A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 120

Улаанбаатар хот

ЖУРАМ, ГЭРЭЭНИЙ ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ

Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Гол мөрний урсац бүрэлдэх эхийн бүсэд олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн, тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээлт хийлгэх журмыг 1 дүгээр, Гэрээний загварыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай./Энэ тогтоолын 2-р хавсралтад ЗГ-ын 2015-6-8-ны өдрийн 235-р тогтоолоор нэмэлт орсон/

2. Гол мөрний урсац бүрэлдэх эхийн бүсэд олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн, тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээлт хийлгэх журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Уул уурхайн сайд Р.Жигжид, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Уул уурхайн сайд Р.ЖИГЖИД