A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН

ТОГТООЛ

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 1994 ОНЫ 1 ДҮГЭЭР ДҮГНЭЛТТЭЙ МАРГААНЫГ ЭЦЭСЛЭН ХЭЛЭЛЦСЭН ТУХАЙ

Дугаар 01

1994 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хот

Энэхүү тогтоолыг 1994 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 18.00 цагт Төрийн ордны 251 дүгээр өрөөнд үйлдэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн бүх гишүүдийн хуралдааныг Цэцийн дарга Г.Совд даргалж, гишүүн Г.Нямдоо, Л.Баасан, Ц.Цолмон, Н.Жанцан, С.Жанцан, Д.Чилхаажав нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Цэндээхүүг оролцуулан хийв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулинд харшилж байгаа тухай иргэн С.Зориг, А.Энхбат нарын өргөдлөөр үүссэн маргааныг Цэц 1994 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд: "Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн ... 42 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсгийг, ... Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалт, мөн 49 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсгийн заалтууд Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсгийн заалтыг, мөн хуулийн 41 дүгээр зүйл Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг, 64 дүгээр зүйлийн 9 дэх хэсгийн заалт Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг тус тус зөрчжээ" гэсэн 1 дүгээр дүгнэлттэй маргааныг эцэслэн хэлэлцэв.

Цэцийн хуралдаанд маргагч талуудыг төлөөлж Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганболд, өргөдөл гаргасан иргэн С.Зориг, А.Энхбат нар оролцов.

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц 1994 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 1 тоот дүгнэлтэндээ: "Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн "Шүүгчийг шилж сонгохтой холбогдож гарсан шүүхийн Ерөнхий зөвлөлийн шийдвэр эцсийнх байна" гэсэн 42 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсгийг, Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчдэд сахилгын хэрэг үүсгэх тухай /хуулийн 47 дугаар зүйлийн 1/, сахилгын шийтгэлд гомдол гаргах, сахилгын шийтгэлийн төрөл сонгох тухай /хуулийн 49 дүгээр зүйлийн 3, 4/ заалтууд Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсгийн заалтыг, шүүгчид нэр дэвшигчдийг бүртгэх тухай Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 41 дүгээр зүйл Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг, Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч, шүүгч гадаадад зорчих, байх хугацаандаа дипломат эрх ямба, дархан эрх эдлэх тухай Шүүхийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 9 дэх хэсгийн заалт Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг тус тус зөрчсөн.

"Хуулиар шүүхэд харъяалуулсан хэрэг маргаан" гэсэн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсгийн заалтыг зөрчиж байна гэсэн гомдлыг Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгов" гэсэн дүгнэлт гаргажээ.

Үндсэн хуулийн Цэцийн энэхүү дүгнэлтийг авч хэлэлцээд гаргасан Монгол Улсын Их Хурлын 1994 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 9 дүгээр тогтоолд: "Шүүхийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 2 дахь хэсэг Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсгийг, Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 49 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэг Үндсэн хуулийн дөчин есдүгээр зүйлийн 4 дэх хэсгийг, Шүүхийн тухай хуулийн 41 дүгээр зүйл Үндсэн хуулийн тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийг тус тус зөрчсөн тухай Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзсүгэй.

Шүүхийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 9 дэх хэсэг Үндсэн хуулийн аравдугаар зүйлийн 3 дахь хэсгийг зөрчсөн тухай Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзсүгэй..." гэжээ.

Цэцийн хуралдаанд оролцсон А.Энхбат тайлбарлахдаа: "Би Цэцийн урьдахь хуралдаан дээр маргалдаж байгаа асуудлаар ярьсан ба тайлбараа бичгээр гаргасан. Урьд гаргасан үндэслэл санал дээрээ нэмж хэлэхэд ... шийтгэл оноосон сахилгын хорооны шийдвэрийг өөрчилж, хэргийг буцааж байгаа нь дотроо хэргийг хөнгөрүүлж ч болно, хүндрүүлж ч болно гэсэн 2 утгыг хоёуланг агуулж байгаа учраас Шүүхийн ерөнхий зөвлөлийн үндсэн чиг үүрэгт харшилж байна.

