A

A

A

Бүлэг: 1979

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

2000 оны 3 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар 03

Улаанбаатар хот

ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛСАН НЭМЭЛТ,ӨӨРЧЛӨЛТ НЬ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН

ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ХЭЛЭЛЦСЭН ТУХАЙ /Дүгнэлт/

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн энэхүү дүгнэлтийг 2000 оны 3 дугаар сарын 15-нд Төрийн ордны 251 дүгээр өрөөнд үйлдэв. Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн хуралдааныг Н.Жанцан даргалж, гишүүдэд Д.Дэмбэрэлцэрэн, Ж.Бямбажав, Ж.Амарсанаа (илтгэгч), В.Удвал нарын бүрэлдэхүүнтэй хийв.

Цэцийн хуралдааны нарийн бичгийн даргаар Цэцийн нарийн бичгийн дарга Б.Цэндээхүү оролцов.

Цэцийн хуралдаанд өргөдөл гаргагч иргэн С.Нарангэрэл, Н.Хайдав, Н.Баасанжав, Д.Чулуунжав, О.Жамбалдорж, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Р.Гончигдорж, А.Ганбаатар, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж нар оролцов.

Нэг. Иргэн С.Нарангэрэл Үндсэн хуулийн Цэцэд 1999 оны 12 дугаар сарын 31-нд гаргасан өргөдөлдөө: “УИХ-аас 1999 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн дараахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

1)Монгол Улсын Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт “Монгол улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэсэн заалтыг ноцтой зөрчжээ. Энэ нь Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг УИХ-ын гишүүд 1999 оны 12 дугаар сарын 23-ны өдөр УИХ-ын дарга Р.Гончигдоржид өргөн барьж, мөн өдрийн маргааш нь үдээс өмнө хэлэлцэж шууд баталсан, эл асуудал энэ удаагийн чуулганы хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд огт тусгагдаагүй зэргээр нотлогдож байна.

2)УИХ-ын гишүүд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн улсын ашиг сонирхлыг илэрхийлнэ” гэж заасныг ноцтой зөрчсөн нь дараахь байдлаар нотлогдож байна:

а)Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зөвшилцлийг хийх эрх УИХ-д суудалдтай гурван намд байгаа гэж үзсэн нь өрөөсгөл юм.

б)Өнөөгийн УИХ-д суудалтай улс төрийн намууд нийт иргэн, улсын ашиг сонирхол, үндэсний эрх ашгийг бүрэн төлөөлж чадахгүй байгаа билээ.

3)Монгол Улсын Үндсэн хуульд УИХ яаран сандран, хуйвалдааны замаар нэмэлт, өөрчлөлт оруулсан нь Үндсэн хуулийг 16 дугаар зүйлийн 9 дэх хэсэг буюу иргэд “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй” гэсэн заалтыг ноцтой зөрчжээ. УИХ-ын гишүүд энэхүү нэмэлт, өөрчлөлтийг оруулахдаа сонгогчдынхоо санал хүсэлтийг огт авалгүй хийснээр нотлогдоно.

4)Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг иргэд, сонгогчдод шүүн тунгаах цаг хугацааны ямар ч боломж олгохгүйгээр УИХ хэлэлцэж баталсан нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан “хүний итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөлтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, эрхэд” ноцтой халдаж зөрчжээ.

5)УИХ Монгол Улсын Үндсэн хуулийн 69 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт “Үндсэн хууль, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг УИХ-ын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүй саналаар батална” гэж заасныг зөрчжээ. Энэ удаагийн Улсын Их Хурал хичнээн гишүүнтэй болсон, хэдэн гишүүн санал хураалтад оролцсоноос үзэхэд тодорхой болж байгаа юм.

6)Монгол Улсын Үндсэн хуулийн 68 дугаар зүйлд “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилгыг хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтан гаргах бөгөөд саналыг Үндсэн хуулийн Цэц УИХ-д өргөн мэдүүлж болно” гэж заажээ. Гэтэл УИХ энэ удаа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц саналаа гаргах эрхийг зөрчжээ. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөлгүй өөрчлөлт оруулсан явдал Монгол Улсын Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” гэж заасныг зөрчсөн хэрэг юм” гэжээ.

