A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫНТОГТООЛ

2015 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 45

Улаанбаатар хот

Yндсэн хуулийн цэцийн 2015 оны 02 дугаар дүгнэлтийн тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.10 дахь хэсэг "Энэ хуульд өөрчлөлт оруулах асуудлыг Улсын Их Хурлын гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар шийдвэрлэнэ.", Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсэг "Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.", Хүний хөгжил сангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг "Улсын Их Хурлын Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.", Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг "Ард нийтийн санал асуулгаар шийдсэн асуудалд цаашид нэмэлт өөрчлөлт оруулах бол Улсын Их Хурлаар хэлэлцэж, нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн саналаар шийдвэрлэнэ." гэсний "...нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн саналаар гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсэг "Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ." гэснийг зөрчсөн байна гэсэн Монгол Улсын Yндсэн хуулийн цэцийн 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсүгэй.

2.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэг "Анхдугаар чуулганаар энэ хуулийн 14.3.7-д заасан асуудлаар санал хураалт явуулж, нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батална." гэсний "...нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь..." гэсэн нь, Онц байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг "Онц байдал зарлах тухай Улсын Их Хурлын шийдвэрийг чуулганы хуралдаанд оролцсон нийт гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар батална." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсэг "Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ." гэснийг зөрчсөн байна гэсэн Монгол Улсын Yндсэн хуулийн цэцийн 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.

/Энэ заалтыг Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 03 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/

3.Энэ тогтоолыг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД