Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 122

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Улсын Их Хурлын 2011 оны 30 дугаар, Улсын Их Хурлын 2012 оны 74 дүгээр тогтоолыг тус тус хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. ”Хонь, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журам”-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 394 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                              Ч.САЙХАНБИЛЭГ

Хүнс, хөдөө аж ахуйн сайд                                                  Р.БУРМАА