A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр

Дугаар 130

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Усны тухай хуулийн 2.2 дахь хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 2.2 дахь хэсэг, Олон улсын гэрээний тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2 дахь заалт, "Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хоорондын гэрээ"-г соёрхон батлах тухай Монгол Улсын хууль, Улсын Их Хурлын 2000 оны 2 дугаар тогтоол, Улсын Их Хурлын 2000 оны 33 дугаар тогтоолыг тус тус үндэслэн геологи, уул уурхайн салбарын талаар ойрын жилүүдэд баримтлах чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор баталсан "Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хэсэгчлэн тогтоосон хилийн зааг"-ийн солбицолд оруулах өөрчлөлтийг 1 дүгээр хавсралт ёсоор баталсугай.

2. Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн зааг"-ийн солбицолд оруулах өөрчлөлтийг 2 дугаар хавсралт ёсоор баталсугай. /Энэ хавсралтын зарим хэсгийг ЗГ-ын 2015 оны 199-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Уул уурхайн сайд Р.ЖИГЖИД