A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • “АЛТАНБУЛАГ”, “ЗАМЫН-ҮҮД”, “ЦАГААННУУР” ЧӨЛӨӨТ БҮСҮҮДИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНЫ БҮТЭЦ, ОРОН ТООНЫ ХЯЗГААРЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр

Дугаар 126

Улаанбаатар хот

"АЛТАНБУЛАГ", "ЗАМЫН-ҮҮД", "ЦАГААННУУР" ЧӨЛӨӨТ БҮСҮҮДИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНЫ БҮТЭЦ, ОРОН ТООНЫ ХЯЗГААРЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Чөлөөт бүсийн тухай хуулийн 8.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Алтанбулаг", "Замын-Үүд", "Цагааннуур" чөлөөт бүсүүдийн Захирагчийн ажлын албаны бүтцийг дор дурдсанаар баталсугай:

а) "Алтанбулаг" чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба:

1. Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтэс; 2. Дэд бүтцийн хөгжил, газрын харилцааны хэлтэс; 3. Гэрээ, эрх зүй, хүний нөөцийн хэлтэс; 4. Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтэс; 5. Бүртгэл, санхүүгийн хэлтэс.

б) "Замын-Үүд" чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба:

1. Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтэс; 2. Дэд бүтцийн хөгжил, газрын харилцааны хэлтэс; 3. Гэрээ, эрх зүй, хүний нөөцийн хэлтэс; 4. Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтэс; 5. Бүртгэл, санхүүгийн хэлтэс.

в) "Цагааннуур" чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба:

1. Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны хэлтэс; 2. Дэд бүтцийн хөгжил, газрын харилцааны хэлтэс; 3. Захиргаа, аж ахуй, бүртгэлийн хэлтэс.

2. "Алтанбулаг", "Замын-Үүд", "Цагааннуур" чөлөөт бүсүүдийн Захирагчийн ажлын албаны орон тооны хязгаарыг хавсралт ёсоор баталж, 2016 оны төсвийн жилээс эхлэн мөрдсүгэй.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан ""Алтанбулаг" худалдааны чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба, тухайн бүсэд ажиллах мэргэжлийн хяналтын албаны бүтэц, орон тоог батлах тухай" Засгийн газрын 2002 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 227 дугаар тогтоол, "Орон тоо, зардлын хязгаарыг тогтоох тухай" Засгийн газрын 2004 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 45 дугаар тогтоол, ""Цагааннуур" худалдааны чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба байгуулах тухай" Засгийн газрын 2005 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 134 дүгээр тогтоол, ""Цагааннуур" худалдааны чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны орон тоо болон зардлын хязгаарыг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2007 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 97 дугаар тогтоол, ""Цагааннуур" худалдааны чөлөөт бүсийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2008 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 227 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Аж үйлдвэрийн сайд Д.ЭРДЭНЭБАТ