A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /БОНХАЖЯ, ХХААЯ, ЭМСЯ-ны 2016-02-29-ний А/51/А-28/57 тоот тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/БОНХАЖЯ, ХХААЯ, ЭМСЯ-ны 2016-02-29-ний А/51/А-28/57 тоот тушаалаар хүчингүй болсон/

БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖИЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙД, ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

2015 оны 02 дугаар сарын 25 –ны өдөр Дугаар А-80/А-28/73 Улаанбаатар хот

"Химийн хорт болон аюултай бодисын тухай" хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ НЬ:

"Химийн хорт болон аюултай бодисын тухай" хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ НЬ:

1. Монгол Улсад 2015 онд Хөдөө аж ахуйд ургамал хамгааллын зориулалтаар ашиглаж болох пестицидийн жагсаалт, хэрэглэх хэмжээг 1 дүгээр, Газар тариалангийн зориулалтаар ашиглаж болох химийн бордооны жагсаалт, хэрэглэх хэмжээг 2 дугаар, Мал эмнэлгийн ариутгал, халдваргүйтлийн зориулалтаар ашиглаж болох пестицидийн жагсаалт, хэрэглэх хэмжээг 3 дугаар, Ахуйн хортон, шавж мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйтгэлийн зориулалтаар ашиглаж болох бодисын жагсаалт, хэрэглэх хэмжээг 4 дүгээр хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга нарт тус тус үүрэг болгосугай.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Жагсаалт батлах тухай" Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн А-68/А-29/62 дугаар тушаалыг хүчингүйд тооцсугай.

БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН

ХӨГЖИЛ, АЯЛАЛ

ЖУУЛЧЛАЛЫН САЙД

Д. ОЮУНХОРОЛ

ХҮНС, ХӨДӨӨ АЖ

АХУЙН САЙД

Р. БУРМАА

ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН САЙД

Г. ШИЙЛЭГДАМБА