A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ, УЛСЫН ИХ ХУРЛЫН 2006 ОНЫ 14 ДҮГЭЭР ТОГТООЛ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ, УЛСЫН ИХ ХУРЛЫН 2006 ОНЫ 14 ДҮГЭЭР ТОГТООЛ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ

2007 оны 6 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 08

Улаанбаатар хот

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 15.40 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан, Ж.Амарсанаа, Д.Наранчимэг, Д.Мөнхгэрэл /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэлд гаргагч Нийслэлийн Баянгол дүүргийн 15 дугаар хорооны оршин суугч, иргэн Н.Ариунболд, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Үүл, Улсын Их Хурлын Тамгын газрын нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Нарантуяа нар оролцов.

Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 15 дугаар хорооны оршин суугч, иргэн Н.Ариунболд Үндсэн хуулийн цэцэд хандаж 2007 оны 4 дүгээр сарын 24–ны өдөр ирүүлсэн мэдээлэлдээ:

“Улсын Их Хурлын тухай хуулийн 32.2-т “Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг Улсын Их Хурлын тогтоолоор батална” гэж заасан нь дор дурдсан байдлаар Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байна.

Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурал бүрэн эрхээ чуулган, зохион байгуулалтын бусад хэлбэрээр хэрэгжүүлнэ” гэж заажээ. Ийнхүү чуулганы хэлбэрээр Үндсэн хуулиар олгогдсон онцгой бүрэн эрх болон бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Улсын Их Хурлын үйл ажиллагааг хуулиар батлагдсан дэгээр бус тогтоолоор батлагдсан дэгээр зохицуулж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Улсын Их Хурлын…, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэсэн заалтыг зөрчиж байна.

Улсын Их Хурлын 2006 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгд “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны зохион байгуулалт, үйл ажиллагааг Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хууль болон энэ дэгээр зохицуулна” гэж зааснаас харахад тогтоолоор батлагдсан уг дэг нь Улсын Их Хурлын чуулганы хуралдааны зохион байгуулалт, үйл ажиллагааг зохицуулж байгаа бөгөөд чуулганы хэлбэрээр бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Улсын Их Хурлын үйл ажиллагааг зохицуулж байгаа нь Үндсэн хуулийн дээр дурьдсан заалттай шууд утгаараа ноцтойгоор зөрчилдөж байна. Ийнхүү Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, …, төрийн байгууллагын бусад шийдвэр, …бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн заалтуудтай нийцэхгүй байна.

Улсын Их Хурал 1997 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн тухай хуулийг Үндсэн хууль, тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Улсын Их Хурлын тухай хуульд нийцүүлэн батлан гаргаж байжээ. Гэвч шинэ бүрэлдэхүүнтэй болсон Улсын Их Хурал 2001 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Улсын Их Хурлын тухай хуулийг шинэчлэн батлахдаа Улсын Их Хурлын хуралдааны дэгийг хуулиар бус тогтоолоор баталж байх зохицуулалтыг хийж, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг Улсын Их Хурлын 61 дүгээр тогтоолоор баталсан нь 2006 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байжээ.

Улсын Их Хурал 2006 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Улсын Их Хурлын тухай хуулийг шинэчлэн батлахдаа чуулганы хуралдааны дэгийг мөн тогтоолоор тогтоож байхаар зохицуулж, чуулганы хуралдааны дэгийг 2006 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор баталсан нь одоо хүчин төгөлдөр үйлчилж байна. Улсын Их Хурлын тогтоолоор батлагдсан чуулганы хуралдааны дэг ийнхүү хүчин төгөлдөр үйлчилж байгаа нь Үндсэн хуулийн дээр дурдсан заалтуудтай нийцэхгүй байна.

Иймд Улсын Их Хурлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Улсын Их Хурлын 2006 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 14 дүгээр тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хоёр. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Дондог, Э.Бат-Үүл, Б.Эрдэнэсүрэн нар Үндсэн хуулийн цэцэд хандаж 2007 оны 5 дугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн тайлбартаа:

“Улсын Их Хурал нь парламентат орны нийтлэг жишгээр хууль тогтоох, улсын төсөв батлах, түүний гүйцэтгэлд хяналт тавих, түүнчилэн гүйцэтгэх засаглалд хяналт тавих үйл ажиллагааг хэрэгжүүлдэг төрийн төлөөллийн байгууллага бөгөөд энэхүү үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд парламент Үндсэн хуулиар өөрт нь олгогдсон онцгой бүрэн эрхийг эдэлдэг билээ. Улсын Их Хурал нь байнгын, дэд, түр хороо, нам, эвслийн бүлэг зэрэг зохион байгуулалтын бүтэцтэй бөгөөд шаардлагатай тохиолдолд төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй ажлын хэсгийг ч тодорхой хугацаанд байгуулан ажиллуулдаг юм.

Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурал хууль тогтоох, улсын төсөв батлах, түүний гүйцэтгэлд хяналт тавих, түүнчилэн гүйцэтгэх засаглалд хяналт тавих үйл ажиллагаагаа чуулган, байнгын, дэд, түр хороо, нам, эвслийн бүлэг, зохион байгуулалтын бусад хэлбэрээр хэрэгжүүлдэг.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Улсын Их Хурлын… үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэсэн нь Улсын Их Хурлын бүрэн эрхийг хэрэгжүүлдэг Улсын Их Хурлын гишүүд ямар бүрэн эрхтэй /эрх, үүрэг/; энэ бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд ямар баталгаагаар хангагдсан байх, ямар тохиолдолд энэхүү бүрэн эрхээ алдах; Улсын Их Хурлын зохион байгуулалтын бүтэц /хэдэн байнгын, дэд, түр хороотой байх, ямар чиг үүрэгтэй байх, хэдэн гишүүнтэй байх, Улсын Их Хурлын дарга, дэд дарга, байнгын, дэд хорооны даргыг ямар журмаар сонгох, Улсын Их Хурал дахь олонхи, цөөнх, нам, эвслийн бүлэг гэдгийг хэрхэн тодорхойлох, ямар бүрэн эрхтэй байх, Улсын Их Хурал хянан шалгах бүрэн эрхээ ямар хэлбэрээр хэрэгжүүлэх, ямар тохиолдолд Улсын Их Хурлын бүрэн эрх дуусгавар болох, Улсын Их Хурлын бусад шийдвэр гэдэг нь ямар хэлбэртэй байх, анхдугаар, ээлжит, ээлжит бус, онцгой, чуулган гэдгийг ямар тохиолдолд, ямар хугацаанд зарлан хуралдуулах/ зэрэг Улсын Их Хурлын үйл ажиллааны журмыг хуулиар тогтоох асуудал гэж үзэж болно. Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын үйл ажиллагааны тодорхой эрх зүйн хэм хэмжээг тогтоож өгсөн.

Харин Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэг бол техникийн горимын асуудал гэж үзсэн, өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын нэгдсэн, байнгын хороодын хуралдааныг хэрхэн, яаж зохион байгуулах, /төсөл, тодорхой асуудлыг ямар үе шаттай, ямар дэс дараалалтай, хэрхэн хэлэлцэх, хуралдааны товыг хэрхэн тогтоох/, хяналтын үйл ажиллагаатай холбоотойгоор тайлан, мэдээлэл, асуулт, асуулгын хариуг сонсох, хэлэлцэх, хуралдаанд оролцогчдод /хуралдаан даргалагч, гишүүд, ажлын хэсэг, албан тушаалтанд/ субъектив эрх олгож, үүрэг хүлээлгэх /асуулт асуух, хариулт авах, хуралдаанаас завсарлага авах, санал хураалгах асуудлыг хэрхэн зохицуулах зэрэг/ замаар хуралдааны дотоод зохион байгуулалтын асуудалтай холбогдуулан дотоод дүрмийг тогтоож байгаа асуудал юм.

Иймд Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг хуулиар тогтоох шаардлагагүй гэж үздэг. 1997-2001 онд Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг хуулиар батлан мөрдөж байсан практик байгаа хэдий ч энэ хуульд хэм хэмжээ тогтоосон олон заалт байсан. Улсын Их Хурал 2001 онд чуулганы хуралдааны дэгийг тогтоолоор батлахдаа хэм хэмжээ тогтоож байсан заалтуудыг Улсын Их Хурлын тухай хуульд шилжүүлж, дэгээр зөвхөн зохион байгуулалтын шинжтэй техникийн горимын асуудлыг зохицуулж байгаа юм.

