Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх/

МОНГОЛ УЛС
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН
ТОГТООЛ

 

2012 оны 11 сарын 01 өдөр                                                          Дугаар 134                                         Улаанбаатар хот

 

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

 

Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, 35 дугаар зүйлийн 35.1.5 дэх хэсгийг баримталж, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТОГТООХ нь:

1.“Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам"-ыг 1 дүгээр хавсралтаар, “Менежерийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ыг 2 дугаар хавсралтаар, “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”- ыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэ тоггоолыг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

З.Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан "Төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулах заавар болон төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин (үр дүнгийн гэрээний биелэлт)-г үнэлэх журам батлах тухай" Төрийн албаны зөвлөлийн 2007 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 48 дугаар тогтоол, "Төсвийн ерөнхийлөн захирагч ерөнхий менежертэй, Ерөнхий менежер менежер (нэгжийн дарга)-тэй үр дүнгийн гэрээ байгуулах заавар болон тэдгээрийн биелэлтийг дүгнэх журмыг шинэчлэн батлах тухай" Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 187 дугаар тогтоолыг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

                                                         ДАРГА                                                 Д.ЗҮМБЭРЭЛЛХАМ