A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ХЗДХС-ын 2018.01.25-ны 1-1/494 тоот албан бичгээр бүртгэлээс хассан/
Бүлэг: 1979

/ХЗДХС-ын 2018.01.25-ны 1-1/494 тоот албан бичгээр бүртгэлээс хассан/

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД,

САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2011 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Дугаар 47/186 Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 33.12.1-д заасныг үндэслэн ТУШААХ нь:

1."Аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын үед аврах ажиллагаа явуулсан Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагч болон иргэнд урамшуулал олгох журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэ тушаалыг хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга /Д.Баттөр/, Онцгой байдлын ерөнхий газрын дарга /Ц.Амгаланбаяр/ нарт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН

ШАДАР САЙД М.ЭНХБОЛД