A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны А/131 дүгээр тушаалаар хүчингүй болсон.
Бүлэг: 1979

/Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны А/131 дүгээр тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Дугаар 254 Улаанбаатар хот

Монгол Улсын Биеийн тамир спортын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3, 18.4 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1."Насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийг бүрдүүлэх журам"-ыг нэгдүгээр, "Насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийг сонгон шалгаруулах журам"-ыг хоёрдугаар, "Насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулах журам"-ыг гуравдугаар, "Сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүн"-ийг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.

2.Насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийг бүрдүүлэх болон ахлах дасгалжуулагчийг сонгон шалгаруулах орон тооны бус Зөвлөлийг удирдлага зохион байгуулалтаар хангах, үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчийг сонгон шалгаруулах спортын холбоодын орон тооны бус Зөвлөлийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Нийтийн биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Х.Бакытжан/-т үүрэг болгосугай.

3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын газар /Б.Эрдэнэчимэг/-т даалгасугай.

4. Энэ тушаал гарсантай холбогдуулан Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2014 оны А/21 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Г.ШИЙЛЭГДАМБА