A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /ЭМС-ын 2019 оны А/295 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ЭМС-ын 2019 оны А/295 дугаар тушаалаар хүчингүй болсон/

ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН САЙДЫН ТУШААЛ

2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 13

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6 дах хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Эм, эмийн түүхий эдийг бүртгэх журам-ыг 1 дүгээр, Биологийн идэвхт бүтээгдэхүүнийг бүртгэх журам-ыг 2 дугаар, "Эмийн бүртгэлийн төлбөрийг тогтоох, зарцуулах журам"-ыг 3 дугаар, "Бүртгэлийн өргөдлийн маягт"-ыг 4 дүгээр, "Улсын бүртгэлийн гэрчилгээний загвар"-ыг 5 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэхүү тушаалын хэрэгжилтийг зохион байгуулан ажиллахыг Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /О.Баяр/-т, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч /Г.Ганчимэг/-д үүрэг болгосугай.

3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын Эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэх журам батлах тухай" 2012 оны 41 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.