A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН

ДҮГНЭЛТ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Ц.ЭЛБЭГДОРЖ, Д.ГАНБОЛД, С.ЗОРИГ НАР ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ

Дугаар 04

1994 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хот

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн энэхүү дүгнэлтийг 1994 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 20.00 цагт зөвлөлдөх тасалгаанд /Төрийн ордны 251 дүгээр өрөөнд/ үйлдэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн хуралдааныг Цэцийн дарга Г.Совд даргалж, гишүүдэд Г.Нямдоо, Н.Жанцан, С.Жанцан, Д.Чилхаажав нарын бүрэлдэхүүнтэй, Цэцийн нарийн бичгийн дарга Б.Цэндээхүүг оролцуулан хийв. Цэцийн хуралдаанаар иргэн Д.Даваажав, Д.Бат, Ц.Төрмандах нарын өргөдлийн дагуу Улсын Их Хурлын гишүүн Ц.Элбэгдорж, Д.Ганболд, С.Зориг нар Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчиж байна гэсэн маргааныг хянан хэлэлцэв. Хуралдаанд өргөдөл гаргагч Ц.Төрмандах, Улсын Их Хурлын гишүүн Ц.Элбэгдорж, Д.Ганболд, С.Зориг, тэдгээрийн өмгөөлөгч А.Энхбат, Д.Ламжав, Х.Цогтсайхан нар оролцов. Өргөдөл гаргасан иргэн Д.Даваажав, Д.Бат нар хүндэтгэх шалтгаангүйгээр хуралд оролцсонгүй.

Иргэн Д.Даваажав Үндсэн хуулийн Цэцэд 1993 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хандаж гаргасан өргөдөлдөө: "Улсын Их Хурлын гишүүн Ц.Элбэгдорж Монголын ардчилсан холбооны даргаар ажиллаж байгаа нь Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг зөрчиж байна"; иргэн Д.Бат 1994 оны 1 дүгээр сарын 5-нд Үндсэн хуулийн Цэцэд ирүүлсэн өргөдөлдөө: "Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболд, Ц.Элбэгдорж нар нам, холбооны даргын ажил, албыг давхар хашиж байгаа нь Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг ноцтой зөрчиж байна"; иргэн Ц.Төрмандах Үндсэн хуулийн Цэцэд 1994 оны 1 дүгээр сарын 21-нд хандаж гаргасан өргөдөлдөө "Улсын Их Хурлын гишүүн Ц.Элбэгдорж Монголын ардчилсан холбооны дарга, МААА-ны холбооны ерөнхийлөгчөөр, С.Зориг МҮАН-ын дэргэдэх Стратеги судлалын төвийн захирал, Ардчилал-Таймс сонинд ажилладаг нь Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчиж байна" гээд шалгаж шийдвэрлэхийг хүсчээ.

Маргааныг хянан шалгах үйл ажиллагаа, Цэцийн хуралдааны явцад дараахь байдлууд тогтоогдов. Ц.Элбэгдорж Цэцийн гишүүдийн тавьсан асуултанд хариулж бичгээр өгсөн тайлбартаа "Миний бие 1991 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Монголын ардчилсан холбооны ээлжит бус их хурлаас Монголын ардчилсан холбооны ерөнхий зохицуулагчаар, 1993 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Монголын ардчилсан холбооны даргаар сонгогдон ажиллаж байна. 1993 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн Монголын ардчилсан холбооны дэд зохицуулагчийн шийдвэрийн дагуу Улсын Их Хурлын гишүүний цалингийн нэмэгдлийг мөнгөний ханш, байгууллагын цалингийн сүлжээний өөрчлөлтийн дагуу Монголын ардчилсан холбооноос он дуустал надад өгч байсан. 1994 оноос нэмэгдэл авахаа больсон. Улсын Их Хурлын гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаалыг цалинтай ч, цалингүй ч ямар нэг хэлбэрээр хавсарч болохыг зөвшөөрсөн гэж үзэж байгаа учир хууль тогтоох, ард түмний элч байх үүргээ үр бүтээлтэй хэрэгжүүлэхэд тус дэм болохуйц Монголын ардчилсан холбооны даргын ажил хавсарч байгаагаа Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн гэж үзэхгүй байна" гэжээ.

Д.Ганболд Цэцэд өгсөн нэмэлт тайлбартаа: "Парламентын суудлыг улс төрийн намын тэргүүний ажилтай хослуулж буй нь Үндсэн хуулийг зөрчиж байгаа хэрэг биш, харин намуудын баримтлах ёстой хэв ёс гэж үзэж байна" гэжээ.

Маргааныг хянан шалгах явцад МҮАН-ын ерөнхий нягтлан бодогч Д.Дашмаа Цэцэд өгсөн тодорхойлолтдоо: "Д.Ганболд МҮАН байгуулагдсан үеэс тэргүүнээр сонгогдон ажиллаж байгаа нь үнэн. 1993 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн МҮАН-ын тэргүүний цалингийн 20 хувийн нэмэгдэл 2500 төгрөгийг мөн оны 7 дугаар сар хүртэл авсан. Түүнээс хойш цалин аваагүй" гэжээ.

Монголын ардчилсан холбооны ерөнхийлөгч Д.Баттулга Цэцэд өгсөн тодорхойлолтдоо: "Ц.Элбэгдорж 1993 оны 11 дүгээр сарын 11-нд Ерөнхий зохицуулах зөвлөлийн шийдвэрээр МоАХ-ны даргаар сонгогдон ажиллаж байна. МоАХ-ноос нэмэгдэл авдаг байсан. 1994 оны 1 дүгээр сарын 1-нээс өгөхийг зогсоосон захирамж гаргасан. Ц.Элбэгдорж МоАХ-ны даргын ажил хийж байгаа нь Д.Ганболдынхтой адил юм" гэжээ.

