Хэвлэх DOC Татаж авах
УЛСЫН НӨӨЦӨӨС УЛААНБУУДАЙН ҮР ГАРГАЖ, НӨХӨН БҮРДҮҮЛЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 154

УЛСЫН НӨӨЦӨӨС УЛААНБУУДАЙН ҮР ГАРГАЖ, НӨХӨН БҮРДҮҮЛЭХ ТУХАЙ

Улсын нөөцийн тухай хуулийн 13.1.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 2015 оны хаврын тариалалтад зориулж улсын нөөцөд хадгалагдаж байгаа улаанбуудайн үрийг тариалан эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд худалдаж, борлуулалтын орлогоор нь 2015 оны 12 дугаар сарын 1-ний дотор нөхөн бүрдүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхэд зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд                                      Ч.САЙХАНБИЛЭГ

Монгол Улсын Шадар сайд                                         У.ХҮРЭЛСҮХ