A

A

A

Бүлэг: 1979

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ

Дугаар 04

1995 оны 07 дугаар сарын 03-ны Улаанбаатар хот

ХӨДӨЛМӨРИЙН ХАМТЫН МАРГААН ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН

ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ТУХАЙ

МАРГААНЫГ ХЯНАН ХЭЛЭЛЦСЭН ТУХАЙ /Дүгнэлт/

Үндсэн хуулийн Цэцийн энэхүү дүгнэлтийг 1995 оны 07 дугаар сарын 3-ны өдрийн 14 цагт Төрийн ордны 251 дүгээр тасалгаанд үйлдэв. Цэцийн хуралдааныг Цэцийн гишүүн Л.Баасан даргалж, гишүүдэд Ц.Цолмон, Н.Жанцан, Д.Чилхаажав, Ч.Энхбаатар /илтгэгч/ нар оролцов. Цэцийн хуралдааны нарийн бичгийн даргаар Цэцийн нарийн бичгийн дарга Б.Цэндээхүүг оролцуулан хийв.

Хуралдаанд маргагч талыг төлөөлж иргэн Д.Ламжав, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Ц.Товуусүрэн нар оролцов.

Иргэн Д.Ламжав 1995 оны 5 дугаар сарын 22, мөн оны 6 дугаар сарын 5-нд гаргасан өргөдлүүддээ: "Хөдөлмөрийн хамтын маргаан зохицуулах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Санал зөрүүтэй асуудлаар хэлэлцээ хийх, хамтын маргааныг гурван талт эвлэрүүлэх хороогоор болон шүүхээр хянан шийдвэрлэх шатанд ажил хаяхыг хориглоно", 3 дахь хэсгийн "Цахилгаан, дулааны эрчим хүч, нийтийн усан хангамж, хотын нийтийн хүн тээвэр, улс, хот хоорондын болон цахилгаан холбоо, төмөр замын хөдөлгөөний албаны аж ахуйн нэгж, байгууллагад ажил хаях нь улс орны аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироохоор байвал Засгийн газар уг арга хэмжээг нэг сар хүртэл хугацаагаар хойшлуулж болно" гэсэн заалтууд нь Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно" гэсэн заалтыг зөрчиж байна.

Учир нь Хөдөлмөрийн хамтын маргаан зохицуулах тухай хуулийн дурьдсан заалтууд нь хөдөлмөрчид ажлын таатай нөхцөлөөр хангуулахын төлөө тэмцэх, тухайлбал тэдний ажил хаях эрхийг онц болон дайны байдал зарлаагүй нөхцөлд ч, зарим тохиолдолд хуулиар бус Засгийн газрын шийдвэрээр хязгаарлаж болохыг зөвшөөрсөн байна. Хуулийн энэхүү хоёр заалт Үндсэн хууль зөрчиж байгаа тухай миний өргөдлүүдийг хянан шийдвэрлэж өгөхийг хүсье" гэжээ.

Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Товуусүрэн, Ж.Бямбажав нар бичгээр ирүүлсэн тайлбартаа:

"1. Хөдөлмөрийн хамтын маргааныг зохицуулах тухай Монгол Улсын хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн байна гэж үзжээ. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хөдөлмөрийн арбитрын болон сайн дураар эвлэрэх тухай 92 дугаар зөвлөмжийн 4-д "Хэрэв санал зөрүүтэй асуудлаар харилцагч талууд эвлэрэх тухай тохиролцсон байвал талуудад ажил хаях, локаутыг эвлэрэх үйл ажиллагаа явагдаж буй хугацаанд зогсоох нь зүйтэй" гэж заасан байна. Энэ байдлаас авч үзвэл энэ заалт нь хүний эрхийг хязгаарласан бус харин талууд харилцан зөвшилцөлд хүрэхэд саад болохгүй байх нөхцөлийг бүрдүүлж байгаа бөгөөд харин зөвшилцөлд хүрч чадахгүй бол цаад талд нь ажил хаях эрх нь хадгалагдаж байгаа гэж ойлгох нь зүйтэй болов уу.

2. Хөдөлмөрийн хамтын маргаан зохицуулах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг нь Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзжээ. Уг асуудлыг Улсын Их Хурал ихээхэн анхааралтай хэлэлцэж, төсөлд ажил хаялтыг хориглох заалт байсныг Засгийн газраас тодорхой арга хэмжээ авах боломжийг бүрдүүлэх зорилгоор: "... 1 сарын хугацаагаар хойшлуулж болно" гэж хуульчилсан юм. Бидний үзэж байгаагаар энэ заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, НҮБ-ын иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 21 дүгээр зүйлийн заалттай нийцэж байна гэж үзэж байна. Иймд Хөдөлмөрийн хамтын маргаан зохицуулах тухай Монгол Улсын хуулийн 9 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгийн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчөөгүй байна гэж үзэж байна" гэжээ.

Иргэн Д.Ламжав Цэцийн хуралдаанд өгсөн тайлбартаа: "Нэхэмжлэлээ дэмжиж байна. Үндсэн хуулинд маш тодорхой нөхцөл байдалд хүний эрхийг хязгаарлаж болно гэж заасан. Гэтэл Хөдөлмөрийн хамтын маргаан зохицуулах тухай хуулийн маргаж буй заалтад ийм нөхцөл, болзолгүйгээр, зөвхөн Засгийн газрын үзэмжээр хүний ажил хаях эрхийг хязгаарлах боломж нээж байгаа нь хүний эрхэнд аюултай заалт мөн. Цахилгаан станц зэрэгт ажил хаях нь улс орны аюулгүй байдалд хохирол учруулахуйц хүнд байдал бий болгож болно. Энэ нөхцөлд онц байдал зарлаж хуулиар ажил хаялтыг зогсоож болно шүү дээ" гэв.

Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Товуусүрэн Цэцийн хуралдаанд оролцож өгсөн тайлбартаа: "Бид яригдаж байгаа асуудлыг тал бүрээс нь авч үзэх хэрэгтэй. Хөдөлмөрийн хамтын маргаан зохицуулах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3-т ажил хаяхыг хойшлуулах асуудлыг улс орны аюулгүй байдал, бусдын эрх, эрх чөлөөтэй холбож тогтоосон. Тэгэхлээр энэ нь Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 3-ын: "Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй" гэсэн заалттай шууд холбоотой. Нөгөөтэйгүүр хуулийн аль аль заалтад ажил хаях эрх хадгалагдаж байна шүү дээ. Ажил хаях асуудлыг хойшлуулж байгаа нь зөвхөн маргаан зохицуулах, маргагчдыг эвлэрүүлэх, маргааны зүйл болсон асуудлыг боломжоор хангах арга хэмжээ авах л хугацаа юм" гэв.

ХЯНАВАЛ:

1. Хөдөлмөрийн хамтын маргаан зохицуулах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2, 3 дахь заалтууд нь иргэдийн ажил хаях эрхийг хязгаарлах юмуу хориглоход бус, харин маргагч талуудыг эвлэрүүлэх, нэгэнт гаргасан хамтын маргааныг зохицуулахад чиглэгдсэн процессын ажиллагаа тусгасан заалтууд байна.

2. Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн "Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй" гэсэн заалттай Хөдөлмөрийн хамтын маргаан зохицуулах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2, 3 дахь заалтууд агуулгаараа нийцэж байна.

3. Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг нь үйлчлэх хүрээний хувьд гагцхүү онц болон дайны байдал зарласан тохиолдлыг хамрах нь уг хэсгийн агуулгаас харагдаж байна. Иймд Хөдөлмөрийн хамтын маргаан зохицуулах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2, 3 дахь заалтууд нь Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйл, Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийг удирдлага болгон гаргах дҮгнэлт:

1.Хөдөлмөрийн хамтын маргаан зохицуулах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгийн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг зөрчөөгүй байна.

2.Энэхүү дүгнэлтийг хэрхэн шийдвэрлэсэн тухай хариуг Улсын Их Хурлын намрын чуулган эхэлснээс хойш 15 хоногийн дотор мэдэгдэхийг Улсын Их Хуралд уламжилж байна.

ДАРГА Л.БААСАН

ГИШҮҮД Ц.ЦОЛМОН

Н.ЖАНЦАН

Д.ЧИЛХААЖАВ

Ч.ЭНХБААТАР

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ

1995 оны 07 дугаар сарын 03-ны                                                                     Дугаар 04                                                                                  Улаанбаатар хот         