"Ардчилал-Таймс" сонины сурвалжлагч Бадарч Цэцэд өгсөн тодорхойлолтдоо: "Манай сонины газар бол 1993 оны 8 дугаар сараас байгуулагдсан бие даасан чөлөөт хэвлэл юм. С.Зориг манай сонинг санаачлагчдын нэг болохоос биш энд ямар нэг ажил эрхэлдэггүй юм" гэжээ.

Цэцийн хуралдааны үед иргэн Ц.Төрмандах "Ц.Элбэгдорж Монголын ардчилсан холбооны даргын алба хашиж байгаа, С.Зориг Стратеги судлалын төвийн захирал болон олон нийтийн сонгуульт бусад ажил давхар хашиж байгаа нь Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг гарцаагүй зөрчиж байгаа бөгөөд үүнийг нарийвчлан судлах шаардлагатай юм" гэжээ.

Д.Ганболд Цэцийн хуралдаанд оролцож тайлбарлахдаа "намын даргын үүрэгт ажлыг Улсын Их Хурлын гишүүний ажилтай хослуулан гүйцэтгэж байгааг Үндсэн хуулийн зөрчил гэж үзэхгүй байна. Учир нь манай намын хувьд гэвэл улс орны хувь заяанд зарчмын ач холбогдолтой аль ч асуудлаар нэгдмэл байр суурьтай байдгийн илрэл нь Парламентын суудлыг намын удирдлагын суудалтай хослуулж буй байдал юм" гэжээ.

С.Зориг "Стратеги судалгааны төв гэж албан ёсоор бүртгэлтэй байгууллага байхгүй. Гэвч энэ төвийн нэрээр төрийн зүтгэлтэн, судлаачийн хувьд хууль тогтоох, хэрэгжүүлэх үйл ажиллагаатай шууд холбоотой хэд хэдэн арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулсан. Одоо ч ийм юм хийхээр төлөвлөж байна" гэжээ.

Ц.Элбэгдорж " Улсын Их Хурлын гишүүн хууль тогтооход оролцох эрхээ үр бүтээлтэй хэрэгжүүлэх, ард түмний элч байх үүргээ гүйцэтгэхэд тус дэм болохуйц улс төр, олон нийтийн болон судалгааны байгууллагад сонгуульт үүрэг гүйцэтгэх, орон тооны бус ажил, албан тушаал хашихыг Үндсэн хуулийн тухайн заалтаар хориглоогүй учраас миний бие МоАХ-ны даргын ажил хавсарч байгаа нь Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна" гэжээ.

ХЯНАВАЛ:

МҮАН бол хууль ёсоор бүртгэгдсэн, намын тэргүүн нь намын дээд удирдлагыг гүйцэтгэж намыг төлөөлдөг байна. Улсын Их Хуралд суудал бүхий МҮАН-ын тэргүүний албан тушаал нь Улсын Их Хурлын гишүүний хуулиар тогтоосон үүрэгт нь харшлах зүйлгүй байна.

Улсын Их Хурлын гишүүн үйл ажиллагаагаа идэвхитэй явуулахын тулд Парламентын үйл ажиллагаатай холбоо бүхий асуудлаар судалгаа, шинжилгээний чанартай байгууллагыг ашиглан онол практикийн бага хурал, семинар зохион байгуулах зэрэг ажил хийж байгаа нь Улсын Их Хурлын гишүүний үүрэгт хамаарч байна.

МоАХ нь Монгол Улсын улс төрийн намуудын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн хэм хэмжээгээр нэгэнт хуульчлагдсан улс төрийн үйл ажиллагаа явуулдаг улс төр-олон нийтийн байгууллага тул уг байгууллагын даргын албан тушаал хаших нь улс төрийн үйл ажиллагаа учраас Улсын Их Хурлын гишүүний хуулиар тогтоосон үүрэгт нь харшлахгүй байна.

Ц.Элбэгдорж Улсын Их Хурлын гишүүн болохоосоо өмнө 1991 оны 11 дүгээр сарын 1-нд Монголын ардын аж ахуйтны холбооны хоёрдугаар хурал дээр өөрөө татгалзаж уг холбооны Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйл, Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболд МҮАН-ын тэргүүний албан тушаал хашиж байгаа болон Улсын Их Хурлын гишүүн С.Зориг Стратеги судлалын төвийг удирдаж байгаа бөгөөд "Ардчилал-Таймс" сониныг үүсгэн байгуулалцсан, Улсын Их Хурлын гишүүн Ц.Элбэгдорж МоАХ-ны даргын албан тушаал хашиж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг тус тус зөрчөөгүй байна гэсэн дүгнэлтийг Улсын Их Хуралд оруулж байна.

ДАРГА Г.СОВД

ГИШҮҮД Г.НЯМДОО

С.ЖАНЦАН

Н.ЖАНЦАН

Д.ЧИЛХААЖАВ

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 

ДҮГНЭЛТ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Ц.ЭЛБЭГДОРЖ, Д.ГАНБОЛД, С.ЗОРИГ НАР ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ 
 
1994 оны 02 дугаар сарын  23-ны өдөр                                                                            Дугаар 04                                                                                Улаанбаатар хот                                                                          