A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ //Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А-37 дугаар тушаалаар хүчнгүй болсон
Бүлэг: 1979

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А-37 дугаар тушаалаар хүчнгүй болсон

MОНГОЛ УЛСЫН ҮЙЛДВЭР ХУДАЛДААНЫ САЙДЫН ТУШААЛ

2001 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Дугаар 58 Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын 2001 оны 14 дүгээр тогтоолын 4-ийн "б" заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1."Кассын машины болон тусгай тасалбарыг худалдан авагчдад олгож байх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Үйлдвэр, худалдааны улсын хяналтын алба /н.Чилхаажав/-нд даалгасугай.

САЙД Ч.ГАНЗОРИГ

Улсын нэгдсэн бүртгэлийн 2001 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 1755 дугаарт бүртгэв.