- Нүүр
- Сайдын тушаал
- МАЯГТ, ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ /Үнэт цаасны зах зээл дээр брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд мөрдөгдөх нягтлан бодох бүртгэлийн//СС, СЗХорооны 2017 оны 221/331 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
/СС, СЗХорооны 2017 оны 221/331 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙД, САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 103/13
МАЯГТ, ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.6, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
Нэг. "Үнэт цаасны зах зээл дээр брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд мөрдөгдөх нягтлан бодох бүртгэлийн заавар"-ыг нэгдүгээр хавсралтаар, "Үнэт цаасны зах зээл дээр брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд мөрдөгдөх дансны жишиг жагсаалт, санхүүгийн тайлан болон түүний тодруулгын маягт"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
Хоёр. Энэ тушаалаар батлагдсан заавар, маягтыг 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үнэт цаасны зах зээл дээр брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар /Х.Пүрэвсүрэн/, Санхүүгийн зохицуулах хорооны ажлын алба /Б.Батсэлэнгэ/-нд үүрэг болгосугай.
Гурав. Тушаалын хэрэгжилтийн талаар мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж, хяналт тавьж ажиллахыг Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар /Х.Пүрэвсүрэн/, Санхүүгийн зохицуулах хорооны ажлын алба /Б.Батсэлэнгэ /-нд үүрэг болгосугай.
ХОРООНЫ ДАРГА
Текст томруулах
A
A
A