A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /СС-ын 2012-239-д/ - Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаалаар хүчингүй болсон.
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 165

ЖУРАМД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.19 дэх заалтыг үндэслэн Засаг даргын нөөц хөрөнгийн зарцуулалтыг оновчтой болгох, төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх зорилгоор ТУШААХ нь:

Нэг. Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан "Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам"-ын 2 дугаар зүйлд дараах хэсгийг нэмсүгэй.

1/2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:

"2.3. Энэ журмын 2.1.1, 2.1.2 дахь хэсэгт заасан хохирлыг арилгахтай холбогдсон арга хэмжээг санхүүжүүлэхэд зориулж нийт батлагдсан хөрөнгийн 30-аас доошгүй хувийг Засаг даргын нөөцөд байлгана."

Хоёр. "Журам батлах тухай" Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаалын үндэслэх хэсгийн "... 11.1.18 дахь ..." гэснийг "... 11.1.19 дэх... " гэж өөрчилсүгэй.

Гурав. Батлагдсан журмыг мөрдөж ажиллахыг холбогдох төсвийн эрх захирагч нарт үүрэг болгосугай.

Дөрөв. Энэ журмаар зохицуулсан харилцааг тусгасан журмыг давхардуулан гаргаж, мөрдүүлэхгүй байхыг бүх шатны төсвийн эрх захирагч нарт даалгасугай.

Тав. Энэ тушаалыг 2015 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдүүлэхээр тогтоосугай.

САЙД Ж.ЭРДЭНЭБАТ

Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаалаар хүчингүй болсон.

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 165

ЖУРАМД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.19 дэх заалтыг үндэслэн Засаг даргын нөөц хөрөнгийн зарцуулалтыг оновчтой болгох, төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх зорилгоор ТУШААХ нь:

Нэг.  Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам”-ын 2 дугаар зүйлд дараах хэсгийг нэмсүгэй.

1/2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:

“2.3. Энэ журмын 2.1.1, 2.1.2 дахь хэсэгт заасан хохирлыг арилгахтай холбогдсон арга хэмжээг санхүүжүүлэхэд зориулж нийт батлагдсан хөрөнгийн 30-аас доошгүй хувийг Засаг даргын нөөцөд байлгана.”

Хоёр. “Журам батлах тухай” Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаалын үндэслэх хэсгийн “... 11.1.18 дахь ...”  гэснийг “... 11.1.19 дэх... ” гэж өөрчилсүгэй.