A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 2 дугаар сарын 25-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 71

ХОРИХ АНГИЙН ДЭГЛЭМ ӨӨРЧЛӨН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2017 оны 204-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 106.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Говьсүмбэр аймаг дахь чанга дэглэмтэй хорих 425 дугаар ангийг жирийн дэглэмтэй хорих анги болгон өөрчлөн зохион байгуулсугай.

2. Говьсүмбэр аймаг дахь хорих 425 дугаар ангийн дэглэмийг хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөн зохион байгуулахтай холбогдон гарах зардлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2015 оны төсөвт багтаан санхүүжүүлэхийг Хууль зүйн сайд Д.Дорлигжавт зөвшөөрсүгэй.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хорих ангийн нутаг дэвсгэрийн байршил, ял эдлүүлэх харьяалал, үйлдвэрлэлийн чиглэлийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2008 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 51 дүгээр тогтоолын хавсралтын 13 дахь заалтын "чанга" гэснийг "жирийн" гэж өөрчилж, "Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2000 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 98 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн "Говьсүмбэр," гэснийг хассугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