A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

(Ерөнхий сайдын захирамж)

2015 оны 6 дугаар сарын 2-ны өдөр

Дугаар 134

Улаанбаатар хот

ШУУДАНГИЙН МАРКИЙН СЭДВИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2, Шуудангийн тухай хуулийн 7.1.5-д заасныг тус тус үндэслэн 2016-2017 онд хэвлэгдэх шуудангийн маркийн сэдвийн төлөвлөгөөг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэхүү захирамжаар баталсан төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаад даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