A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2015 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 59

Улаанбаатар хот

Шүүгчийн орон тоо батлах тухай

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ батлагдсантай холбогдуулан давж заалдах шатны шүүхийн шүүгчийн орон тоог 1 дүгээр хавсралтаар, анхан шатны шүүхийн шүүгчийн орон тоог 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан "Шүүгчийн орон тоо батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 12 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Энэ тогтоолыг 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр баталсан Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД