2017 оны 27-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбогдуулан Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 6.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Гаалийн тарифын зөвлөлийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Гаалийн тарифын зөвлөлийн 2015 оны үйл ажиллагааны зардлыг Аж үйлдвэрийн сайдын 2015 оны төсвийн багцаас, 2016 оноос эхлэн холбогдох зардлыг улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нарт үүрэг болгосугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Гаалийн тарифын зөвлөлийн дүрэм, бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 306 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн "... Зөвлөлийн бүрэлдэхүүнийг 2 дугаар ..." гэсэн хэсэг болон тогтоолын 2 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