Иргэн С.Нарангэрэл Үндсэн хуулийн Цэцэд 2000 оны 3 дугаар сарын 13-нд гаргасан нэмэлт тайлбартаа:

“1)Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасныг зөрчжээ. Энэ нь Үндсэн хуулийн Цэцээс санал аваагүй, Ерөнхийлөгчтэй зөвшилцөөгүй, сонгогчид, олон нийтээр хэлэлцүүлээгүй зэргээр нотлогдож байна.

2)Иргэд болон улс төрийн бусад намын саналыг аваагүй нь Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэд, бусад байгууллага хуулийн төслийн тухай саналаа хууль санаачлагчид уламжилна” гэж заасан эрхийг зөрчсөн байна.

3)Үндсэн хуулийн 68 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн утга агуулгаас үзэхэд “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилгын талаарх саналыг Үндсэн хуулийн Цэц Улсын Их Хуралд өргөн мэдүүлж болно" гэж заасан байна. Үүнээс үзэхэд Үндсэн хуулийн Цэц бол Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа учраас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаар УИХ-д өргөн мэдүүлэх эрхтэй болох нь тодорхой байна.

4)УИХ Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг батлахдаа Үндсэн хуулийн 69 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хууль, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүй саналаар батална” гэж заасныг зөрчсөн байна. Үүнээс үзэхэд Үндсэн хуулийн 69 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ирцийн бүрдэл хүрээгүй байхад УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж баталсан байна.

5)Нмэлт, өөрчлөлт бүхэлдээ Үндсэн хуулийн 20 дугаар зүйл (Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална), 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг (Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална) зөрчжээ. Энэ нь:

а)УИХ-ын чуулганы ирцийг бууруулсан өөрчлөлт Үндсэн хуульд оруулснаар УИХ-аас гаргах шийдвэрт нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн тусгахад сөргөөр нөлөөлөх эрх зүйн үндсийг тавьжээ.

б)Нмэлт, өөрчлөлтөөр 50-иас доошгүй хоног хуралдах болсон нь УИХ-ын хууль тогтоох болон төлөөлөгчдийн байгууллагын (Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг) шинж нь алдагдах боллоо.

в)45 хоногийн дотор Ерөнхий сайдыг томилох саналыг УИХ хэлэлцэж шийдвэрлэж чадахгүй нөхцөлд УИХ-ыг тарааж байхаар тогтсон нь төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-ыг тогтворгүй болгож, улс төрийн аливаа сөрөг хүчин буюу төр засгийн эрх мэдлийг улайран булаалдагч улс төрийн хүчнүүд сонгуулийн үр дүнг бусниулахад ашиглах сиймхий буй болгожээ.

6)Үндсэн хуулийн үзэл баримтлалын тулгуур үндэс нь тус хуулийн 3 дугаар зүйл (Монгол Улсын төрийн байгуулал) бүлгээс үзэхэд төрийн эрх мэдлийг хуваарилсанд оршино. Гэтэл эл үзэл баримтлалаас ухарч, хууль тогтоох (УИХ) ба гүйцэтгэх (Засгийн газар) эрх мэдлийг нэгтгэх алхам Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт оруулсан өөрчлөн найруулгаар буй болж байна. Энэ нь угтаа Үндсэн хуулийн 20, 38 дугаар зүйлийн заалт зөрчигдсөнийг харуулж байна.

7)Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан УИХ-ын гишүүнийг нууцаар саналаа гаргаж сонгох тухай нийтлэг үндэслэлтэй Үндсэн хуулийн 24 дүгээр зүйлийн 1, 26 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт оруулсан өөрчлөлт нь (нууц санал хураалтыг ил болгосон) зөрчилдөж байгаа юм. Түүнчлэн Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д заасан хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг зөрчжээ. Энэ нь бас Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1дэх хэсгийг зөрчсөн төдийгүй УИХ төрийн эрх барих дээд байгууллага мөн гэсэн Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд харшилж байна” гэжээ.

Хоёр. Иргэн Н.Хайдав Үндсэн хуулийн Цэцэд 1999 оны 12 дугаар сарын 28-нд гаргасан өргөдөлдөө: “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь хууль санаачлагчдын хувьд санаачилгаа Үндсэн хуулийн Цэцэд уламжлахаар хязгаарлагдаж, Улсын Их Хуралд оруулах нь Үндсэн хуулийн Цэцийн эрхэнд халдсан нь Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөн хэрэг юм” гэжээ.