Мөн Монгол Улсын Үндсэн хуульд Засгийн газрын …үйл ажиллагааны журмыг хуулиар тогтоохоор заасан бөгөөд Засгийн газар хуралдааныхаа дэгийг дээр дурдсан үндэслэлийн нэгэн адил дотоод дүрэм гэж үзэн Засгийн газрын тогтоолоор батлан мөрддөг билээ. Түүнчилэн парламентын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр болох чуулганы хуралдааны дэгээ хуулиар биш дүрэм, журмын хэлбэрээр батлан мөрддөг олон улс орон байна. Жишээ нь, ОХУ, ХБНГУ зэрэг улсад ийм байдлаар парламентын хуралдааны дэгийг тогтоосон байдаг.

Дээр дурдсан үндэслэлүүдээр Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэг, “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэг батлах тухай” Улсын Их Хурлын 2001 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 14 дүгээр тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Улсын Их Хурлын… үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэсэн заалтыг зөрчөөгүй болно” гэжээ.

Гурав. Иргэн Н.Ариунболд Үндсэн хуулийн цэцэд хандаж 2007 оны 5 дугаар сарын 28-нд ирүүлсэн нэмэлт мэдээлэлдээ:

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг Улсын Их Хурлын тогтоолоор батална”, Улсын Их Хурлын 2006 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 14 дүгээр тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалттай дараахь байдлаар мөн зөрчилдөж байна.

Нийтийн эрх зүйн хүрээнд “зөвшөөрснөөс бусдыг хориглоно…” гэсэн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчимд тулгуурласан зохицуулалтын арга хэлбэр үйлчилдэг билээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт Улсын Их Хурлын үйл ажиллагааны журмыг хуулиар тогтоох тухай заасан боловч тодорхой тохиолдолд буюу Улсын Их Хурлын зохион байгуулалтын бусад хэлбэрийн нэг болох байнгын хорооны хэлбэрээр бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Улсын Их хурлын үйл ажиллагааны журмыг Улсын Их Хурал тогтооно гэж Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт нэг талаас Улсын Их Хуралд эрх олгон зөвшөөрч, нөгөө талаас үүрэг болгон заажээ.

Гэвч Үндсэн хуулиар өөрт олгогдсон уг эрхээ хэтрүүлэн, “хууль батлах” онцгой бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Улсын Их Хурлын чуулганы хуралдааны үйл ажиллагааны журмыг Улсын Их Хурал өөрөө тогтоож байхаар болсон Улсын Их Хурлын тухай хуулийн 32.2-т “Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг Улсын Их Хурлын тогтоолоор батална” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Байнгын хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг Улсын Их Хурал тогтооно” гэж заасантай нийцэхгүй байгаа бөгөөд Үндсэн хуулийн холбогдох заалттай нийцэхгүй байгаа нь мөн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үндсэн хуульд хууль, …бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн заалттай нийцэхгүй байна.

Улсын Их Хурлын 2006 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор батлагдсан чуулганы хуралдааны дэгийн 1.1-д “Улсын Их Хурлын нэгдсэн, байнгын, дэд, түр хороодын хуралдааныг зохион байгуулахад… энэхүү дэгийг баримтална” гэж заажээ. Уг заалтаас харахад тогтоолоор батлагдсан уг дэг нь байнгын хорооны хэлбэрээр бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Улсын Их Хурлын үйл ажиллагааны журмыг мөн зохицуулж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Байнгын хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг Улсын Их Хурал тогтооно” гэсэнтэй зөрчилдөж байгаа бөгөөд ийнхүү Үндсэн хуультай зөрчилдөж байгаа нь Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд… хууль, төрийн байгууллагын бусад шийдвэр, …бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн заалттай нийцэхгүй байна.

Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг агуулгын хувьд Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг Үндсэн хуулийн цэц хянан шалгахаас гадна хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг боловсруулах, өргөн мэдүүлэх, батлах процедурын үйл ажиллагаа нь Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг Үндсэн хуулийн цэц хянан шалгах эрхтэй билээ. Энэ ч эрхээ эдлэн Үндсэн хуулийн цэц 2000 онд “Улсын Их Хурал Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа процедурын алдаа гаргасан нь Үндсэн хуульд нийцээгүй байна” гэсэн дүгнэлт гарган улмаар уг шийдвэрийг хүчингүй болгосон шийдвэр гаргаж байсан билээ.

