A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2004 оны 5 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 92

Улаанбаатар хот

ҮНДЭСНИЙ СПОРТЫН ТӨРЛӨӨР ОЛГОХ УЛСЫН ЦОЛНЫ ТЭМДЭГНИЙ ЗАГВАРЫГ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх заалт, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Бөх, уяач, харваачид үндэсний спортын төрлөөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс олгох улсын цолны тэмдэгний тодорхойлолтыг нэгдүгээр хавсралт, тэмдэгний загвар, хэмжээг хоёрдугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАГАБАНДИ