A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр

Дугаар 133

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Концессын тухай хуулийн 6.1.1, 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор баталсан "Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт"-ын дор дурдсан хэсэгт дараах агуулгатай заалт нэмсүгэй:

1/ 1 дэх хэсэгт 72-75 дахь заалт:

Концессын

зүйлийн нэр

Концессын зүйлийн тодорхойлолт

Концессын төрөл

Гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээ

Төсвийн хөрөнгөөр санхүүгийн дэмжлэг үзүүлэх, баталгаа гаргах эсэх

Уралдаант шалгаруулалт явуулах, шууд гэрээ байгуулах эсэх

72_#

Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын дэд бүтцийг байгуулах төсөл

Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын дэд бүтцийн барилга байгууламжийг барьж байгуулах

Зураг төсөл боловсруулах-санхүүжүүлэх-барих-өмчлөх-ашиглах

Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын дэд бүтцийн барилга байгууламжийг барьж байгуулах, ашиглах

Судлан шийдвэрлэх

Уралдаант шалгаруулалт явуулах

73_#

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, технологийн парк байгуулах төсөл

Хөдөө, аж ахуйн түүхий эд дээр тулгуурласан сумын үйлдвэрлэлийн паркийг барьж байгуулах

Зураг төсөл боловсруулах-барих-өмчлөх- ашиглах

Суманд инженерийн дэд бүтэц, үйлдвэрийн барилга байгууламж барих, ашиглах

Шаардлагагүй

Шууд гэрээ

байгуулах

74_#

Хөвсгөл нуурын эрэгт усан замын вокзал байгуулах төсөл

Хөвсгөл нууранд усан замын тээвэр эрхлэгчдэд болон зорчигчдод үйлчлэх нэгдсэн вокзал барих

Зураг төсөл боловсруулах-барих-өмчлөх-ашиглах

Хөвсгөл нууранд усан замын тээвэр эрхлэгчдэд болон зорчигчдод үйлчлэх нэгдсэн вокзал барих, ашиглах

Судлан шийдвэрлэх

Уралдаант шалгаруулалт явуулах

75_#

Байгалийн болон хиймэл чулууны үйлдвэр

Байгалийн болон хиймэл чулуу боловсруулах үйлдвэр барих

Зураг төсөл боловсруулах-санхүүжүүлэх-барих- өмчлөх-ашиглах

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяанд байгалийн болон хиймэл чулуу боловсруулах үйлдвэр барих, ашиглах

Шаардлагагүй

Шууд гэрээ

байгуулах

2/ 5 дахь хэсэгт 401-403 дахь заалт:

401_#

Увс аймгийн цахилгаан станц, цахилгаан дамжуулах шугам барих төсөл

Баруун бүсийн нүүрсний уурхайнуудын нүүрсээр ажиллах 60 МВт хүчин чадалтай цахилгаан станц, цахилгаан станцыг сүлжээнд холбох цахилгаан дамжуулах шугам барих ажил

Зураг төсөл боловсруулах- санхүүжүүлэх-барих- ашиглах-шилжүүлэх

Цахилгаан станц, цахилгаан дамжуулах шугам барих, ашиглах, шилжүүлэх

Шаардлагагүй

Шууд гэрээ

байгуулах

402_#

Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын Тавалтайн хавцалын усан цахилгаан станц барих төсөл

Ховд гол дээр 88,7 МВт хүчин чадалтай УЦС барих зураг төслийг боловсруулах, барьж байгуулах ажлыг эхлүүлэх

Барих-ашиглах- шилжүүлэх

Сэргээгдэх эрчим хүчний барилга байгууламж барих, цахилгаан үйлдвэрлэх, ашиглах, шилжүүлэх

Шаардлагагүй

Шууд гэрээ

байгуулах

403_#

Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд УЦС барих төсөл

Ховд гол дээр

64 МВт хүчин чадалтай УЦС барих зураг төсөл боловсруулах, барьж байгуулах ажлыг эхлүүлэх

Шинэчилсэн ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх

Сэргээгдэх эрчим хүчний барилга байгууламж барих, цахилгаан үйлдвэрлэх, эзэмших, ашиглах, шилжүүлэх

Шаардлагагүй

Шууд гэрээ байгуулах

3/ 7 дахь хэсэгт 46.11, 46.12 дахь заалт:

46.11

"Багануурын Шинжлэх ухаан, үйдвэрлэл, технологийн цогцолбор" төсөл

Гадаад, дотоодын судалгаа, шинжилгээний байгууллага, их, дээд сургуулиуд, техникийн коллеж, бизнесийн байгууллагын үйл ажиллагааг хамарсан шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн зангилаа төв байгуулах

Зураг төсөл боловсруулах-санхүүжүүлэх-барих-өмчлөх-ашиглах

Шинжлэх ухааны парк байгуулах, гарааны компанийн үйл ажиллагааг дэмжих, их сургууль, техникийн коллежийн хотхон барих, иргэдийн оршин суух шинжлэх ухаан үйлдвэрлэлийн суурьшлийн бүс байгуулах, инновацийн дэд бүтцийг нэмэгдүүлэх, ашиглах

Шаардлагагүй

Уралдаант шалгаруулалт

46.12

"Техникийн боловсролын коллеж" төсөл

Шинээр хэрэгжих бүтээн байгуулалтын төслүүдэд ажиллах мэргэжилтэй боловсон хүчнийг сургаж мэргэшүүлэх, техник, мэргэжлийн боловсролын байгууллага байгуулах

Зураг төсөл боловсруулах-санхүүжүүлэх-барих-өмчлөх-ашиглах

Өвлийн спортын цогцолбор, газар тариалан, хөнгөн хүнсний үйлдвэрийн салбарт ажиллах мэргэжлийн өндөр ур чадвартай боловсон хүчнийг сургаж бэлтгэх техникийн боловсролын хотхоныг Батсүмбэр суманд байгуулах, Герман, Сингапур, Австрали Улсын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ашиглах

Шаардлагагүй

Шууд гэрээ байгуулах

3/ 8 дахь хэсэгт 47.5, 47.6 дахь заалт:

47.5

Орчин үеийн тусламж, үйлчилгээ үзүүлэх мэс заслын төв барих төсөл

Мэс заслын тусламж,

үйлчилгээ үзүүлэх эмнэлэг

Барих- ашиглах-шилжүүлэх

Мэс заслын тусламж, үйлчилгээ үзүүлэх зориулалт бүхий зоорийн 2 давхар, техникийн 8 давхар, нийт 10 давхар барилга барих, тоног төхөөрөмж суурилуулах, ашиглах, шилжүүлэх

Судлан шийдвэрлэх

Шууд гэрээ байгуулах

47.6

Нийслэлийн Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа 300 ор бүхий төрөх эмнэлгийн барилгын ажлыг дуусган менежментээр ашиглах төсөл

Нийслэлийн Хан-Уул дүүрэгт 300 ор бүхий төрөх эмнэлгийн барилгын ажлыг дуусган менежментээр ашиглах төсөл

Барих-ашиглах-шилжүүлэх

Нийслэлийн Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа 300 ор бүхий төрөх эмнэлгийг барьж дуусгах, менежментээр ашиглах, шилжүүлэх

Судлан шийдвэрлэх

Шууд гэрээ байгуулах

2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан концессын гэрээний нөхцөлийн талаар хөрөнгө оруулагч талтай зохих журмын дагуу хэлэлцээ хийхийг Хөрөнгө оруулалтын газар (С.Жавхланбаатар)-т, уг хэлэлцээ хийх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Аж үйлдвэрийн сайд Д.ЭРДЭНЭБАТ