- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ БОЛОН ЭДИЙН БУС ХӨРӨНГИЙН БАРЬЦААНЫ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2015 оны 7 дугаар сарын 2-ны өдөр
Улаанбаатар хот
ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ БОЛОН ЭДИЙН БУС ХӨРӨНГИЙН БАРЬЦААНЫ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
1 дүгээр зүйл. Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үүссэн барьцааг уг хууль хүчин төгөлдөр болсноос хойш зургаан сарын дотор уг хуульд нийцүүлэн барьцааны бүртгэлд бүртгүүлж болно.
2 дугаар зүйл. Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасны дагуу бүртгүүлсэн барьцааны мэдэгдлийг барьцааны гэрээ байгуулсан өдрөөс баталгаажсанд тооцно.
3 дугаар зүйл. Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үүссэн барьцааг энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хугацаанаас хойш бүртгүүлсэн бол Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11.2-т заасан журам үйлчилнэ.
4 дүгээр зүйл. Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үүссэн бүртгэлээс бусад хэлбэрээр баталгаажих барьцааны хувьд Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд заасан шаардлагыг хангасан үеэс баталгаажсанд тооцно.
5 дугаар зүйл. Энэ хуулийг Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A