Шүүгчийг огцруулахыг зөвшөөрөх, шүүгчийг огцруулахыг санал болгох /хуулийн 49 дүгээр зүйлийн 5, 52 дугаар зүйл/ эрхийг Шүүхийн ерөнхий зөвлөл эдлэхээр болсон нь Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 3, 4 дэх заалтыг зөрчиж байна. Энэ асуудлыг өмнөх хуралдаанд тавиагүй байсан тул нэмэлт өргөдөл гаргасан гэдгээр хэлэлцүүлж өгнө үү. Хуулийн энэ зөрчил нь өмнөх хуралдаанд тавьсан асуудалтай шууд холбоотой гэдгийг дурдъя..." гэв.

Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд тайлбарлахдаа: "Энэ асуудлаар өмнөх хуралдаан дээр тодорхой ярилцсан учраас товч тайлбар хэлье.

Шүүгч үүргээ биелүүлэх явцдаа гаргасан сахилгын болон ёс зүйн алдааг үндэслэн сахилгын хороо шүүгчийг халах огцруулах асуудлыг дээш нь тавьж болно гэж үзэж байна. Мэргэжил, мэдлэг хангалтгүйгээс халах, өөрчлөх асуудлыг шийдэх механизм энэ хуулинд байхгүй орхигдсон. Хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн заалтаар ерөнхий зөвлөл сахилгын шийтгэл оногдуулж байгаа нь захиргааны үүрэг гүйцэтгэж байна гэж үзэж болох байх. Сахилгын хорооны оноосон шийтгэлийг буцаахдаа зөвхөн шийтгэлийг хөнгөрүүлж буцаана гэж ойлгож хуулинд хийсэн. Энэ талаар Дээд шүүх тайлбар гаргаж болно. Шүүгчид сахилгын хэрэг үүсгэхдээ аль нэг талын өргөдөл мэдээллээр л үүсгэх болохоос шүүгч, шүүхийн шүүн таслах үйл ажиллагаанд оролцож байж хэрэг үүсгэхгүй" гэв.

Үндсэн хуулийн Цэцийн бүх гишүүдийн хуралдаан хавтаст хэрэгт авагдсан нотолгоонуудыг нэг бүрчлэн судлан үзэж, маргалдаж байгаа асуудлаар талуудыг мэтгэлцүүлэх зарчмын дагуу явагдав.

ХЯНАВАЛ:

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 35, 39, 42, 47, 49, 52 дугаар зүйлд заасан "Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүгчийн сахилгын хороог байгуулах", "Шүүгчийн сахилгын хорооны дүрмийг ерөнхий зөвлөл батална", "шүүгчийг шилж сонгохтой холбогдож гарсан шүүхийн ерөнхий зөвлөлийн шийдвэр эцсийн байна", "Шүүхийн ерөнхий зөвлөл сахилгын хэрэг үүсгэнэ", "Сахилгын шийтгэл ногдуулсан сахилгын хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл тухайн шийдвэрийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий зөвлөлд гомдол гаргаж болно", "Ерөнхий зөвлөл хуралдаанаараа сахилгын хэргийг хянан хэлэлцээд сахилгын хорооны шийдвэрийг хэвээр үлдээх, өөрчлөх, хүчингүй болгож, сахилгын хэргийг дахин шалгуулж шийдвэрлүүлэх буюу хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэрийн аль нэгийг гаргана", "Шүүгчээс огцруулах тухай сахилгын хорооны шийдвэрийг ерөнхий зөвлөл эс зөвшөөрвөл энэ хуулийн 45 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2-т заасан шийтгэлийн аль тохирохыг ногдуулна", "шүүгчээс огцруулах тухай сахилгын хорооны шийдвэрийг ерөнхий зөвлөл зөвшөөрсөн" гэсэн заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн "... Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ", мөн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсгийн "Иргэн Монгол Улсын хууль, Олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах ... шударга шүүхээр шүүлгэх эрхтэй" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Энэ талаар гарсан Үндсэн хуулийн Цэцийн 1994 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 1 тоот дүгнэлтийн тогтоох хэсгийн Шүүхийн тухай хуулийн 41 дүгээр зүйлтэй холбоотойгоос бусад заалтууд үндэслэлтэй байна.

