Хэвлэх DOC Татаж авах
Төрийн жинхэнэ албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах журам, заавар  батлах тухай


МОНГОЛ УЛС
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ


2013  оны  05  дугаар сарын 17 -ны өдөр                                             Дугаар 86                                 Улаанбаатар хот
                                                             


Төрийн жинхэнэ албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах
журам, заавар  батлах тухай


           Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8, 35 дугаар зүйлийн 35.1.3, 35.1.9  дэх хэсгийг тус тус баримталж, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны  05 дугаар сарын 09-ний өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТОГТООХ нь:

           1. “Төрийн жинхэнэ албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах журам”-ыг нэгдүгээр хавсралтаар, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх ороход  авах мэргэшлийн шалгалтын үнэлгээ, дүн гаргах заавар”-ыг хоёрдугаар хавсралтаар, “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын дүнгийн хуудас”-ны загварыг гуравдугаар хавсралтаар, “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэнийг нөөцөд бүртгэх жагсаалтын загвар”-ыг дөрөвдүгээр  хавсралтаар, “Бүртгэлийн хуудас”-ны загварыг тавдугаар хавсралтаар, “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын зохион байгуулалтын хяналтын хуудас”-ыг зургаадугаар хавсралтаар, “Өргөдлийн загвар”-ыг долоо дугаар хавсралтаар тус тус  баталсугай.

         2. Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэнийг сонгон шалгаруулахдаа энэхүү журам, зааврыг баримталж ажиллахыг аймаг нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл, Төрийн албаны мэргэшлийн шалгалтын төв комисс, салбар комисст тус тус үүрэг болгосугай.

           3.  Энэхүү журам батлагдсантай холбогдуулан “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам батлах тухай”  Төрийн албаны зөвлөлийн 2009  оны 04  дүгээр сарын 06-ны  өдрийн 63  дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

             4. Энэхүү тогтоолыг 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдсүгэй.

 

 

ДАРГА                                                           Б.ЦОГОО