A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ


2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 248

 


“ТҮРЭЭСИЙН  ОРОН СУУЦ” ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ


Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Орон сууцны тухай хуулийн 6.1.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг 1 дүгээр хавсралт ёсоор, хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай. (Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтад Засгийн газрын 2016 оны 169 дүгээр тогтоол, 2019 оны 138 дугаар тогтоолоор тус тус өөрчлөлт орсон)

2. Хөтөлбөрийг олон улсын байгууллага, хандивлагч орнуудын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татан оролцуулах замаар хэрэгжүүлж, түрээсийн орон сууцны сан бүрдүүлэхтэй холбогдон гарсан зардлыг буцаан төвлөрүүлэх ажлыг зохион байгуулахыг Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

3. “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдах нөхцөл, шалгуур үзүүлэлт болон тухайн жилд мөрдөх түрээсийн орон сууцны нэг сарын төлбөрийн хэмжээг баталж мөрдүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатарт даалгасугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Ахмад дайчдын орон сууцны тухай” Засгийн газрын 2007 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 250 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

Монгол Улсын Ерөнхий сайд                                                Ч.САЙХАНБИЛЭГ

 

 

Барилга, хот байгуулалтын сайд                                          Д.ЦОГТБААТАР