Уг процедурын гэх алдааны нэг нь “Дэгийн тухай” хуулийг зөрчсөн зөрчил байсан бөгөөд тухайн үед чуулганы хуралдааны дэгийг хуулиар тогтоож байсан нь Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт тусгагдаж байсан байна. Үндсэн хуулийн дагуу хуулиар тогтоож байсан чуулганы хуралдааны дэгийг Улсын Их Хурал өөрөө тогтоож байхаар өөрчлөлтийг Улсын Их Хурлын тухай хуулинд оруулах болсон шалтгаан нь Улсын Их Хурал процедурын алдаагаа Үндсэн хуулийн хяналтаас гаргах гэсэн оролдлого байжээ гэдэг нь дэгтэй холбоотой маргааны талаар Үндсэн хуулийн цэцэд ирүүлж байгаа Улсын Их Хурлын тайлбараас харагдаж байна” гэжээ.

Дөрөв.Иргэн Н.Ариунболд Үндсэн хуулийн цэцэд хандаж 2007 оны 6 дугаар сарын 19–ний өдөр Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс гаргасан тайлбарт хариу болгон ирүүлсэн тайлбартаа:

“Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурал бүрэн эрхээ чуулган, зохион байгуулалтын бусад хэлбэрээр хэрэгжүүлнэ”, Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь чуулган мөн” гэж зааснаас дүгнэн үзэхэд Улсын Их Хурлын үйл ажиллагаа гэдгийг чуулганы хуралдаан гэж ойлгож тайлбартаа дурджээ.

Мөн тайлбарынхаа дараагийн хэсэгт уг үндэслэлээс дэндүү зөрүүтэй байдлаар Улсын Их Хурлын үйл ажиллагаа гэдгийг тайлбарласан байна. Тухайлбал, “…Улсын Их Хурлын…, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэсэн нь Улсын Их Хурлын бүрэн эрхийг хэрэгжүүлдэг Улсын Их Хурлын гишүүд ямар бүрэн эрхтэй, энэ бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд ямар баталгаагаар хангагдсан байх, ямар тохиолдолд энэхүү бүрэн эрхээ алдах, Улсын Их Хурлын зохион байгуулалтын бүтэц зэрэг үйл ажиллагааны журмыг хуулиар тогтоох асуудал гэж үзэж болно…” гэжээ. Улсын Их Хурлын гишүүн нь Улсын Их Хурлын бүрэн эрхийг хэрэгжүүлдэггүй, харин Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу улсын Их Хурлыг бүрдүүлдэг билээ. Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж заасны дагуу Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлыг Үндсэн хууль, Улсын Их Хурлын тухай хууль болон холбогдог бусад хуулиар тогтоосон байх бөгөөд Улсын Их Хурал эдэлдэггүй зарим бүрэн эрхийг эдлэхээр заасан байдаг. Тухайлбал, хууль санаачлах эрх эдэлдэг. Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын бусад бүрэн эрх, зохион байгуулалт, …-ыг хуулиар тогтооно” гэж заасны дагуу Улсын Их Хурлын бусад бүрэн эрх, зохион байгуулалтын бүтцийг Монгол Улсын Их Хурлын тухай хуулиар тогтоосон. Энэ бүгдээс үндэслэн Улсын Их Хурлын үйл ажиллагааны журам гэдэг нь Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдал болон Улсын Их Хурлын зохион байгуулалтын бүтцийн асуудал гэж үзсэн Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбартай миний бие санал нийлэхгүй байна.

Дээр дурдсанаас гадна “Дэгд ямар нэгэн хэм хэмжээ тогтоосон заалт байхгүй” гэсэн агуулгатай санаа бичжээ. Улсын Их Хурлын хуралдааны эдгээр хэм хэмжээ тогтоосон харилцааг зохицуулсан байдаг. Түүгээр барахгүй уг дэгээр “иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг зорилгоо” болгосон манай улсад байж боломгүй хэм хэмжээг ч тогтоосон байгаа юм. Жишээлбэл, дэгийн 6.1.4-т “Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг томилох, чөлөөлөх, огцруулах, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв зэрэг асуудлыг хэлэлцэхэд гишүүн нам, эвслийн бүлэг дээр тогтсон бодлого, зарчмыг удирдлага болгох” гэж Улсын Их Хурлын гишүүнд үүрэг болгон зааж нийт иргэн, улсын эрх ашгийг эрхэмлэн баримтлах ёстой ард түмний элчийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг зөрчин, нэг нам, эвслийн эрх ашгийг урьтал болгох агуулгатай заалтыг оруулсан байгааг харж болно. Уг заалт нь Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэж заасныг шууд зөрчжээ.

Мөн тайлбарт “Засгийн газар хуралдааны журмаа Улсын Их Хурлын дэгтэй адилаар хуулиар бус Засгийн газрын тогтоолоор батлан мөрддөг” гэжээ. Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Засгийн газрын тодорхой бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь мөн хуралдаан байдаг учраас хуралдааны журмыг хуулиар тогтоох Үндсэн хуулинд нийцэх билээ. Засгийн газрын хуралдааны журмыг Засгийн газрын тогтоолоор баталсан нь мөн адил Үндсэн хууль зөрчсөн зөрчил болсон байна.

Мөн парламентын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр болох чуулганы хуралдааны дэгээ хуулиар бус дүрэм, журмын хэлбэрээр мөрддөг улс орнууд байдаг тухай тайлбартаа дурджээ. Тухайн улс орнуудын Үндсэн хуулиар үүнийг зөвшөөрдөг учраас парламентын үйл ажиллагааны үндсэн хэлбэр болох чуулганы хуралдааны дэгээ хуулиар бус дүрэм, журам хэлбэрээр мөрддөг байх гэж би бодож байна. Манай Улсын Үндсэн хуульд зөвхөн Улсын Их Хурлын зохион байгуулалтын бусад хэлбэрийн нэг буюу байнгын хорооны хэлбэрээр бүрэн эрхээ эдэлж байгаа Улсын Их Хурлын үйл ажиллагааны журмыг дүрэм, журмын хэлбэрээр буюу Улсын Их Хурал тогтооно гэж заасан байдаг.

Иймд Улсын Их Хурлын үйл ажиллагааны үндсэн хэлбэр болох чуулганы хуралдааны журмыг хуулиар тогтоох нь Үндсэн хуульд нийцэх болно” гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

2006 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр батлагдсан “Монгол Улсын Их Хурлын тухай” хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг Улсын Их Хурлын тогтоолоор батална” гэсэн заалт, “Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэг”-ийг баталсан Улсын Их Хурлын 2006 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 14 дүгээр тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 4-т “Улсын Их Хурлын бусад бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэж шууд утгаар заасан нь Улсын Их Хурлын зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн хэлбэр болох чуулганы хуралдааны дэгд ч нэгэн адил хамаарч байна.

2006 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр батлагдсан “Монгол Улсын Их Хурлын тухай” хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг Улсын Их Хурлын тогтоолоор батална” гэсэн заалт, “Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэг”-ийг баталсан Улсын Их Хурлын 2006 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 14 дүгээр тогтоол нь Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Байнгын хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг Улсын Их Хурал тогтооно” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг үндэслэн

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1.Улсын Их Хурлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсгийн “Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг Улсын Их Хурлын тогтоолоор батална” гэсэн заалт, “Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэг”-ийг баталсан Улсын Их Хурлын 2006 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 14 дүгээр тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Хорин тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Улсын Их Хурлын бусад бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, …төрийн байгууллагын бусад шийдвэр… бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.

2.Улсын Их Хурлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэг, “Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэг”-ийг баталсан Улсын Их Хурлын 2006 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 14 дүгээр тогтоол нь Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Байнгын хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг Улсын Их Хурал тогтооно” гэсэн заалтыг зөрчөөгүй байна

3.Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтыг үндэслэн Улсын Их Хурлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэг, Улсын Их Хурлын 2006 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 14 дүгээр тогтоолын үйлчлэлийг 2007 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.

4.Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд заасны дагуу энэхүү дүгнэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэн хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу мэдэгдэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ХУРАЛДААН ДАРГАЛАГЧ Ж.БЯМБАДОРЖ

ГИШҮҮД Н.ЖАНЦАН

Ж.АМАРСАНАА

Д.НАРАНЧИМЭГ

Д.МӨНХГЭРЭЛ

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ
УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ, УЛСЫН ИХ ХУРЛЫН 2006 ОНЫ 14 ДҮГЭЭР ТОГТООЛ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ

2007 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хот