Иргэн С.Зориг, А.Энхбат нарын гаргасан нэмэлт гомдлоос шүүхийн ерөнхий зөвлөлийн эрх хэмжээтэй шууд холбоотой асуудлыг энэ удаагийн хуралдаанаар нэгтгэн нэгэн мөр шийдвэрлэж, бусад асуудлыг тусгаарлахаар Үндсэн хуулийн Цэцийн хуралдааны явцад магадлал гарган шийдвэрлэв. Иймд Монгол Улсын Шүүхийн тухай хуулиар Шүүхийн ерөнхий зөвлөлд олгосон шүүгчид сахилгын шийтгэл хэрэглэхтэй холбоотой эрх хэмжээнүүд нь ерөнхий зөвлөлд Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон эрх хэмжээг хэтрүүлсэн болох нь тогтоогдож байгаа бөгөөд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 35, 39, 52 дугаар зүйлүүд нь маргааныг хянан шийдвэрлэх явцад Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн бусад зүйлүүдтэй шууд уялдаатай болох нь тогтоогдов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 41 дүгээр зүйл нь Монгол Улсын Үндсэн хуультай зөрчилдөж байна гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 3, 4, Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон Үндсэн хуулийн Цэцийн бүх гишүүдийн хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн "Шүүгчийг шилж сонгохтой холбогдож гарсан шүүхийн ерөнхий зөвлөлийн шийдвэр эцсийн байна" гэсэн 42 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсгийн заалтыг зөрчиж байгаа тул хүчингүй болгосугай.

2.Шүүгчийн сахилгын хороог байгуулж, дүрмийг батлах, сахилгын хэрэг үүсгэх, сахилгын хэргийг хэлэлцэх, сахилгын шийтгэлийн төрөл сонгох, сахилгын хорооны шийдвэрийг хянах, сахилгын шийтгэл ногдуулах эрх хэмжээг шүүхийн ерөнхий зөвлөлд олгосон Монгол Улсын шүүхийн тухай хуулийн дараахь заалтуудыг Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж хүчингүй болгосугай.

а/ Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 39 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 49 дүгээр зүйлийн 3, 4, 5 дахь хэсгийн заалтууд;

б/ Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээс "Ерөнхий зөвлөл", 47 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дүгээр заалтаас "Ерөнхий зөвлөл", мөн зүйлийн 2 дахь хэсгээс "Ерөнхий зөвлөл", 52 дугаар зүйлийн 1 дэх хэсгээс "Ерөнхий зөвлөлийн санал болгосноор", мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1 дүгээр заалтаас "Ерөнхий зөвлөл зөвшөөрсөн" гэснийг тус тус хүчингүй болгосугай.

3.Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн заалт Үндсэн хууль зөрчсөн тухай асуудлаар Цэцийн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёрын санал аваагүй тул уг заалтыг хүчинтэй хэвээр үлдээсүгэй.

"Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийн тухай" Монгол Улсын Их Хурлын 1994 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 9 дүгээр тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгосугай.

Энэ тогтоол эцсийн шийдвэр тул гармагцаа хүчин төгөлдөр болно.

ДАРГА Г.СОВД

ГИШҮҮД Г.НЯМДОО

Л.БААСАН

Ц.ЦОЛМОН

Н.ЖАНЦАН

С.ЖАНЦАН

Д.ЧИЛХААЖАВ

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН

ТОГТООЛ

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 1994 ОНЫ 1 ДҮГЭЭР ДҮГНЭЛТТЭЙ МАРГААНЫГ ЭЦЭСЛЭН ХЭЛЭЛЦСЭН ТУХАЙ 
 
1994 оны 02 дугаар сарын  04-ний өдөр                                                                            Дугаар 01                                                                            Улаанбаатар хот                                                                          