A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 7 дугаар сарын 7-ны өдөр

Дугаар 285

Улаанбаатар хот

ЗАСГИЙН ГАЗРЫН ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛӨӨР ШАГНАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 94 жилийн ойг тохиолдуулан дараах хүмүүсийг Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагнасугай:

1. Т.Булган - Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Ногоон хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлтийн газрын дарга;

2. Г.Бямбасүрэн - Гадаад хэргийн яамны Ази, Ойрхи Дорнод, Африкийн газрын дэд захирал;

3. С.Мөнгөнцэцэг - Сангийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Санхүү, зохион байгуулалтын хэлтсийн дарга; 4. Л.Мөнхцэцэг - Хууль зүйн яамны Эрх зүйн шинэчлэлийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн;

5. Р.Баасанжав - Аж үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн;

6. Б.Баасан - Барилга, хот байгуулалтын яамны Барилга, нийтийн аж ахуйн бодлогын газрын дарга;

7. О.Ууганбаяр - Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдах газрын мэргэжилтэн;

8. Б.Лхагвадорж - Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Шинжлэх ухааны бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн;

9. Д.Баярмаа - Зам, тээврийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн; 10. Б.Батхүү - Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга;

11. Б.Алимаа - Хөдөлмөрийн яамны Хөдөлмөрийн харилцааны бодлого зохицуулалтын газрын дарга;

12. Х.Мөнхзул - Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга;

13. М.Ариунболд - Хүнс, хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч;

14. Г.Ганчимэг - Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга;

15. П.Товуудорж - Эрчим хүчний яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга;

16. Ц.Наранбаатар - Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн аврагч-усчин; 17. М.Үүрийнтуяа - Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг дарга;

18. А.Энх-Амгалан - Монгол Улсын сайдын зөвлөх.

19. Б.Бямбасайхан - "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал;

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАЯРЦОГТ