A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 192

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2017 оны 59-р тогтоолыг хүчингүй болсонд тооцсон/

Концессын тухай хуулийн 6.1.1, 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор баталсан "Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт"-ын 1 дэх хэсэгт дор дурдсан агуулгатай 76дахь заалт нэмсүгэй:

Концессын зүйлийн нэр

Концессын зүйлийн тодорхойлолт

Концессын төрөл

Гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээ

Төсвийн хөрөнгөөр санхүүгийн дэмжлэг үзүүлэх, баталгаа гаргах эсэх

Уралдаант шалгаруулалт явуулах, шууд гэрээ байгуулах эсэх

76_#

Зүүн бүсэд газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл

Жилд 300.000 хүртэл тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг Зүүн бүсэд барих

Барих-өмчлөх- ашиглах

Жилд 300.000 хүртэл тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийн зураг төслийг боловсруулах, санхүүжүүлэх, барих, өмчлөх, ашиглах

Шаардлагагүй

Шууд гэрээ байгуулах

2. Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн концесс олгох уралдаант шалгаруулалтыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Хөрөнгө оруулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Жавхланбаатарт, хэлэлцээ хийх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайдын

үүрэг гүйцэтгэгч бөгөөд

Монгол Улсын Шадар сайд У.ХҮРЭЛСҮХ