Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Төрийн албаны тэргүүний ажилтан/

МОНГОЛ УЛС

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН

ТОГТООЛ

 

2012 оны 04 дүгээр сарын  24-ний өдөр                       Дугаар  71                                                 Улаанбаатар хот

                                                                                       

                                                                       ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

 

          Улсын Их Хурлын 2009 оны 87 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм”-ийн 2-ийн 2.2.9, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТОГТООХ нь:

 

          1. "Төрийн албаны тэргүүний ажилтан" тэмдгээр шагнах журмыг нэгдүгээр, “Төрийн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр шагнуулах ажилтны тодорхойлолтыг хоёрдугаар, "Төрийн албаны тэргүүний ажилтан" тэмдгийн үнэмлэхний загварыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

            2. Энэ журам батлагдсантай холбогдуулан  “Журам батлах тухай” Төрийн албаны зөвлөлийн 2009  оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 47 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

             3. Энэ тогтоолыг төрийн бүх байгууллагуудад хүргүүлэн танилцуулж, хэрэгжүүлэхийг Ажлын албаны дарга (С.Цэдэндамба)-д  даалгасугай.

 

 

 

                                                 ДАРГА                                      Б.ЦОГОО