A

A

A

Бүлэг: 1979

/ГЕГ-ын даргын 2018 оны А/57 дугаар тушаалаар хүчингүй болгосон/

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ҮНДЭСНИЙ КОДОД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Дугаар А/73 Улаанбаатар хот

Гаалийн тухай хуулийн 268.1.8 дахь заалт, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 21.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Гаалийн ерөнхий газрын даргын 2011 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 207 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системд үндэслэсэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалт" дахь зарим үндэсний кодод оруулах нэмэлт, өөрчлөлтийг хавсралтын ёсоор баталсугай.

2.Үндэсний кодод оруулсан нэмэлт, өөрчлөлтийг гаалийн хяналт, бүрдүүлэлтэд хэрэглэхийг гаалийн газар, хороодын дарга нарт болон гаалийн харилцаанд оролцогчдод үүрэг болгосугай.

3.Тушаалыг 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

4.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн ерөнхий газрын дэд дарга / Н.Энхцогт/ -д даалгасугай.

ДАРГА Б.ЦЭНГЭЛ