A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Сайдын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/93 дугаар тушаалаар хүчингүй болсон/.
Бүлэг: 1979

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Сайдын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/93 дугаар тушаалаар хүчингүй болсон.

МОНГОЛ УЛСЫН

ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН САЙДЫН ТУШААЛ

2015 оны 2 дугаар сарын 02-ны өдөр Дугаар 40 Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Биеийн тамир, спортын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1."Спортын төрөл, цол, зэргийн нэгдсэн ангилал тогтоох, цол, зэрэг олгох журам"-ыг нэгдүгээр,"Спортын төрөл, цол зэргийн болзол"-ыг хоёрдугаар, "Спортын төрөл, цол, зэргийн нэгдсэн ангилал тогтоох зөвлөлийн бүрэлдэхүүн"-ийг гуравдугаар, "Спортын цолны үнэмлэх, тэмдэгний загвар"-ыг дөрөвдүгээр, "Спортын цолны нэгдсэн ангилалын болзол биелүүлсэн тамирчин, шүүгчдийг тодорхойлох анкет"-ыг тавдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийтийн биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Х.Бакытжан/-т даалгасугай.

3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2014 оны А/176 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Г.ШИЙЛЭГДАМБА