Иргэн Н.Хайдав Үндсэн хуулийн Цэцэд 1999 оны 12 дугаар сарын 28-нд гаргасан өргөдлийн тайлбартаа: “Үндсэн хуулийн 65 дугаар зүйлийн 1 дэх заалтыг авч үзвэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хууль санаачлагчдын санаачилга гаргах эрх мэдлийг хөндөөгүй бөгөөд харин хууль санаачлагчдын саналыг УИХ-д хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэх эрхийг Үндсэн хуулийг чандлан сахиулагч Үндсэн хуулийн Цэцэд олгосон байна” гэжээ.

Гурав. Иргэн Н.Баасанжав Үндсэн хуулийн Цэцэд 1999 оны 12 дугаар сарын 28-нд гаргасан өргөдөл болон нэмэлт тайлбартаа: “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад хууль санаачлах, батлах эрхийг УИХ-ын гишүүдэд олгосон бөгөөд харин өөрчлөлтийн саналыг өргөн барих эрхийг Үндсэн хуулиар Үндсэн хуулийн Цэцэд олгожээ.

УИХ-ын тухай, УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын ба Дэгийн тухай хуулийг зөрчиж Үндсэн хуульдаа дур зоргоороо нэмэлт, өөрчлөлт оруулсан нь Үндсэн хуулийн 68 дугаар зүйлийн 1 дэх заалт болон 70 дугаар зүйлийн 1 дэх заалттай зөрчилдөж байна” гэжээ.

Дөрөв. Иргэн Д.Чулуунжав Үндсэн хуулийн Цэцэд 2000 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр гаргасан өргөдөлдөө: “Энэхүү нэмэлт, өөрчлөлтөд хугацааны хязгаарлалт (5 хоног, 7 хоног) тогтоох бусармаг гэхээр аргаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндсэн бүрэн эрхийн зарчмыг төгс бус эрх болгож өөрчилжээ.

УИХ-ын үйл ажиллагааны бүх талыг хугацааны хязгаарлалтад оруулж 5 ба 7 хоног өнгөрмөгц түүний эрхийг өөр субъект шилжүүлэн авч эдлэхээр хуульчилжээ.

УИХ-ын чуулах хугацааг 50 өдөр болгосон нь Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн 1-д “УИХ-ын гишүүн бол … нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэсэн заалтад харшилж байна.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд “… Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал, түүнчлэн хуульд өөрөөр заагаагүй бол бусад асуудлыг саналаа илээр гаргаж шийдвэрлэнэ” гэсэн нь Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн 1, 1 дүгээр зүйлийн 2-т харшлах юм. Нам, эвслийн бүлэг бүр дэд даргатай байхаар хийсэн өөрчлөлт нь Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2, 16 дугаар зүйлийн 9, 10-ыг зөрчжээ.

Үндсэн хуулийн “… Түүнчлэн Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-д оруулах” гэсэн Ерөнхийлөгчийн үндсэн бүрэн эрхэд хамаарах чухал заалтыг мөн оригдуулжээ. Энэ нь төрийн дээд өндөрлөгүүдийн харилцан хяналт тавих бүтэн системийн чухал нэгэн шинжийг тасдаж, төрийн машинд тавих шаардлага, хяналтын мөрөөр авах арга хэмжээг үгүйсгэж байна" гэжээ.

Иргэн Д.Чулуунжав Үндсэн хуулийн Цэцэд 2000 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан өргөдлийн тайлбартаа: Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 2-т өмнө нь байсан “Түүнчлэн Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-д оруулах” гэсэн онц чухал хэсгийг мөн дагалдуулан хасаж, чингэснээр Ерөнхий сайдыг томилох, мөн Засгийн газрыг огцруулах тухай санал оруулах эрхийг Ерөнхийлөгчийн гараас бүрэн салгажээ.

Ингэснээр УИХ-ын гишүүн хүн нэгэн намын заавар, удирдамжийг ягштал сахигч, намын удирдлагын албат, хараат хүн болж хувирч байна. Гэтэл Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн 1-д “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэж заасан. Гэтэл саналыг илээр гаргуулах болсон нь Үндсэн хуулийн гол чухал зарчим,заалтын агуулгад харшилж, зөрчиж байна.

УИХ-ын дарга, дэд даргыг саналаа илээр грагаж сонгох, дэд даргыг зөвхөн нам, эвслийн бүлэг тус бүрээс сонгох тухай заасан нь намын бүлэгт ороогүй гишүүдийн хувьд хүний эрхийг зөрчсөн шийдэл болжээ. Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2-т "Хүнийг … үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэж, мөн 16 дугаар зүйлийн 9-д “Монгол Улсын иргэн … төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй” гэж заасныг зөрчжээ.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилга бүрийг нягтлан үзээд өөрчлөх шаардлага байна гэж тогтвол дэлгэрэнгүй үндэслэл бүхий саналаа УИХ-д зөвхөн Цэц л өргөн мэдүүлэх учиртай. Үндсэн хуульд яг ингэж зааж, ийм механизмыг суулгаж өгсөн атал түүнийг УИХ-ыг хууль санаачилсан гэгдэх гишүүд ноцтой зөрчжээ” гэжээ.

Тав. Монгол Улсын иргэн Н.Отгон Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд 2000 оны 1 дүгээр сарын 20-нд гаргасан өргөдөлдөө:

“1)Үндсэн хуулийн 3 дугаар зүйлд “Монгол Улсад засгийн бүх эрх мэдэл бүх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэжээ. Гэтэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхдээ тойргийн сонгогчидтойгоо уулзаж тэдний санаа бодлыг сонсоогүй нь дээрх заалтыг зөрчжээ.

2)Үндсэн хуулийн 68 дугаар зүйлийн 1-д: “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлторуулах санаачилгыг хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтан гаргах бөгөөд саналыг Үндсэн хууулийн Цэц Улсын Их Хуралд өргөн мэдүүлж болно” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна” гэжээ.

Зургаа. Иргэн О.Жамбалдорж Үндсэн хуулийн Цэцэд 2000 оны 1 дүгээр сарын 20-нд гаргасан өргөдөлдөө:

“1)Үндсэн хуулийн 68 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилга гаргаад Улсын Их Хуралд оруулахын оронд Үндсэн хуулийн Цэцэд өгч хянуулах журам тогтоожээ. Ийнхүү Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг тусгайлан авч үзэж, Үндсэн хуулиар хууль санаачлагчдын эрх мэдлийг тодорхой хэмжээгээр хязгаарлан тодорхойлжээ гэж үзэж болно. Гэтэл Улсын Их Хурал “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт”-ийг хууль санаачлагчдын шууд оруулснаар авч хэлэлцэн баталсан байна.

2)Монгол Улсын Үндсэн хуулийн 68 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Улсын Их Хурлын гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар ард нийтийн санал асуулга явуулж болно” гэж заажээ. Улсын Их Хурал ард нийтийн санал асуулга явуулах асуудлыг шийдээгүй байж уг нэмэлт, өөрчлөлтийг батлан гаргасан нь Үндсэн хуулийн 68 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг зөрчсөн байна гэж үзэх үндэстэй байна” гэжээ.

Долоо. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар ирүүлсэн тайлбартаа: “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт”-ийн талаар иргэн Н.Баасанжав, О.Жамбалдорж, С.Нарангэрэл, Д.Чулуунжав, Н.Хайдав нараас Үндсэн хуулийн Цэцэд гаргасан өргөдөлтэй холбогдуулан дор дурдсан тайлбарыг толилуулж байна.

Дээр дурдсан иргэдийн өргөдлөөс үзэхэд “Монгол Улсын Их Хурал Үндсэн хуулийн 68 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн” гэх маргаан нь анхаарал татахуйц, бусад нь Цэцийн харьяалалд үл хамаарах асуудал гэж үзэж зөвхөн Цэцэд харьяалагдах асуудлаар тайлбар өгөх нь зүйтэй гэж үзэв.

Үндсэн хуулийн Цэцэд Үндсэн хуулийн 68 дугаар зүйлийн 1 дэх заалтын талаар дараахь тайлбарыг өгч байна.

а)Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилгыг гагцхүү хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтан гаргах бөгөөд түүнийг Улсын Их Хурал ямар ч дамжлагагүйгээр шууд хүлээн авч хэлэлцэншийдвэрлэх үүрэгтэй.

б)Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг Үндсэн хуулийн Цэц бие даан, тэгэхдээ санаачлагчийн санал авахгүйгээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлж болно. Энэ саналыг хэлэлцэх эсэх нь Улсын Их Хурлын бүрэн эрхийн асуудал байхаар Үндсэн хуульд заажээ.

Иймд хууль санаачлах эрх бүхий санаачлагчийн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар санаачилсан төслийг урьдчилан хүлээн авах, хэлэлцэх, уг төслийн талаар санал дүгнэлт гаргах, түүнийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх нь зохистой эсэхийг шийдвэрлэх эрхийг Цэцэд Үндсэн хуулиар олгоогүй байна.

Дээр дурдсан баримт үндэслэлд тулгуурлан Монгол Улсын Их Хурал Үндсэн хуулийн 68 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчөөгүй гэсэн тайлбарыг Үндсэн хуулийн Цэцэд оруулж байна” гэжээ.

Үндсэн хуулийн Цэцийн хуралдаан дээр УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямдорж: “… санаачилсан бол дамжлагагүйгээр, өөрөөр хэлбэл Цэцээр оруулахгүйгээр шууд Их Хурал аваад хэлэлцэх эрхтэй, тэр санал гэдэг нь шууд Цэцэд хамааралтай заалт, Цэц хуулийн маргааныг хэлэлцэх явцад Үндсэн хуулийн дотор зөрчил байнаа, ийм асуудлыг ингэж цэгцлээ, ингэж өөрчлөө гэх юм бол тэр тухай санал боловсруулаад ... Улсын Их Хуралд шууд оруулнаа” гэжээ. Түүнчлэн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лүндээжанцан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн нэг хэсэг, энэ нь Үндсэн хуулийн хяналт тавих харьяаллын асуудалбиш юмаа гэж ойлгож байгаа гэжээ. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Гончигдорж: “Хууль санаачлах гэдэг бол заавал хэлэлцэх үүргийг хууль тогтоох байгууллагад бий болгодог ийм төсөл, хуулийн санал гэдэг бол ердийн хуулиудын хувьд хууль санаачлагаар дамжуулж, Улсын Их Хурал руу хууль санаачлагдсан хэлбэршил рүү орж байж хэлэлцдэг зүйл. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн санал нь харин Цэцийн зүгээс шууд Улсын Их Хуралд өргөн баригдахаар ингэж тогтоогдсон байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Монгол Улсын Их Хурал 1999 оны 12 дугаар сарын 24-нд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн тухай хууль, Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн нь Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2; далдугаар зүйлийн 1 дэх заалтад нийцээгүй байна.

2.Улсын Их Хурал Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Үндсэн хуулийн жаран наймдугаар зүйлийн 1 дэх заалтыг хэрэгжүүлэх боломжийг Үндсэн хуулийн Цэцэд олгоогүй байна.

3.Эдгээрээс үзэхэд Улсын Их Хурлаас баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2; 68 дугаар зүйлийн 1; 70 дугаар зүйлийн 1 дэх заалтыг зөрчиж байна гэсэн иргэн С.Нарангэрэл, Н.Хайдав, Н.Баасанжав, Д.Чулуунжав, Н.Отгон, О.Жамбалдорж нарын гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн жаран зургадугаар зүйл, Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн гучин хоёр, гучин гуравдугаар зүйлийг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1.Монгол Улсын Их Хурлаас 1999 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт” нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т заасан “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, жаран наймдугаар зүйлийн 1-д заасан “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилгыг хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтан гаргах бөгөөд саналыг Үндсэн хуулийн Цэц Улсын Их Хуралд өргөн мэдүүлж болно”, далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

2.Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2, жаран наймдугаар зүйлийн 1, далдугаар зүйлийн 1 дэх хэсгээс бусад зүйл, заалтын талаар иргэдээс гаргасан гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Энэ дүгнэлтийг Улсын Их Хурлын хаврын чуулган эхэлснээс хойш 15 хоногт багтаан хэрхэн шйидвэрлэсэн тухай хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГА Н.ЖАНЦАН

ГИШҮҮД Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН

Ж.БЯМБАЖАВ

Ж.АМАРСАНАА

В.УДВАЛ

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

2000 оны 3 дугаар сарын 15-ны өдөр                                                                        Дугаар 03                                                                     Улаанбаатар хот