A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ


2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 183

 


ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН 2015 ОНЫ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ /ЗГ-ын 2016-1-4-ний өдрийн 13-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсоон/


Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл,  Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8.1.1, 8.1.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч  2 хувь,  ажилтан 2 хувь байхаар тогтоосугай.

2. Төрөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь хариуцдаг иргэн, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагч, малчин, ял эдэлж байгаа хоригдол болон Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.11-д заасан иргэний эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг тус тус 670 (зургаан зуун далан) төгрөгөөр, гадаадын иргэн, харьяалалгүй хүний эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 6 хувьтай тэнцүү байхаар тогтоосугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2014 оны хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын 2013 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 423 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай. 

4. Энэ тогтоолыг 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

 

Монгол Улсын Ерөнхий сайд                                      Ч.САЙХАНБИЛЭГ

 

Хүн амын хөгжил, нийгмийн

хамгааллын сайд                                                         С.ЭРДЭНЭ