A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 2 дугаар сарын 9-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 47

ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСНИЙ ШИМТГЭЛИЙН ТУХАЙ /ЗГ-ын 2015-6-22-ны өдрийн 254-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 16.1, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12.10, Банкны тухай хуулийн 11.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6.2-т заасныг тус тус үндэслэн банкуудтай тохиролцсоны дагуу Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Нэгдсэн цахим хуудсаар дамжуулан төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх үйлчилгээний хөлсний 1 хувийн шимтгэлийг суутган, төсөвт төвлөрүүлж байгаа орлогоос хасч тооцохыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад зөвшөөрсүгэй.

2. Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэхэд шаардлагатай мэдээллийн системийн суурь нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаад даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАЯРЦОГТ