A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫ ТАЛААР /Дүг
Бүлэг: 1979

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ

Дугаар 02

1996 оны 04 дүгээр 10-ны өдөр Улаанбаатар хот

УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛЬ

ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫ ТАЛААР /Дүгнэлт /

Энэ дүгнэлтийг 1996 оны 4 дүгээр сарын 10-ны 14 цагт Төрийн ордны 251 дүгээр тасалгаанд үйлдэв. Үндсэн хуулийн Цэцийн хуралдааныг Цэцийн дарга Г.Совд даргалж, гишүүдэд Л.Баасан, Ц.Цолмон, Н.Жанцан /илтгэгч/, Ж.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй, Цэцийн хуралдааны нарийн бичгийн даргаар Цэцийн нарийн бичгийн дарга Б.Цэндээхүүг оролцуулан хийв.

Хуралдаанд маргагч талуудыг төлөөлж гомдол гаргагч иргэн Ц.Цэрэнжээ, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Б.Ганболд, Ц.Шаравдорж нар оролцов.

Иргэн Ц.Цэрэнжээ Үндсэн хуулийн Цэцэд гаргасан өргөдөлдөө: Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1/8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Сонгуулийн тойргийг аймаг, нийслэлийн дүүргийн хүн амын тоог харгалзан санал авах өдрөөс 70 хоногийн өмнө Улсын Их Хурал байгуулна. Аймгийн хүн амын тоо нь Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах улсын дунджаас цөөн байвал зэргэлдээ аймгийн сумуудтай нэгтгэн нэг тойрог байгуулж болно" гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсгийг, мөн хуулийн арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтуудыг зөрчсөн байна.

Учир нь манай улсын нутаг дэвсгэр зөвхөн засаг захиргааны нэгжид хуваагдах бөгөөд хүн бүр өөрийн оршин суугаа газрынхаа төрийн байгууллагуудад шууд болон төлөөллийн аргаар хандаж, төр нийгмийн хэргийг удирдахад оролцох өргөн боломжтой байдаг.

Нөгөө талаас бүх иргэн эрхээ хэрэгжүүлэх ижил эрх тэгш боломжоор хангагдсан байх эрхтэй. Дээрх нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн заалт нь агуулгын хувьд энэхүү эрхтэй зөрчилдөж байна.

2. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 2/21 дүгээр зүйлийн 5 дахь заалтад "Улс төрийн намуудын харъяалалд байгаагаас бусад өмчийн аль ч хэлбэрийн радио, телевиз, сонин, сэтгүүлээр аль нэг нам, эвсэл нэр дэвшигчийн талаар дагнасан сурталчилгаа явуулахыг хориглоно" гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 16 дахь заалтыг зөрчсөн байна" гэжээ.

Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Б.Ганболд, Ц.Шаравдорж нар Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд гаргасан тайлбартаа:

Улсын Их Хурлын гишүүн нь тодорхой нэг тойргоос сонгогдож, улмаар зөвхөн тэр л тойргийнхоо хүмүүсийн санаа бодлыг илэрхийлж, тэр л сум, аймгийнхаа нийгэм, эдийн засаг, соёл, улс ардын аж ахуйн том жижиг асуудлыг хөөцөлдөж Ардын Их Хурлын чуулганд очиж хуралдаж байсан урьдын депутат бишээ. Улсын Их Хурлын гишүүн нь хууль тогтоох эрх мэдлийг хадгалсан төрийн эрх барих дээд байгууллагад нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримталж, сонгуулийн хугацаандаа байнга ажилладаг ард түмний элч юм.

Өөрөөр хэлбэл Улсын Их Хурлын гишүүн нь тодорхой тойргоос сонгогдох боловч түүний үйл ажиллагаа нь улсын хэмжээнд гэдгийг мартаж болохгүй. Иймд "аймгийн хүн амын тоо нь Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах улсын дунджаас цөөн байвал зэргэлдээ аймгийн сумуудтай нэгтгэн нэг тойрог байгуулж болно" гэсэн заалт нь иргэдийн эрхээ хэрэгжүүлэх ижил тэгш боломжийг хаан боогдуулж байгаа явдал биш бөгөөд хууль тогтоох дээд байгууллагаа сонгох, төрийн хэрэгт оролцоход нь ялгаатай нөхцөлийг үүсгээгүй, тэдний хүсэл сонирхлыг хүчээр хаан боогдуулсан явдал бишээ.

Монгол Улсын засаг захиргааны нэгжийн байгуулагдах, өөрчлөгдөх зарчим, тухайн нутаг дэвсгэрт оршин суугаа иргэд өөрийн сум, аймгийн төрийн байгууллагатай харьцах харилцааны асуудлыг Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах зарчимтай хольж хутган ойлгох ёсгүй.

Нөгөө талаар Улсын Бага Хурлаас 1992 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр баталсан "Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хууль"-ийн 6 дугаар зүйлийн 2-т "Аймагтай адилтгах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг хэрэв Улсын Их Хурлын гишүүний нэг мандатад ногдох улсын дунджаас цөөн хүн амтай бол зэргэлдээ аймагтай нь нэгэн тойрог болгоно" гэсэн заалт байгаа бөгөөд энэ заалтыг л агуулгын хувьд баяжуулж улам боловсронгуй болгоход анхаарч нэмэлт, өөрчлөлт хийсэн болохоос биш Улсын Их Хурал цоо шинээр заалт хийгээгүй гэдгийг онцлон тэмдэглэж байна. Дээрх заалттай хуулийг удирдлага болгон 1992 оны сонгууль амжилттай явагдаж сонгууль нь монголын сонгуулийн эрх бүхий нийт иргэдийн сонгох эрхийг бүх талаар хангасан, ардчилсан байдлаар болж өнгөрлөө гэсэн дүгнэлтийг гадаад орнуудын хэвлэлд хийж, уригдан ирсэн гадаадын ажиглагчид санал нэгтэй байсныг бид мартах учиргүй.

Иймд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн заалт агуулгын хувьд иргэдийн сонгох эрхтэй зөрчилдөөгүй гэдгийг хэлэх байна.

2. Олон улсын сэтгүүлчдийн практик ажиллагаанаас харахад аливаа дангаар ноёрхлыг арилгаж нийгэм дэх олон үзэл бодлыг аль болох өргөн тусгасан сонин хэвлэл бололцооны хэрээр гаргах зарчим баримталдаг.

Нөгөө талаар чөлөөт хэвлэл нэг талыг баримтлахаас үргэлж зайлсхийдэг жамтай. Энэ бүгдээс үзэхэд Улсын Их Хурлаас баталсан хуулийн заалт нь олон улсын сэтгүүлчдийн тавьдаг ерөнхий шаардлагатай нийцэж байна.

Чухамдаа аливаа хэвлэл нэг талыг барих асуудлаас зайлсхийснээр нэр дэвшигч болон сонгогчид аль болох олон радио, телевиз, сонин хэвлэлд хандах боломжийг нээж байна.

Төрийн болон хувийн хэвшлийн мэдээллийн хэрэгсэлд дангаар сурталчилгааг хориглосноор бүх төрлийн хэвлэлд нэр дэвшигчдийг адил тэгш сурталчилах бололцоог нээж байгаа юм гэжээ.

Иргэн Ц.Цэрэнжээ Цэцийн хуралдаанд оролцож тавьсан тайлбартаа: Улсын Их Хурлын сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн заалт нь зөвхөн сонгуулийн насны хүний тоог өрөөсгөлөөр гол шалгуур болгосон байна.

Нэгэн нутагт оршин буй иргэдэд хууль тогтоох дээд байгууллагаа сонгох, төрийн хэрэгт оролцоход нь ялгаатай нөхцөл үүсгэж, тэдний хүсэл сонирхлыг хүчээр хаан боогдуулж өөр орон нутагт нэр дэвшигчийн төлөө санал өгөхийг шаардахад хүрч байна. Үүний сөрөг үр дагавар их бөгөөд сонгууль чөлөөтэй байх Үндсэн хуулийн заалтыг ч зөрчиж байна.

Улсын Их Хурлын иттэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлээд байгаа шиг сонгуулийн нутаг дэвсгэр гэсэн ойлголт Монгол Улсын хууль тогтоомжид байхгүй.

Төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн хувьд дагнасан сурталчилгаа хийхийг хориглож болох юм. Харин хувийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг хааж боох нь тэдний улс төрийн болон бусад эрх чөлөөг илтэд хаахад хүрч байна гэжээ.

Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Шаравдорж Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанд оролцож хэлсэн үгэндээ: Монгол Улсын Үндсэн хуулинд Монгол Улсын нутаг дэвсгэр зөвхөн засаг захиргааны нэгжид хуваагдана гэж заасан, мөн Үндсэн хуульд Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна гэж заасан. Эдгээр заалтууд хоорондоо нягт уялдаатайгаас гадна бие даасан утга илэрхийлж байгааг зөв ойлгох ёстой. Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл улс энэ нь сонгуулийн тойргийг заавал засаг захиргааны нэгжид хатуу зохицуулна гэж ойлгож болохгүй.

Засаг захиргаанын нутаг дэвсгэр гэдгийг сонгуулийн нутаг дэвсгэр гэсэн ойлголттой хольж хутгаж болохгүй гэжээ.

Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболд Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанд оролцож хэлсэн үгэндээ: Хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэдийгээр хувийн өмч байлаа ч тэр нь олон нийтийн дуу хоолой байх ёстой. Хэний ч бичсэн юмыг хэвлэн нийтэлж байж уг хэвлэл чөлөөт хэвлэлийн шинжээ хадгалах ёстой. Тэгэхгүйгээр дагнасан сурталчилгаа хийгээд байвал чөлөөт хэвлэлийн зарчмыг алдагдуулж байгаа юм.

Дагнасан гэдэг нь хоёр буюу түүнээс дээш гэсэн ойлголт. Дагнасан сурталчилгаа нь тэгш биш байдлыг бий болгож байна. Тэнцүү сурталчилгаа хийгдсэнээс олон түмэн зөв сонголт хийх, бие даасан нэр дэвшигчид эрх чөлөөгөө эдлэх боломж нээгдэнэ гэжээ.

ХЯНАВАЛ:

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1/8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Сонгуулийн тойргийг аймаг, нийслэлийн дүүргийн хүн амын тоог харгалзан санал авах өдрөөс 70 хоногийн өмнө Улсын Их Хурал байгуулна. Аймгийн хүн амын тоо нь Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах улсын дунджаас цөөн байвал зэргэлдээ аймгийн сумуудтай нэгтгэн нэг тойрог байгуулж болно" гэсэн заалт сонгуулийн тойрог бүрт сонгогчдын тоо харьцангуй тэнцүү байх нийтлэг зарчимд харшлаагүй бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэр зөвхөн засаг захиргааны нэгжид хуваагдах нөхцөлийг алдагдуулсан сонгогчдын хүсэл сонирхлыг хүчээр хаан боогдуулсан, сонгуульд оролцоход нь ялгаатай нөхцөл үүсгэсэн гэх үндэслэлгүй байна.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 2/21 дүгээр зүйлийн 5 дахь заалт "Улс төрийн намуудын харъяалалд байгаагаас бусад өмчийн аль ч хэлбэрийн радио, телевиз, сонин, сэтгүүлээр аль нэг нам, эвсэл нэр дэвшигчийн талаар дагнасан сурталчилгаа явуулахыг хориглоно" гэсэн заалт нь сонгуульд өрсөлдөгчийн адил тэгш нөхцөлийг ханагахад чиглэгдсэн бөгөөд хэвлэн нийтлэх эрх чөлөөг хязгаарласан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд энэ талаар гаргасан иргэн Ц.Цэрэнжээгийн хүсэлтийг хангах үндэслэлгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйл, Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1/8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Сонгуулийн тойргийг аймаг, нийслэлийн дүүргийн хүн амын тоог харгалзан санал авах өдрөөс 70 хоногийн өмнө Улсын Их Хурал байгуулна. Аймгийн хүн амын тоо нь Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах улсын дунджаас цөөн байвал зэргэлдээ аймгийн сумуудтай нэгтгэн нэг тойрог байгуулж болно" гэсэн заалт, мөн хуулийн нэгдүгээр зүйлийн 2/21 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн "Улс төрийн намуудын харъяалалд байгаагаас бусад өмчийн аль ч хэлбэрийн радио, телевиз, сонин, сэтгүүлээр аль нэг нам, эвсэл нэр дэвшигчийн талаар дагнасан сурталчилгаа явуулахыг хориглоно" гэсэн заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна.

2.Энэхүү дүгнэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногт багтаан хянан хэлэлцэж хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилъя.

ДАРГА Г.СОВД

ГИШҮҮД Л.БААСАН

Н.ЖАНЦАН

Ц.ЦОЛМОН

Ж.БЯМБАЖАВ

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ

1996 оны 04 дүгээр 10-ны өдөр                                                                              Дугаар 02                                                                            Улаанбаатар хот