A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 107

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Концессын тухай хуулийн 6.1.1, 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт"-ын 8 дахь хэсэгт дор дурдсан агуулгатай 47.4 дэх заалт нэмсүгэй:

Концессын зүйл

Концессын зүйлийн тодорхойлолт

Концессын төрөл

Гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээ

Төсвийн хөрөнгөөр санхүүгийн дэмжлэг үзүүлэх баталгаа гаргах эсэх

Уралдаант шалгаруулалт явуулах, шууд гэрээ байгуулах эсэх

47.4

Дуусаагүй барилга (хуучин нэрээр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг)-ыг эмнэлгийн зориулалтаар шинэчлэн сайжруулж, 260 ор бүхий нэгдсэн эмнэлгийг ажиллуулах төсөл

Дуусаагүй барилга (хуучин нэрээр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг)-ыг эмнэлгийн зориулалтаар шинэчлэн сайжруулж, 260 ор бүхий нэгдсэн эмнэлгийг ажиллуулах

Шинэчлэн сайжруулах-ашиглах-шилжүүлэх

Конторын зориулалтаар өөрчилсөн дуусаагүй барилга (хуучин нэрээр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг)-ыг эмнэлгийн зориулалттай болгон өөрчлөн сайжруулах зураг төслийг хийж, холбогдох байгууллагаар батлуулан өөрийн хөрөнгөөр эмнэлэг болгон өөрчлөх, эмнэлгийн үйлчилгээ явуулахад шаардлагатай дотоод тавилга, тоног төхөөрөмж, бусад хэрэгслийн жагсаалт гаргаж Эрүүл мэнд, спортын сайдаар батлуулан өөрийн хөрөнгөөр олж нийлүүлэн ажлын байранд угсарч, үйл ажиллагаа явуулахад бэлэн болгох, 260 ор бүхий нэгдсэн эмнэлгийг ажиллуулах

Шаардлагагүй

Шууд

гэрээ байгуулах

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Аж үйлдвэрийн сайд Д.ЭРДЭНЭБАТ